Thursday, October 31, 2019


       I.            Body (Бие)
Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог.
1.      5 мэдрэхүй: харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох
2.      Физик систэм: хүний бие нь хүч чадалтай боловч өвчин шаналалд өртөж, хуучирч мууддаг.
3.      Гадаад төрх байдал: Өөртөө эсхүл БУРХАНд үйлчлэх-н аль нэгийг “бие” нь хийж байдаг.
    II.            Soul (Сэтгэл)
Өөрийгөө ухамсарлах ба бусад хүмүүстэй холбогддог.
1.      Оюун ухаан: бодол, учир шалтгааныг тунгаах чадвар
2.      Сэтгэл хөдлөл:  мэдрэмж, зан ааш, харилцаа
3.      Хүсэл: Сонголт ба үйлдэл
 III.            Spirit (Сүнс)
БУРХАНыг ухамсарлахуй ба БУРХАН-тай гүн холбоо үүсэх
1.      Итгэл: баталгаа, тогтвортой байдал, (энэ нь БУРХАНы Үгээр тэжээгддэг)
2.      Найдвар: Зориг (Есүс рүү харсанаар найдварын тогтворитой байдал үргэлжилсээр байна)
3.      Хайр:  харилцаа холбоо, урам зориг (энэ нь Ариун Сүнсээр тэжээгддэг).

Monday, September 9, 2019


Сэдэв: Амжилттай амьдрал гэж юу вэ?  

       I.            Миний ухаарсан ухаарал

     Иошуа 1:7-8 –р хэсэг , 1 Хаад 2:3 –р хэсэг, Дуулал 1:2-3 –р хэсгүүдэд ЭЗЭНий хуулийг сахин баримтлах юм бол “Амжилттай амьдрах” болно гэсэн санаа байдаг. Тэгвэл эдгээр хэсгүүдээс “хууль, тушаал, заавар” гэдэг нь юу вэ? гэх талаар сайн ойлгох хэрэгтэй байх л даа. Хууль тушаал зааврыг анх БУРХАН анх Мосед өгсөн.
     ШГ –нд Есүс дээр нэгэн хуулийн багш ирээд ямар тушаал бүхний эхэнд байх вэ? гэж асуудаг. Есүс тэрхүү асуултанд “Эхнийх нь “Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн. 30 Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн нь юм. 31 “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй” гэж хариулсан юм. Тиймээс БУРХАНы тушаалуудынг хамгийн чухал нь дээрх 2 юм. Өөрөөр хэлбэл итгэгч хүн амжилттай амьдрахын тулд БУРХАНыг хайрлаж, бусдыг хайрлаж амьдрахаар шийдвэр гаргаж эдгээрийг сахин биелүүлэх хэрэгтэй юм. БУРХАНы дотор байнаа хүн Ариун Сүнсээр удирдуулан амьдрадаг.
      Бурханыг хайрлана гэдэг нь түүний тушаалийг хайрлаж дагана гэсэн үг юм \Иохан 14:15, 23-24\.
       Есүс Христийн дотор байна гэдэг нь агуу амар тайван бөгөөд “амжилттай амьдралын” түлхүүр нь юм \Иохан 16:33, Иокав 1:12\. Бурханд дуулгавартай байснаар бид энэ ертөнцийн хараалыг - үзэн ядалт, атаа жөтөө, донтолт, уур хилэн, хувиа хичээсэн байдлууд болон бусад зүйлсээс ангижрах болно. Эдгээр зүйлүүдийг хэзээ ч мөнгөөр худалддан авах боломжгүй.

    II.            Библи амжилттай амьдралыг юу гэж хэлж, юу гэж онцолж байгаа вэ?

    Жишээ нь: Соломоны амьдралын амжилт яаж төгссөн, мөн тэрээр ямар ухаарал авсан бэ? \номлогчийн үгс 2:10-11\.

