Wednesday, February 27, 2019

WOW
Гайхалтай! ИАКОВ-н амьдралын төгсгөл ЯМАР ГОЁ юм бэ! ................... Тэрээр өөрийнхөө нас бие дуусахаасаа өмнө үр хүүхдүүдддээ захин хэлэхдээ: “БИ ӨӨРИЙН ХҮМҮҮС УРУУГАА БУЦНА............” \Эхлэл 49:29\ гэж үхлийн дараах МӨНХИЙН АМЬДРАЛАА зөгнөн хэлсэн. Тийм ээ БУРХАНЫ хүн, БУРХАНААС өгөгдсөн амьдралаа дуусгаад, сэтгэл ханамжтайгаар ийн өгүүлэх нь гайхалтай биш гэж үү? .................
Эхлэл номын бичээч МОСЕ ИАКОВ өвөгийнхөө амьдралын талаар дүгнэн бичихдээ: “.............. хөлөө хумин орондоо хийж эцсийнхээ амьсгааг аваад, ӨӨРИЙН ХҮМҮҮС УРУУГАА ОДЖЭЭ” \эхлэл 49:33\ гэж өгүүлсэн байна. Би бат итгэж байна. ИАКОВ ЯГ ОДОО, ТЭНГЭРТ ӨӨРИЙН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАМТ БАЙГАА.
Та ч бас өвөг ИАКОВ шиг БУРХАНААС авсан хувь зохиолт амьдралдаа итгэмжтэйгээр яваад, БУРХАНЫ өмнө сэтгэл тэнэгэр, итгэл дүүрэн очих тэр гайхамшигтай төгсгөлөө бодоод аз жаргалтай амьдарч байгаарай !! ИТГЭГЧ ХҮМҮҮС БИДНИЙ ЖИНХЭНЭ ГЭР БОЛ ТЭНГЭРТ БАЙГАА...... ТЭНД БИДНИЙ ХҮМҮҮС БАЙНА. 

Tuesday, February 26, 2019

Хүний юмсыг бодох бус! БУРХАНЫ юмсыг л бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидний санаа бодол БУРХАНЫ агуу санаа бодолд уусаад, нэгдмэл нэг болох хэрэгтэй юм л даа. Эс тэгвээс бид ЕСҮСийн  ард байх дагалдагч Петр шиг “Сатан аа” гэж дуудуулах вий дээ !!!  \матай 16:23\

Friday, February 22, 2019

ХЭН НЬ БУЗАР ЮМ БЭ?

