Friday, February 22, 2019

ХЭРХЭН ЭРТ СЭРЭХ ВЭ?

       I.            Орой эрт унтах хэрэгтэй. Сэтгэлгээгээ өөрчлөр хэрэгтэй. [1] Унтах нь муу зүйл биш бөгөөд дараагийн өдрийн эхлэл юм. Энэ нь яг л гар утас цэнэглэж байгаатай адил зүйл юм. Хүмүүсийн ихэнх нь нойр дутагдлаас болж бүтээмж муутай байдаг.
Унтахаас өмнө дор хаяж 1 цагийн өмнө бүх дэлгэц буюу төхөрөмжийг унтраасан байх. [2] Орой хэрэглэж болохгүй зүйлс:
1.      Кофе
2.      Хийжүүлсэн ундаа
3.      Энергийн ундаа
4.      Мөн оройн хоол-г унтахаас 2-3 цагийн өмнө идвэл сайн болно.
Унтахын өмнө алхах, дасгал хийх, гэрээ эмхэлж цэгцлэх гэх мэт тогтмол гүйцэтгэдэг хэвшилтэй болвол сэтгэл санаа амгалан болж, өдрийн ядаргаа стрессээс салан сайн унтаж амрах болно. Мөн өглөө сэрэхэд хялбар байх гэнэ.
    II.            Босох цагаа зөв тодорхойл \сэрүүлгээ тааруул гэсэн санаа юм\. Сэрүүлгээ гар хүрэхээргүй газар тавь. Өглөө сэрээд зүүрмэглэхээ боль . Өглөө өрөөндөө гэрэл оруула хэрэгтэй. Хүн сэрүүн өрөөнд илүү сэргэг босч чаддаг. Тийм учраас өрөөний температураа тохируул. Дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөнгөн дасгал  
 III.            Өглөө гоё хүсэн тэмүүлсэн ажил өөртөө тавь. Энэ өдөр сайхан зүйл болно гэдэгт итгэ гэсэн үг л дээ. Заримдаа өглөө босоход хэцүү болгодог зүйл нь өглөө хийх ёстой олон тооны ажлууд байдаг. Тэр ажлуудыг хийхээс яс хавтайж байгаа бол орноос сугарах дургүй байна. Тиймээс орой нь хувцас хунараа бэлдэх, өглөөний цайгаа бэлдэх зэргээр өглөөдөө бэлдэж сурвал сайн.



[1] https://ikon.mn/n/4pz
[2] https://www.webmd.com/sleep-disorders/ss/slideshow-wakeup-tips



No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...