   Библи хүмүүсийг ухаалаг, сэтгэл татам, мөнгөтэй, нэр хүндтэй байхыг хориглоогүй. Харин Есүс баян ядуу хүмүүсийг хоёуланг нь өөрийн дагалдагч гэж урьсан болов ч энэ дэлхийн “амжилт” гэж тооцогддог зүйлс нь бидний “мөнхийн амьдралын” дуудлагад ямарч хамаагүй болохыг онцолсон.
     Матай 6:19 – 21 –р зүйлд:
19 Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж. 20 Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. 21 Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. гэж хэлжээ.
    Өнөө үед олон хүмүүс дэлхий дээр анхаарлаа төвлөрүүлэн амьдардаг. Харин ертөнцийн бүх зүйлс нь түр зуурынх болохыг хүмүүс заавал ухаарах хэрэгтэй. Үүрдийн үнэ цэнэтэй зүйлд өөрийнхөө амьдралыг төвлөрүүлэх хэрэгтэй.

Та хэнд үйлчилж байгаа вэ?
       
       Энэ нь бид хичээл, ажил, бизнесээ үл тоомсорлох ёстой гэсэн үг биш юм. Эсрэгээрээ авьяас чадвар, бэлгээ итгэлийнхээ хэмжүүрээр сайн сайханд ашиглахыг зөвлөж байна. Колоссай 3: 23-т Паул биднийг Эзэний төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийхийг зөвлөж байна. Энэ нь бидний өмнө байгаа аливаа ажилд чин сэтгэлээсээ, хичээнгүй хүмүүс байх ёстой гэсэн үг юм. Бурхан ийм сэтгэлгээтэй, үйл хөдлөлийн хүч чадалтай, сайн үйлсийн төлөө зүтгэдэг хүмүүсийг ашиглаж болно. (Тит 2:14).
        Гэхдээ бид амьдралдаа амьд Бурханаас илүүтэйгээр өөрсдийгөө үйлчлэхийг эрэлхийлж, өөрсдийгөө өргөмжилж, энэ дэлхийд агуу нэгэн болохын төлөө Түүнийг чин сэтгэлээсээ зориулахын оронд бүх зүйлийг хийхийг эрэлхийлэхэд асуудал гарч ирдэг. Матай 6: 24-д Есүс хэлэхдээ "Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. учир нь тэр нэгийгээ үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно, эс тэгвээс тэр нэгэнд үнэнч байж, нөгөөг нь үл тоомсорлодог. Өөрөөр хэлбэл бид Бурханд үйлчилж чадахгүй, мөн нэгэн зэрэг энэ дэлхийд үйлчилж чадахгүй гэсэн үг юм.

Үнэ цэнэтэй зүйл дээр анхаарлаа төвлөрүүл

     Биеэ тоосон зүйлээр өөрийгөө шингээж, амин хувиа хичээсэн зүйл болон өөртөө итгэх итгэлээр удирдуулахын оронд бид үнэ цэнэтэй зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадна! Бид үүн дээр байгаа, үнэ цэнэтэй зүйлийг хайж олох боломжтой.

Жинхэнэ амжилт бол бидний амьдралд Христийн ач буяныг олж авах, бурханлаг мөн чанар руугаа хүрэх явдал юм. Үүнээс илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй! Хэрэв бид чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээрээ Түүний үгийг дагаж мөрдвөл энэ нь бидний хувьд амжилтанд хүрнэ гэж Бурхан амлаж байна. (Иошуа 1: 8) Энэ дэлхийд агуу зүйлийг олж авахыг эрэлхийлдэггүй, харин амьдралдаа бурханлаг байхыг хичээсэн амжилтанд хүрэгчдэд амжилтанд хүрэхийг хичээцгээе.
   III.             



Дуулгавартай байгч хүнд
БУРХАН хүч чадалаа үзүүлдэг
(Иошуа 6 - р бүлэг).

Иошуа 6:2 - 5 эшллэлд: БУРХАН Иошуад хандаад Иерихо хотыг эзлэн авах тухай зааврыг хэлж өгсөн байна. Ард түмэн тэрхүү хотыг 7 өдөр тойрох ба 7 тахилч 7 бүрээг авдрын өмнө авч явах ёстой байсан. Иошуа БУРХАНы үгэнд дуулгавартай нэгэн байсан учраас БУРХАНы хэлсныг яг байгаагаар нь ард түмэнд дамжуулж тэдгээрийг нэгд нэгэнгүй бүгдийг хийсэн. Үйл явдал өрнөж Иошуа 6:20 эшлэлд Иерихо хот бүрэн усгагдаж нуран унасан юм. Энэ зүйлээр дамжуулан БУРХАН Өөрийгөө ямар хүчирхэг ЭЗЭН бэ! гэдгээ Израильд ба бусад улсуудад харуулж чадсан.