ЕСҮС дээр хэсэг фарисайчууд очоод шавь нарынх нь МУУ МУУХАЙ байдлын талаар хэлсэн.  Яагаад гэвэл ЕСҮС-н шавь нар хоол унд идэхээсээ ч өмнө гар хөлөө ч угаахгүй нэлээд заваан зайдуу байсан юм \матай 15:1\. Аргагүй дэ! Тэд чинь эгэл бор хүмүүс бөгөөд ЕСҮСийн хаа явсан газар нь дагаж тэнүүлчин амьдралаар амьдардаг хүмүүс шүү дээ. Гэсэн ч шавь нарыг гараа угаалгүй хоол идлээ гээд тэднийг НҮГЭЛТЭН гэж тооцож болохгүй биздээ \хэхэ\. Гэтэл фарисайчууд тэгж л үзсэн.  Ер нь тухайн үеийн фарисайчууд өөрсдөө их цэвэрч, нямбай цэгцтэй улс аж. Тэдний энэ хоол ундны соёл нь аль дээр үеийн эцэг өвгөд ахмадуудаас нь гаралтай дэг жаяг байсан юм. Гэтэл тэд ЕСҮС-н өмнө энэ асуудлыг нь хөндсөнөөрөө өөрсдөө буруудаад байлаа. Шалтгаан нь тэд БУРХАНЫ Үгээр ЕСҮС-н дагалдагч нарыг шүүн хэлэлцэх ёстой байтал, БУРХАНЫ тушаалаас илүү өөрсдийн ахмадын ёс заншлаа илүү дээр тавьсан байсан юм \Матай 15:6\.  Өөрөөр хэлбэл БУРХАНаас илүү өөрсдийн бүтээн байгуулсан соёлоо илүү дагадаг гэсэн утгатай.
Яг үнэндээ ХГ-ний ИСАИА-н үед БУРХАН фарисайчуудын иймэрхүү хоёр нүүрт байдлын талаар зөгнөн хэлсэн байдаг \Матай 15:8-9\.  ЕСҮС дандаа хүний нийгмийн болохгүй байгаа ул суурийг нь илүү ихээр хөндсөн байдаг л даа. Тэр ч утгараа өөрийнх нь шавь нар БУЗАР гэж дуудуулах үед ЕСҮС-н хариу үйлдэл фарисайчуудын зүрх сэтгэлийн БУЗАР муу байдлыг нь илүү шүүмжилсэн. Фарисайчууд яагаад бузар байсан юм бэ? үүнд:
1.      Тэдний бүтээн байгуулсан ёс заншил нь хүнийг хайрлахад хүргээгүй!!!  Өөрөөр хэлбэл тэд бие биесээ хайрлахаас илүү амьдралын өнгөцхөн үйл явдлуудад илүү анхаардаг байсан. Ёс заншил гэдэг нэрийдлээр төрсөн Эцэг эхээ ч хүндлээгүй! \матай 15:4\.
2.      ЕСҮС тэдэнд ҮНЭНийг нь хэлэхэд хүлээн авах чадваргүй болсон байсан. Өөрөөр хэлбэл маш их бардам гэсэн утгатай \матай 15:12\. Аливаа гэм нүглийн эх үндэс нь бардам байдалтай ихээхэн холбоотой байдаг л даа.
3.      Тэд сүнслэг байдлын хувьд сохор болсон байсан \матай 15:14\. ҮНЭНийг ерөөсөө харах чадваргүй болсон. БУРХАНыг ч олж харах чадваргүй байв.
Есүс хэлэхдээ: иймэрхүү хүмүүс  нь Тэнгэрлэг ЭЦЭГТЭЭ ямар ч хамарал байхгүй ээ. Хэзээ нэгэн өдөр тэд үндсээрээ сугалдагдах болноо гэсэн маш аймшигтай хатуу үгийг хэлсэн юм \матай 15:13\.

ЖИНХЭНЭ БУЗАР БАЙДАЛ ХААНААС ИРДЭГ ЮМ БЭ? ЭНЭ БОЛ ГАДНА БАЙДЛААС БИШ !!!!  ХАРИН ЗҮРХ СЭТГЭЛЭЭС ИРДЭГ ЮМ \матай 15:19\. ТИЙМ УЧРААС ЗҮРХ СЭТГЭЛИЙГ ЦЭВЭР АРИУН БАЙЛГАЖ ЧАДАХ БУРХАН РУУ ҮРГЭЛЖ ТЭМҮҮЛЖ АМЬДАРЦГААЯ .....
 
ХЭРХЭН ЭРТ СЭРЭХ ВЭ?

       I.            Орой эрт унтах хэрэгтэй. Сэтгэлгээгээ өөрчлөр хэрэгтэй. [1] Унтах нь муу зүйл биш бөгөөд дараагийн өдрийн эхлэл юм. Энэ нь яг л гар утас цэнэглэж байгаатай адил зүйл юм. Хүмүүсийн ихэнх нь нойр дутагдлаас болж бүтээмж муутай байдаг.
Унтахаас өмнө дор хаяж 1 цагийн өмнө бүх дэлгэц буюу төхөрөмжийг унтраасан байх. [2] Орой хэрэглэж болохгүй зүйлс:
1.      Кофе
2.      Хийжүүлсэн ундаа
3.      Энергийн ундаа
4.      Мөн оройн хоол-г унтахаас 2-3 цагийн өмнө идвэл сайн болно.
Унтахын өмнө алхах, дасгал хийх, гэрээ эмхэлж цэгцлэх гэх мэт тогтмол гүйцэтгэдэг хэвшилтэй болвол сэтгэл санаа амгалан болж, өдрийн ядаргаа стрессээс салан сайн унтаж амрах болно. Мөн өглөө сэрэхэд хялбар байх гэнэ.
    II.            Босох цагаа зөв тодорхойл \сэрүүлгээ тааруул гэсэн санаа юм\. Сэрүүлгээ гар хүрэхээргүй газар тавь. Өглөө сэрээд зүүрмэглэхээ боль . Өглөө өрөөндөө гэрэл оруула хэрэгтэй. Хүн сэрүүн өрөөнд илүү сэргэг босч чаддаг. Тийм учраас өрөөний температураа тохируул. Дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөнгөн дасгал  
 III.            Өглөө гоё хүсэн тэмүүлсэн ажил өөртөө тавь. Энэ өдөр сайхан зүйл болно гэдэгт итгэ гэсэн үг л дээ. Заримдаа өглөө босоход хэцүү болгодог зүйл нь өглөө хийх ёстой олон тооны ажлууд байдаг. Тэр ажлуудыг хийхээс яс хавтайж байгаа бол орноос сугарах дургүй байна. Тиймээс орой нь хувцас хунараа бэлдэх, өглөөний цайгаа бэлдэх зэргээр өглөөдөө бэлдэж сурвал сайн.



