Saturday, April 6, 2019

ЕНОХ гэж хэн бэ? 

Библид Енох \Эхлэл 4:17, 5:18, 25:4, 46:9\ гэсэн 4 өөр хүн гардаг. [1] Тэдгээрээс Эхлэл номын 5:18 – 24 р хэсэгт гарах Енох-н  \חֲנוֹךְ - khan-oke\ талаар авч үзье \энэ хүн Адамын 7 дах үеийн хүн  байсан |Иуда 1:14|\. Түүнийг эхлэл номын бичээч  “Енох Бурхантай хамт явж байсан …........... ” \Эхлэл 5:24\ гэж тодорхойлсон. Енох газар дэлхий дээр 365 жил амьдарсан хүн юм \Эхлэл 5:21-22\.  Мөн ШГ-ний Еврей номын дүгнэлтээр бол Енох-г “Итгэлээр Енох, үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Түүнийг Бурхан авч явсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ. гэж хэлсэн. Энэхүү эшлэлээс Енох-н талаар маш тодорхой дүгнэлт нь тэрээр “итгэлээр БУРХАНД таалагдсан гэрчлэлтэй хүн” байжээ. Бас үхлийг үзэлгүйгээр Бурханд авагдсан хүн гэсэн. Есүс нэгэн удаа “............Үгийг минь сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй ….... ” \Иохан 8:51, 11:26\ гэж хэлсэн. Энэ утгаар авч үзвэл Енох Бурханы Үгийг сахидаг нэгэн байсан гэж ойлгож болох юм.



No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...