Сургамж:
БУРХАН ӨӨРИЙН нэрийн төлөө гайхалтай ажлыг хийхийг хүсдэг. Харин хүмүүс бид нар БУРХАНы үгэнд мөн амлалтуудад нь хэр дуулгавартай байдаг билээ......?
Та дуулгавартай байх юм бол БУРХАНы гайхамшгийг өөрийн амьдралдаа харах боломжтой.

(Чимээгүй цагийн ухаарал......)

Friday, August 30, 2019

Пастор Жон \номлолын хэсгээс ...\

00 -н цаас

Сатан намайг буруутгахаар ирэх үед би өөрийнхөө амьдралыг нягтлан харсан. БУРХАНд итгэсэн үеээсээ хойшхи бүх л гэм нүглээ эргэн санасан. Тэр үед би маш их буруутай юм байнаа гэсэн мэдрэмжийг хүлээн авсаар байсан. Би айсан. Гэхдээ би тэр үед Ром номын 8 -р бүлгийн 1 эшлэлийг санасан "Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй....". Тэгээд энэ үгийг уншсаны дараа миний хийсэн зүйл гэвэл: Би ариун цэврийн хэрэглэлийн цаас аваад түүн дээр бичиж тэмдэглэж эхэлсэн. Өөрийнхөө санаж байгаа бүх гэм нүглээ бичсэн. Тэгээд тэр цаасаа аваад би 00 өрөө уруу очоод бүгдийг нь урж тастаад, 00 -н суултуур уруу хийгээд тэгээд дээрээс нь усыг нь татсан. Тэр үед БУРХАН надад юуг сануулсан гэхээр "Өрнөд дорноос хол байдаг шиг" миний гэм нүгэл надаас тийм хол гэдгийг дахин сануулсан. БУРХАН миний гэм нүглийг хамгийн хязгаарын гүн далай уруу шиджээ. Тэр миний гэм нүглийг тоолоод байдаггүй юм байнаа гэж.... Энэ үеэс л сатан надаас зугтан явж эхэлсэн гэдгийг би мэднэ.

Tuesday, August 27, 2019

ТА НАРЫН ИТГЭДЭГ БУРХАН ХҮМҮҮСИЙГ ӨРӨВДӨЖ ЭНЭРДЭГГҮЙ !!!