[1] https://ikon.mn/n/4pz
[2] https://www.webmd.com/sleep-disorders/ss/slideshow-wakeup-tips



Wednesday, February 20, 2019

Та ГЭМ НҮГЭЛД унасан бол дараах зүйлсийг санах хэрэгтэй!

1.      СҮНСЛЭГ ҮНЭН-г олж харахуй
A.    Бид гэмшвэл хийсэн нүгэл уучлагдах боломжтой гэдгийг санах хэрэгтэй \1 Иохан 1:9\.
Уучлагдсан нүгэл, БУРХАНд дахин дурсагдахгүй гэдгийг бид баттай мэдэх хэрэгтэй \Исаиа 43:25 , Еврей 8:12\.
Та ХРИСТЭД итгэж л байгаа бол БУРХАН таныг уучилсан.
B.     Таны хийсэн гэм нүгэл нь Есүсийн цуснаас илүү үнэтэй биш!
C.     Та хийдэг гэм нүглээ зогсоож болно гэдэгт бүрэн  итгэх хэрэгтэй \Филиппой 4:13, Еврей 2:18\.
D.    Гэм нүгэл нь бидний эзэн болж чадахгүй! \Ром 6:14\
E.     Бидний дараагийн шат бол өөрсдийн ОЮУН САНААГАА Бурханы үгээр бүрэн дүүргэх хэрэгтэй! Тэгвэл та бузар муу бодолд илүү анхаарлаа тавихгүй.
2.      БУРХАН таны гэм нүглийг уучилсан байхад та өөрийгөө “БИ БОЛ ГЭМТЭН” гэж бодсоор байгаа  бол та “ӨӨРИЙГӨӨ УУЧЛААГҮЙ” байна гэсэн үг юм. Ийм тохиолдолд таньд мэргэжлийн зөвлөгч хүмүүс хэрэгтэй болно. Энэ талаар ярилцах итгэмжтэй, туршлагатай хүмүүсийг олоорой! \сэтгэлзүйч ба мэргэжлийн хүнтэй уулз\. Асуудал нь таны сэтгэлзүйд байгаа юм. 

Friday, February 15, 2019

ДӨРВӨН ТӨРЛИЙН ХҮМҮҮС

Сонсох гэдэг нэг хэрэг харин УХААРАХ гэдэг илүү агуу ойлголт юм шүү! Бид оюун санааны хувьсал хөгжлийн үед амьдарсаар байна. Бидний эргэн тойронд САЙН болон МУУ мэдээллүүд, зөвлөгөөнүүд маш ихээр бидний чихэнд хүрдэг. Жишээ нь телевиз, сонин сэтгүүл, интэрнэт сошиал гэх мэт. Эдгээрийн зарим нь бидэнд нэн тустай эсхүл нэн тусгүй зүйл ч их байна. Аз болоход бид тэдгээрт өөрсдийн төрөлхийн, ёс суртахууны хэм хэмжээсээрээ сайныг муугаас ялгаж чадах эрхтэйгээр бүтээгдсэн хувь зохиолт хүмүүс юм. Бидний амьдралыг үргэлжид хөгжүүлж байгаа алт шиг сургамжуудад хүмүүс хэрхэн ханддаг вэ? нийтлэг байдлаар нийгмийн хүмүүсийг 4 ангилж болно. Үүнд:
1.      Энэ хэсэг хүмүүс сайн ҮГИЙГ сонссон боловч, өөрийн дотор байх муу хүсэл, муу бодол санаандаа хөтлөгдөөд дорхноо сонссоноо мартаж орхидог. Хүний дотор ямар муу муухай агуулагдаж байдгийг бид өөрсдөө сайн мэднэ.
2.      Мөн дараагийн төрлийн хүмүүс нь сайн ҮГИЙГ түүнийг сонсоод түрхэн зуур л хүлээн авдаг. Тэрээр анхан үедээ баяртай байсан боловч ТУУШТАЙ байдал тэр хүнд байдаггүй.  Үүнээсээ болоод анхны сонссон зүйлээ хэсэг хугацааны дараа л мартаж орхино. Өөрөөр хэлбэл нэгдүгээр төрлийн хүмүүсээс үл ялиг удаан тэсдэг гэсэн санаа л даа.
3.      Өөр хэсэг бүлгийн хүмүүс нь өөрийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй. Тэр үзэл бодол нь маш хатуу чанд. Би л энэ хорвоо дээр хамгийн зөв бодож байгаа мэтээр амьдардаг. Ийм бодлоосоо болоод хэн нэг хүн сайн зөвлөгөө хэлэх үед түүнийг хүлээж авах чадваргүй байдаг. Энэ нь яг л хогийн ургамал дунд ургаж байгаа тарианы үр мэт юм. Үнэндээ тэр тарианы үр хэзээ ч бүрэн боловсрохгүй.
4.      Хамгийн сүүлд хэлэгдэх хүмүүс нь уян хатан, ул суурьтай хүмүүс юм. Тэд сайн зөвлөгөө ба ҮГИЙГ сонссон дариудаа түүнийгээ шууд ажил хэрэг болгодог. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлэн хичээж хийдэг гэсэн үг юм. Ийм хүмүүс нь яалт байхгүй амьдралдаа амжилт үзүүлдэг. Энэ хүний амьдралд агуу өөрчлөлт, агуу хувь тавилан хүлээж байдаг.

