Friday, February 15, 2019

ДӨРВӨН ТӨРЛИЙН ХҮМҮҮС

Сонсох гэдэг нэг хэрэг харин УХААРАХ гэдэг илүү агуу ойлголт юм шүү! Бид оюун санааны хувьсал хөгжлийн үед амьдарсаар байна. Бидний эргэн тойронд САЙН болон МУУ мэдээллүүд, зөвлөгөөнүүд маш ихээр бидний чихэнд хүрдэг. Жишээ нь телевиз, сонин сэтгүүл, интэрнэт сошиал гэх мэт. Эдгээрийн зарим нь бидэнд нэн тустай эсхүл нэн тусгүй зүйл ч их байна. Аз болоход бид тэдгээрт өөрсдийн төрөлхийн, ёс суртахууны хэм хэмжээсээрээ сайныг муугаас ялгаж чадах эрхтэйгээр бүтээгдсэн хувь зохиолт хүмүүс юм. Бидний амьдралыг үргэлжид хөгжүүлж байгаа алт шиг сургамжуудад хүмүүс хэрхэн ханддаг вэ? нийтлэг байдлаар нийгмийн хүмүүсийг 4 ангилж болно. Үүнд:
1.      Энэ хэсэг хүмүүс сайн ҮГИЙГ сонссон боловч, өөрийн дотор байх муу хүсэл, муу бодол санаандаа хөтлөгдөөд дорхноо сонссоноо мартаж орхидог. Хүний дотор ямар муу муухай агуулагдаж байдгийг бид өөрсдөө сайн мэднэ.
2.      Мөн дараагийн төрлийн хүмүүс нь сайн ҮГИЙГ түүнийг сонсоод түрхэн зуур л хүлээн авдаг. Тэрээр анхан үедээ баяртай байсан боловч ТУУШТАЙ байдал тэр хүнд байдаггүй.  Үүнээсээ болоод анхны сонссон зүйлээ хэсэг хугацааны дараа л мартаж орхино. Өөрөөр хэлбэл нэгдүгээр төрлийн хүмүүсээс үл ялиг удаан тэсдэг гэсэн санаа л даа.
3.      Өөр хэсэг бүлгийн хүмүүс нь өөрийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй. Тэр үзэл бодол нь маш хатуу чанд. Би л энэ хорвоо дээр хамгийн зөв бодож байгаа мэтээр амьдардаг. Ийм бодлоосоо болоод хэн нэг хүн сайн зөвлөгөө хэлэх үед түүнийг хүлээж авах чадваргүй байдаг. Энэ нь яг л хогийн ургамал дунд ургаж байгаа тарианы үр мэт юм. Үнэндээ тэр тарианы үр хэзээ ч бүрэн боловсрохгүй.
4.      Хамгийн сүүлд хэлэгдэх хүмүүс нь уян хатан, ул суурьтай хүмүүс юм. Тэд сайн зөвлөгөө ба ҮГИЙГ сонссон дариудаа түүнийгээ шууд ажил хэрэг болгодог. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлэн хичээж хийдэг гэсэн үг юм. Ийм хүмүүс нь яалт байхгүй амьдралдаа амжилт үзүүлдэг. Энэ хүний амьдралд агуу өөрчлөлт, агуу хувь тавилан хүлээж байдаг.

Тийм учраас би таныг урамшуулж ятгахын хүсэж байна. Та 4-р төрлийн хүмүүс шиг амьдралын талаарх сайн ҮГИЙГ сонсоод, ухаардаг, ухаанрснаа амьдрал, ажил хэрэг болгохыг хүсдэг нэгэн байгаарай гэж ерөөж байна. Таньд амжилт хүсье. 

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...