"Та нарын итгэдэг БУРХАН хүмүүсийг өрөвдөж энэрдэггүй! харгис БУРХАН юм" гэж ярьж байсан хүнтэй таарч л байлаа. Гагцхүү тэдний ярьж байгаа энэхүү ярианууд нь өнөөх л Иеремиа, Исаиа, Езекиэл ч юм уу... шүүлтийн талаар тунхагласан номнуудаас жишээ татан ярьдаг \ихэвчлэн ийм хүмүүс Библийг бүтэн уншаагүй байдаг\.
Жишээ нь: Библи дээр БУРХАН бүх хүнийг бүтээсэн бөгөөд үндэстнүүдийг захирдаг ЭЗЭН мөн болох нь маш тодорхой харагддаг. Гэвч заримдаа БУРХАН бас үндэстнүүдийн хооронд ялгаварлал үүсгээд байгаа юм шиг ойлгогддог. Тухайлбал БУРХАН Өөрийн хүү болох Израил аа нандигнан хамгаалан удирдсаар байдаг л даа. БУРХАН Мосе зөнчийн үед Израилаа хамгаалж чөлөөлөхийн тулд бүхэл бүтэн Египэт үндэстэнд аймшигтай тахал өвчин, үхэл гамшгуудыг илгээн тэдний зүрхийг мохоон сүйтгэдэг. Үнэндээ зарим хүмүүс иймэрхүү хэсгийг уншиж байхдаа: Египэт бас хүмүүс биздээ? тэд бас хүн биш гэжүү? тэдний хүүхдүүд бас БУРХАНы бүтээлүүд биш гэж үү? гэж бодддог. Ийм бодол нь үргэлжлэхээрээ БУРХАН ямар аймшигтай ЭЗЭН бэ? БУРХАН ямар аймар ялгавартай, харгис юм бэ? гэж боддог л доо... Гэвч бид том мэдлэгийг заримдаа дутуу ойлгох эрсдэл бий л дээ. Хамгийн эхлээд БУРХАНы Өөрийнх мөн чанарыг сайтар бодох хэрэгтэй. Жишээ нь БУРХАНы 10 хуулийн заалтад: "Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй" гэсэн санаа байдаг. түүхэндээ Вавилоны их дайралтын үед Израиль үнэндээ хэцүү байдалд орж байсан удаатай. Тэгээд Израиль БУРХАН ЭЗЭНдээ найдаж түшэхийн оронд тухайн үед байсан Египэт том гүрэн руу харилцаа холбоогоо хөгжүүлсэн юм. (Езекиел 29:6-7). Өөрөөр хэлбэл Израилийн найдвар итгэл нь БУРХАН гэхээсээ илүү Египэт болж хувирсан юм. Эдгээр нь зүйл нь өмнө дурдсан өнөөх БУРХАНы мөн чанарын яг эсрэг зүйлсүүд болж эхэлж байгаа юм. Тэд өөрсдөдөө үл аврах бурханыг бүтээсэн гэсэн үг. Библи бидэнд өгүүлж буй ерөнхий гашуун үнэн бий. БУРХАНд найдварыг үл тавигч нь авралыг авах нь боломжгүй! гэсэн санаа юм. Мөн өнөөх Египэт Израил-н түүх уруу дахиад орьё. Ваваилоны хаанчлалын үед өнөөх Египэт нь ч хүртэл бардамналын туйлд хүрсэн ард түмэн болсон байсан (Езекиэл 29:3, 9). Тэдний иймэрхүү гэмт хандлага нь яг 100 хувь БУРХАНы эсрэг явж байсан үг юм. Тийм учраас сэхэл авахгүй бардам энэ хүмүүст БУРХАН нэг л арга замаар ажиллах ёстой! байсан. Тэр нь БУРХАН Өөрийгөө тэдэнд ЭЗЭН мөн гэдгийг мэдүүлэх ажлаа хийх ёстой! байсан. Үндэстнүүдийн хэт их бардамнал нь засрахгүй байсан учраас тэд ямар нэгэн сургамж шийтгэл авах ёстой бөгөөд ингэснээр үндэстнүүд ухаарч даруу байдалд шилждэг. Гэхдээ бид нэг зүйлийг сайн ойлгох ёстой! БУРХАН гэмт, бардамуудыг шийтгээд тэр чигт нь үнсэн дээр орхин үлдээдэгггүй! БУРХАН нэг талаас ШИЙТГЭЛИЙГ ТУНХАГЛАЖ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙГ ДАРАА АВРАЛЫГ НАЙДВАРЫГ БАС ТУНХАГЛАДАГ ЮМ... Бидний ЭЗЭН бол алиавааг том зурагаар нь хардаг бөгөөд ШУДАРГА ЭЗЭН мөн.