Тийм учраас би таныг урамшуулж ятгахын хүсэж байна. Та 4-р төрлийн хүмүүс шиг амьдралын талаарх сайн ҮГИЙГ сонсоод, ухаардаг, ухаанрснаа амьдрал, ажил хэрэг болгохыг хүсдэг нэгэн байгаарай гэж ерөөж байна. Таньд амжилт хүсье. 

Thursday, February 14, 2019

ЕСҮС-н эсрэг үү, АРИУН СҮНСНИЙ эсрэг үү..
Библид: ЕСҮС-н эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана. Харин АРИУН СҮНСний эсрэг хэлсэн хэн ч уучлагдахгүй ! гэж хэлсэн. Тэр ч бүү хэл ирэх үед ч гэсэн шүү! \Матай 12:31-32\. Ирэх үе гэдэг нь МӨНХИЙН ҮЕ-г хэлж байгаа хэрэг. Энэ эшлэлийг ЕСҮС Өөрөө хэлсэн. Тийм учраас ЕСҮС ямар нөхцөл байдалд энэ үгээ хэлснийг бодож үзье:
ЕСҮС БУРХАНЫ СҮНСЭЭР удирдуулаад чөтгөр шүглэсэн, сохор хэлгүй хүнийг бүрэн эмчлилж эдгээсэн \Матай 12:22, 28\. Харин библийн үгээр мэргэшсэн хүмүүс буюу фарисайчууд ЕСҮС-н энэ үйлдлийг харснаа ЕСҮСийг бузар чөтгөрийн захирагч юм байна гэж бодсон. Өөрөөр хэлэх юм бол ЕСҮС бол чөтгөр байсан учраас тэр маш их хүчтэй байгаад, өвчтэй хүнийг эдгээсэн гэж үзжээ. Фарисайчууд ЕСҮС-г буруу бодсон. Түүгээр ч үл барам, БУРХАНЫ АРИУН СҮНСНИЙ гайхалтай ажлыг ЧӨТГӨР гэж хэлснээрээ хэзээ ч ҮЛ УУЧЛАГДАХ гэмд унасан юм. Ер нь библийн хэлж байгаа нэг том санаа бол БУРХАНЫГ ҮГҮЙСГЭЖ, БУРХАНД ИТГЭХГҮЙ байх нь хамгийн аймшигтай бөгөөд хамгийн хүнд гэмд тооцогддог.
Би АРИУН СҮНСИЙГ басамжлан уучлагдашгүй гэм хийгээгүй биз хэмээн санаа зовдог бол тэр нь биднийг АРИУН СҮНСНИЙ эсрэг гэм хийгээгүй гэдгийн илрэл бөгөөд нотолгоо юм. Та АРИУН СҮНСЭЭР удирдуулж, АРИУН СҮНСНИЙ ажилд баяр хөөртөйгөөр оролцож байгаарай.....

