Thursday, February 14, 2019

ЕСҮС-н эсрэг үү, АРИУН СҮНСНИЙ эсрэг үү..
Библид: ЕСҮС-н эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана. Харин АРИУН СҮНСний эсрэг хэлсэн хэн ч уучлагдахгүй ! гэж хэлсэн. Тэр ч бүү хэл ирэх үед ч гэсэн шүү! \Матай 12:31-32\. Ирэх үе гэдэг нь МӨНХИЙН ҮЕ-г хэлж байгаа хэрэг. Энэ эшлэлийг ЕСҮС Өөрөө хэлсэн. Тийм учраас ЕСҮС ямар нөхцөл байдалд энэ үгээ хэлснийг бодож үзье:
ЕСҮС БУРХАНЫ СҮНСЭЭР удирдуулаад чөтгөр шүглэсэн, сохор хэлгүй хүнийг бүрэн эмчлилж эдгээсэн \Матай 12:22, 28\. Харин библийн үгээр мэргэшсэн хүмүүс буюу фарисайчууд ЕСҮС-н энэ үйлдлийг харснаа ЕСҮСийг бузар чөтгөрийн захирагч юм байна гэж бодсон. Өөрөөр хэлэх юм бол ЕСҮС бол чөтгөр байсан учраас тэр маш их хүчтэй байгаад, өвчтэй хүнийг эдгээсэн гэж үзжээ. Фарисайчууд ЕСҮС-г буруу бодсон. Түүгээр ч үл барам, БУРХАНЫ АРИУН СҮНСНИЙ гайхалтай ажлыг ЧӨТГӨР гэж хэлснээрээ хэзээ ч ҮЛ УУЧЛАГДАХ гэмд унасан юм. Ер нь библийн хэлж байгаа нэг том санаа бол БУРХАНЫГ ҮГҮЙСГЭЖ, БУРХАНД ИТГЭХГҮЙ байх нь хамгийн аймшигтай бөгөөд хамгийн хүнд гэмд тооцогддог.
Би АРИУН СҮНСИЙГ басамжлан уучлагдашгүй гэм хийгээгүй биз хэмээн санаа зовдог бол тэр нь биднийг АРИУН СҮНСНИЙ эсрэг гэм хийгээгүй гэдгийн илрэл бөгөөд нотолгоо юм. Та АРИУН СҮНСЭЭР удирдуулж, АРИУН СҮНСНИЙ ажилд баяр хөөртөйгөөр оролцож байгаарай.....

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...