Sunday, August 25, 2019

ТОСЛОГДСОН ХЕРУБ ба ТОСЛОГДСОН НЭГЭН

Эрт үед тослогдсон Херуб гэгч нэгэн баян байжээ. Түүний эхлэл агуу бөгөөд гайхалтай байв. Тэрээр ертөнцөд байхгүй ҮЗЭСГЭЛЭНТЭЙ бөгөөд төгс төгөлдөр байв. Түүнд дутуу юм алга. МЭРГЭН УХААН халгин бялхаж, олон эд баялгыг өөртөө эзэмшиж байв. Түүний бизнэс худалдаа наймаа бөгөөд олон үндэстнүүд түүнд зарагдан үйлчилж байсан. Түүний цэцэрлэгт үнэт эрдэнэсүүд хөглөрөн үнэгүй болж байсан. Нэгэн үе хүртэл Тэрээр дотроо гажуудал үгүй, гэм зэмгүй шулуун шударга өөгүй төгс амьдарч байсан. Гэвч Түүний зүрх сэтгэл тэр нэгэн өдөр хувьсан өөрчлөгдөж бардамналын үнэр үнэртэж эхлэв. Өөрийгөө хамгийн дээд төгс нэгэн гэж бодож байлаа. Энэ үеэс л Хэруб шал өөр нэгэн болж хувирлаа. Тэр танигдахгүй нэгэн боллоо. ........ Үнэндээ Херуб бол Сатан юм. Сатан ийм болсон учраас БУРХАН Сатаныг устгахаар шийдлээ. Сатан өөрийгөө завхруулсан учраас БУРХАН түүнийг аймшиг болгож, хойшид үгүй болгоно гэдгээ амалсан юм. Сатаны эхлэл агуу байсан ч төгсгөл нь муу байсан юм \Езекиел 28 -р бүлгээс санаа авлаа\.
Харин би та бүхэнд эхлэл нь шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр дуусгасан Нэгэн -г танилцуулья тэр бол ЕСҮС юм. ТЭРЭЭР дэлхийд ирэхдээ тэжээлийн тэвшэнд хэвтэв. ЕСҮС өөрийгөө юу ч үгүй болгож боолын дүрийг аваад хүнтэй адил болсон. Газар дэлхий дээр хүн ёсоор амьдрахдаа ЕСҮС орох оромгүй тэнүүчлэн, хүмүүст ад үзэгдсэн, хоосон тарчиг байн Өөрийнхөө амьдралын хором мөч бүрээ хүмүүсийн төлөө зориулсан. ЕСҮСийг Библи хэлэхдээ УЙ ГАШУУНы ХҮН гэв. УЙ ГАШУУНы Хүний амьдрал шалихгүй байсан ч Түүний төгсгөл зүйрлүүлэшгүй АГУУ байсан. Тэрээр загалмайн үхэлд дуулгавартай байснаараа олон хоригдлыг чөлөөлөх ТӨГС ажлаа хийсэн. БУЛШ түүнийг ялан дийлээгүй. ҮХЭЛ ТҮҮНИЙГ НОЁЛООГҮЙ! ТЭРЭЭР амилсан бөгөөд агаар мандалд дээш ӨРГӨГДСӨН. Тэнд БУРХАНЫ баруун гар талд суугаад одоо бидний төлөө зуучлан залбирч байгаа аж.
Тиймээс энэ бүхнийг дүгнэн үзвээс сатаны эхлэл агуу байсан ч түүний төгсгөл ёрын болсон. Харин ЕСҮСийн ЭХЛЭЛ ЭНГИЙН , ДАРУУ БАЙСАН Ч, ТҮҮНИЙ ТӨГСГӨЛ ЗҮЙРЛҮҮЛЭШГҮЙ ХУВЬ ИЛҮҮ АГУУ БАЙЛАА....... \Ариун Библиэс санаа авсан болно\

Friday, August 23, 2019

Жон Вон (Pray Update)

Библийн сургуульд магистарт сурч байхдаа хааяаа нэг утсаар харилцдаг ангийн найзтай байсан юм. Түүнийг утасдахад би баярладаг боловч тэр болгон сайхан санагддаггүй байлаа. Яагаад гэвэл тэр найзын минь над руу залгасан зорилго нь бараг тодорхой байдаг юм л даа. Шалгалтын сэдэв, гэрийн даалгавар ... гэх мэт өөртөө хэрэгтэй мэдээллээ олж авахын тулд л над руу ярьдаг байв. Хэрэгтэй бүхнээ олж авсан бол мэндийн зөрөөгүй утсаа шууд тасалж орхино. Энэ нь надад эвгүй мэдрэмжийг төрүүлдэг байсан шүү!
Заримдаа би тэрхүү найзаасаа “найз минь би зүгээр чиний дуу хоолойг чинь сонсохыг хүссэн юм” гэж хэлээсэй хэмээн хүсдэг байсан. Хэрвээ тэрээр надад тэгж хэлсэн бол би хичнээн их баярлах байсан билээ дээ!
Тэгвэл бид залбирахдаа ч бас үүн шиг албан ёсны эсвэл цаанаа ямар нэгэн зорилго агуулж байгаа юм биш биз! Яагаад бид яаралтай ажил гарахаараа л өртэй юм шиг Их ЭЗЭН дээр давхин очдог юм бол? зүгээр ийнхүү залбирч болохгүй гэжүү?
Их ЭЗЭН минь би байнаа. Зүгээр л .... нэг их чухал хэрэг байхгүй ээ... Их ЭЗЭН Таны дуу хоолойг санасан юм.” Их ЭЗЭН ийм залбиралд гарцаагүй баярлана гэж би бодож байна. Залбирал бол НӨХӨРЛӨЛ шүү дээ!

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...