Tuesday, February 12, 2019

Амралтын өдөр
EСҮС амралтын өдөр хүн эдгээсэн /мат 12:13/ тиймээс фарисайчууд EСҮС-г хөнөөх талаар ярилцсан /мат 12:13/. Уг нь EСҮС Өөрөө амралтын өдрийн Эзэн мөн учраас амралтын өдөр юу хийх нь БУРХАНЫ эрх мэдэл байсан юм л даа /мат 12:8/. Фарисайчууд EСҮС- г хөнөөх гэж байсныг EСҮС Өөрөө мэдээд холдон явжээ. Тэр ч бүү хэл Намайг битгий фарисайчуудад илчлээрэй!! гээд Өөрийг нь дагаж байсан олонд түмэнд хэлсэн юм.
EСҮС Өөрөө гэмт хүмүүсээс айсан юм уу? 
ECҮС Өөрөө хуулийн багш нараас айсан юм уу?
EСҮС үхэнэ гэж бодсоноороо айсан юм уу?
МЭДЭЭЖ ҮГҮЙ ЭЭ!!!
Энэ нь ХГ-ний бичвэр болох Исаиагийн зөн биeлэгдэх учиртай байсан юм /мат 12:18-21/. EСҮС-н ажлаа гүйцээх цаг нь болоогүй байсан. Тэр ЭЦЭГ БУРХАНЫ СҮНСЭЭР удирдуулаад, загалмайд үхэж, харийнханд авралын мэдээг биeлүүлэх бүрэн даалгавартай байсан.
EСҮС Эзэнд БУРХАНЫ үгийг сахин биелүүлэхэд нь саад болох дайснууд гарч ирж байсан шиг өнөөдөр бидэнд ч бас ийм хүмүүс эргэн тойрон байж болох юм.
Та EСҮС-н адил БУРХАНЫ үгтэй хамт байгаад, БУРХАНЫ үгээс тэвчээртэйгээр зуурсаар байгаарай! ЭЗЭНИЙ хайр ивээл нь таны амьдралд дүүрэн байг....

Sunday, February 10, 2019

 БУРХАНЫГ ХҮСЭМЖЛЭХҮЙ ..........   
 
     Энэ дэлхийн УХААНТНУУД болон ЦЭЦДЭД:  БУРХАН Өөрийнхөө “ХААНЧЛАЛ - н тухай үнэнээ нууцалдаг \Матай 11:25\.  Шалтгаан нь тийм хүмүүс гэмших сэтгэл үгүй бөгөөд маш их бардам болсон байдаг.  Харин ямар хүмүүс “БУРХАНЫ ХААНЧЛАЛД” орох вэ? Үүнд:

     “Балчир хүүхдүүд” болоод, БУРХАНЫ гэр бүлд  итгэлээр нэгдсэн хүмүүс тийшээ ордог. Ийм хүмүүс нь өөртөө ерөөсөөө найдлага тавьдаггүй! Үргэлж л БУРХАНЫГ ХҮҮ ЕСҮС –р дамжуулан мэдэх ХҮСЭЛ-тэй байдаг \Мат 11:27\. Ингэж хүсдэг хүн нь БУРХАНЫ дуу хоолойг ялган танина \Иохан 7:17\.

Friday, February 8, 2019

ЭРГЭЛЗЭЭ !

         Баптист Иохан ЭЗЭНд гайхамшигтай хэрэглэгдсэн хүн л дээ. Гэхдээ тэрээр нэгэн цагт шоронд ороод хүнд хэцүү байхдаа Христийн үйлсийг сонсоод “ХРИСТИЙГ ИРЭХ ЁСТОЙ НЭГЭН” байсан гэдэгт ЭРГЭЛЗЭЖ эхэлсэн юм \Мат 11:2-3\.  Уг нь Иоханы бодлоор ХРИСТ бол гэм нүгэлтэй хүмүүсийг шийтгэж, тэднийг галаар шатаах ёстой! НЭГЭН гэж бодож байв \Мат 3:10-12\.  Гэтэл ЕСҮС тэгээгүй ! ЕСҮС харин ч эсрэгээрээ гэм нүгэлтэй хүмүүсийг уучлан энэрч, зааж сургаж, өвчтөнийг нь эдгээж байлаа. ЕСҮСийн энэ үйл хэрэг нь Иоханы бодлоос тэс болоод явчихлаа. Иохан учир явдлыг мэдэхийг хүссэндээ өөрийнхөө хоёр шавийг ЕСҮС руу явуулсан байдаг \Лук 7:19\. Гэвч ЕСҮС Иоханд: Мессиагаар дамжуулж “БУРХАНЫ ХААНЧЛАЛ” ирэхэд тохиолдох эш үзүүллэг \Исаи 26:19, 29:18, 35:5, 6, 61:1\ аль хэдийн Өөрөөр нь дамжуулж биелэж байгаа гэдгийг хэлжээ.

