Friday, February 8, 2019

ЭРГЭЛЗЭЭ !

         Баптист Иохан ЭЗЭНд гайхамшигтай хэрэглэгдсэн хүн л дээ. Гэхдээ тэрээр нэгэн цагт шоронд ороод хүнд хэцүү байхдаа Христийн үйлсийг сонсоод “ХРИСТИЙГ ИРЭХ ЁСТОЙ НЭГЭН” байсан гэдэгт ЭРГЭЛЗЭЖ эхэлсэн юм \Мат 11:2-3\.  Уг нь Иоханы бодлоор ХРИСТ бол гэм нүгэлтэй хүмүүсийг шийтгэж, тэднийг галаар шатаах ёстой! НЭГЭН гэж бодож байв \Мат 3:10-12\.  Гэтэл ЕСҮС тэгээгүй ! ЕСҮС харин ч эсрэгээрээ гэм нүгэлтэй хүмүүсийг уучлан энэрч, зааж сургаж, өвчтөнийг нь эдгээж байлаа. ЕСҮСийн энэ үйл хэрэг нь Иоханы бодлоос тэс болоод явчихлаа. Иохан учир явдлыг мэдэхийг хүссэндээ өөрийнхөө хоёр шавийг ЕСҮС руу явуулсан байдаг \Лук 7:19\. Гэвч ЕСҮС Иоханд: Мессиагаар дамжуулж “БУРХАНЫ ХААНЧЛАЛ” ирэхэд тохиолдох эш үзүүллэг \Исаи 26:19, 29:18, 35:5, 6, 61:1\ аль хэдийн Өөрөөр нь дамжуулж биелэж байгаа гэдгийг хэлжээ.

         Тийм учраас бид заримдаа “БУРХАНЫ ХААНЧЛАЛЫГ” дутуу ойлгож, дутуу харсан байж болно. Гэхдээ ЕСҮС бидэнд Өөрийн үгээрээ ҮНЭН ЗӨВ - г заан сургадаг билээ. Та ЕСҮС –с ойлголт ухаарлыг дандаа авч байгаарай!  


No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...