         Тийм учраас бид заримдаа “БУРХАНЫ ХААНЧЛАЛЫГ” дутуу ойлгож, дутуу харсан байж болно. Гэхдээ ЕСҮС бидэнд Өөрийн үгээрээ ҮНЭН ЗӨВ - г заан сургадаг билээ. Та ЕСҮС –с ойлголт ухаарлыг дандаа авч байгаарай!  


ЗОВЛОНТОЙ юм шиг боловч ЗОХИСТОЙ амьдрал .........

       Христийн замаар амьдрах ядаргаатай! Өдөр болгон өөрийнхөө сэтгэлзүйтэйгээ тэмцэлдэж, амар тайван үгүй. Дотоод мэдрэмжүүд өөртөө үл итгэж, би яг л үхэж, хэн НЭГНЭЭР удирдуулж байгаа мэт. АГУУ ХҮЧ намайг барьж дураар минь үл явуулнам. Нэг НОМ-г амьдралынхаа турш уншсан ч, ухаарал ойлголт минь өчүүхэн гэдгээ мэдэрч, сул доройгоо санах тэр агшин.  БУРХАНЫ ҮГ-г бодож эргэцүүлэх тусам би хичнээн буруу бодолтой байснаа санах тэр үеүд .......
      ГЭВЧ  ......... бид өнөөдөр ийм байв ч ӨНӨ МӨНХӨД иймээр үргэлжлэхгүй! ҮГ бидэнд ингэж заадаг. ҮГ Өөрийн хүүхдүүдээ НЭГ ХОРМЫН ТӨДИЙД, БҮРЭЭН ДУУГААРАА ХУВЬСГАЛ ХИЙЖ ӨӨРЧЛӨХ” болно.
Бид зовдог юм шиг болов ч хамгаас илүү ЕРӨӨГДСӨН хүмүүс.
Бид уйлдаг юм шиг болов ч хамгийн их АЗ ЖАРГАЛТАЙ хүмүүс.
Бид найдваргүй юм шиг болов ч МӨНХИЙН БАТ найдвартай хүмүүс.




Tuesday, February 5, 2019

СОРИЛТ

Библийн цаг үеийн ба 1-р зууны итгэгч нарын аймшигтай сорилтууд бол маханбиеээрээ хавчлага зовлонг амсаж, итгэлээсээ болоод үхлийг үзэх явдал байв.  Есүс үүнийг урдаас зөгнөн мэдэж байсан учраас дагалдагч нартаа хандаж “махбодыг хөнөөгчдөөс бүү ай! \Матай 10:28\. гэх мэт олон тохиолдолд иймэрхүү сургаалаа зааж сургаж байсан билээ. Тийм ээ энэ үнэн. Христийн дагалдагч нар тухайн үед итгэлээсээ болоод үхэлтэй нүүр тулж, амь насаа алдан барин “ХРИСТИЙН САЙНМЭДЭЭНД” үнэн голоосоо итгэж найдаж байв.  
Харин өнөө үеийн итгэгч бид нар “”САЙНМЭДЭЭНИЙ ҮНЭНИЙ” төлөө үхэх хүртэлээ итгэлийн хавчлага зовлонд орж байгаа болов уу?................. мэдээж хэрэг үгүй юм аа. Би ингэж хэллээ гээд 1-р зууны түүхэн итгэгч нар бол, орчин үеийн итгэгч нар бид нараас хувь илүү юм аа, бид хэтэрхий өчүүхэн байна гэж хэлэхийг хүссэнгүй !!!
Сатан библийн цаг үеийн ба 1-р зууны итгэгч нарт: “маханбиеийн хавчлага”ууд хийж байсан бол өнөө үеийн бидэнд түүнээс үл дутах “СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛ БА ХАНАЖ ЦАДАХГҮЙ ЯВДАЛ” гэх сорилтыг явуулж байгаа нь библиэс болон цаг үеийн судалгаанаас тодорхой харагдаж байна.
Орчин үеийн итгэгч нарт тохиох хамгийн аймшигтай сорилт бол “эд баялгын ханаж цадахгүй хүсэл” юм. Өөрөөр хэлбэл үүнийг “МАТЕРЛИЗМЫН ДАВАЛГАА” гэж хэлж болохоор юм шиг.
МАТЕРЛИЗМЫН ДАВАЛГААНД” өртсөн хүмүүсээс гарах шинж тэмдэг нь:
1)      Амьдралдаа юунд ч сэтгэл ханахгүй байдаг. БУРХАН түүний амьдралд хичнээн агуу зүйлийг хийсэн ч ямар ч сэтгэл хөдлөлгүй, мэдрэмжгүй болдог.
2)      Шинэ гарсан техник технологийг ямар ч үнээр хамаагүй, юу хийсэн хамаагүй шунан хүсэж авахыг хүсдэг. Бусдын өмнө гоё сайхан харагдах нь тэдний хувьд үнэлж баршгүй чухал ажил юм. Энэ махан биеийн хүслийн амьдралаа тэд “БУРХАНы ерөөл” гэж андуурдаг.
3)      Байр суурь карьер нь тэдний хувьд юу юунаас илүү чухал. Ийм байснаараа тэд хүний үнэ цэнэ, харилцаа гэхмэт нандин зүйлсийг уландаа гишгэдэг. Үргэлж хамгийн өндөрт гарахыг хүсэж, дээд цэг рүү тэмүүлдэг. Гэхдээ энэ нь библийн түүхэнд гарч буй хүмүүс шиг өөрийн хүч чадалдаа найдаж түшиглэдэг “БАБЕЛ-н цамхаг” баригчдын түүхийг сануулах мэт....................
Христэд найдаж, түшиглэн амьдарч байгаа итгэгч нар бидэнд Сатан бүхий  л арга замаар “матерлизм” бол чухал шүүгэсэн далд мсж-г өгсөөр байдаг. Энэ нь миний амьдралд бас байж надад сэтгэлзүйн их хэмжээний хор уршгийг тарьж, дотроос минь намайг зовоож хэмхэлж  байсныг уншигч таниас нуух юун.
Би ЭЗЭНд итгэл найдвараа өгөх үеэс хойш өөрийн бүхий л амьдралаа ЭЗЭНий хаанчлалын төлөө зориулахаар шийдэж билээ. Ингэж амьдарч байгаа хүний хувьд мэдээж хэрэг мөнгөний  араас хөөцөлдөхгүйгээр зөвхөн Бурханы хүслийг эрэн хайж, сайнмэдээг урталь болгож амьдардаг  юм л даа. Энэ мэт удаан хугацааны дараа амьдралынхаа нэг хэсэгт би энэ дэлхийн хэмжүүр жишгийн дагуу сорилтонд унаж дэлхийн  амжилттай явж байгаа хүмүүсийг хараад атаархал төрж эхэлсэн. Тэр хүмүүс мундаг юм аа бүхнийг бодсон санаснаараа хийгээд л......... харин би Бурханы хаанчлалын төлөө яваад энэ дэлхийд би юутай үлдсэн бэ? гэж өөрөөсөө үргэлж асуудаг байлаа. Энэ нь надад сэтгэлзүйн гүн хямралыг өгсөөр байсан юм. Би Бурханы ивээлд талархахаа больсон байлаа. Эсрэгээрээ би Бурханд гомдож, Бурхантай итгэлээрээ зөрчилдөж эхэлсэн. Хар! ТА хүүгээ орхисон байна гэж итгээд, өөрийгөө орхигдсон нэгэн гэж өдөр шөнөгүй гунигтай байж, дотор минь ямарч хүч чадал үгүй болсон байсан. Би үйлчлэлээ ч хийж чадахгүй болсоон. Энэ амьдралын минь сорилт одоо хүртэл надад үргэлжилсээр байдаг. Гэвч би одоо хүртэл итгэлээрээ өөрөө өөртэйгөө тэмцэлдсээр байна. Гэхдээ юу  ч болж байсан ЭЗЭН бол миний АВРАГЧ  мөн. ЭЗЭНий ҮГ бол бидний амьдралыг тэтггэдэг юм гэсэн итгэл надад байгаа. Хэцүү байсан ч өдөр болгон библиэ уншиж, БУРХАНыг эрэн хайхдаа зүрх сэтгэл минь шатаж, их оргилуун баяр баясал дотор минь ундардаг хэвээрээ.
Магадгүй таны амьдралд ч бас ийм ойлгомжгүй хэцүү сорилтын үе байгааг би үгүйсгэж чадахгүй. Та амьдралаа бусад хүмүүстэй харьцуулж сэтгэлээр унасан байж болно. Гэхдээ та нэг зүйлийг санаарайЭЗЭН таны амьдралд гайхамшигт ҮНЭН-г ухааруулж, ойлгуулахын тулд ажилллаж байгаа юм. Амьдралынхаа бүхий л үед ЭЗЭНд талархаж Түүний Нэрийг Өндөрт өргөөрэй ........ Биднийг хайр энэрлээрээ аварсан ЭЗЭНД  гүнээ талархья.


Sunday, February 3, 2019

УРГАЦЫН АЖИЛЧИД

Бидний эргэн тойронд ядарсан, санаа зовсон, цөхөрсөн хүмүүс олон байдаг. Есүс “ХАЯГДАЖ, ТУЙЛДСАН” хүмүүсийг хараад өрөвддөг \матай 9:36\. Шалтгаан нь тэр хүмүүс ХОНЬЧИНГҮЙ ХОНЬ мэт дураараа амьдарч, аюул осолтой үргэлж ойрхон амьдардаг. Хоньчин байхгүй хонин сүрэгт амьдралын баттай найдвар байхгүй л дээ! хэзээ ч хамаагүй чоно юм уу, гаднаас довтолгоо аюул ирэхэд хөөрхий түүнийг өмгөөлөх хамгаалах нэгэн үгүй юм. Яг л энэ жишээтэй адилхан байгаа хүмүүс бид нарыг Есүс харахдаа: өрөвдөж, бидний төлөө залбирдаг \Матай 9:38\. Мөн түүнчлэн Есүс бидэнд заахдаа: “зовсон хүмүүс гадуур их байнаа, тийм учраас зовсон хүмүүсийн төлөө ажиллаарай” гэж хэлж байна.

ТУН УДУАХГҮЙ ЦАГААН САР БОЛОХ ГЭЭД БИД САЙХАН БАЯРАА ТЭМДЭГЛЭХ БОЛОВ Ч , ӨӨРӨӨ ЗӨВХӨН БАЯРЛАХ БИШ! ӨРӨӨ Л БУСДАД ХАЙР ЭНЭРЛЭЭ ҮЗҮҮЛЭХЭЭ МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!    \ЭЗЭН таны  бүх цаг үеүүдэд ивээлээ үзүүлэх болтугай....... J\

Saturday, February 2, 2019


Чимээгүй цаг
\Матай 9:27-38\
Бурхан хэн бэ? гэдгийг олох
·         Миний уншсан хэсгийн гол зүйл юу вэ?
-          9:28 Есүс хоёр сохор хүнд хандаад:  боломжгүйг Би хийж чадна гэж бодож байна уу? гэж хэлсэн.  Тэр хоёр сохор “тийм ээ” гэсэн.  Есүс Үүнд хариулахдаа: Итгэлийн чинь дагуу болог гэсэн юм.
-          9:32-33 Чөтгөр шүглэсэн хүнийг Есүс дээр авчрах хэрэгтэй!
-          9: 35-38:   Есүс ургац хураах ажилчид, цөөн байгааг харахдаа: хүмүүсийг маш их өрөвддөг. Тийм учраас Есүс залбир гэж хэлсэн.
·         Миний уншсан хэсэгт  ЭЦЭГ Бурхан эсвэл Есүс эсвэл Ариун Сүнсний тухай юу юуг тодорхойлж байна вэ? \Бурханы зан чанар үйлс гэх мэтээс.......\
-          Есүс сохор хүний нүдэнд хүрээд тэр хүнийг итгэлээр нь эдгээдэг \9:29\.
-          Есүс хот тосгодоор яваад хаанчлалын сайнмэдээг тунхаглаад өвчин эмгэгийг эдгээсэн \9:35\.
-          Есүс хаягдан туйлдсан хүмүүсийг хараад өрөвддөг \9:36\.  
АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ
-          Бид бодохдоо: “боломжгүйг Бурхан хийж чадна гэж бодож итгэх хэрэгтэй!

-          Хаягдан туйлдсан хүмүүсийн сайн сайхны төлөө ажилллах хэрэгтэй! Мөн үүний төлөө залбирах хэрэгтэй!




       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...