Friday, February 22, 2019

ХЭН НЬ БУЗАР ЮМ БЭ?

ЕСҮС дээр хэсэг фарисайчууд очоод шавь нарынх нь МУУ МУУХАЙ байдлын талаар хэлсэн.  Яагаад гэвэл ЕСҮС-н шавь нар хоол унд идэхээсээ ч өмнө гар хөлөө ч угаахгүй нэлээд заваан зайдуу байсан юм \матай 15:1\. Аргагүй дэ! Тэд чинь эгэл бор хүмүүс бөгөөд ЕСҮСийн хаа явсан газар нь дагаж тэнүүлчин амьдралаар амьдардаг хүмүүс шүү дээ. Гэсэн ч шавь нарыг гараа угаалгүй хоол идлээ гээд тэднийг НҮГЭЛТЭН гэж тооцож болохгүй биздээ \хэхэ\. Гэтэл фарисайчууд тэгж л үзсэн.  Ер нь тухайн үеийн фарисайчууд өөрсдөө их цэвэрч, нямбай цэгцтэй улс аж. Тэдний энэ хоол ундны соёл нь аль дээр үеийн эцэг өвгөд ахмадуудаас нь гаралтай дэг жаяг байсан юм. Гэтэл тэд ЕСҮС-н өмнө энэ асуудлыг нь хөндсөнөөрөө өөрсдөө буруудаад байлаа. Шалтгаан нь тэд БУРХАНЫ Үгээр ЕСҮС-н дагалдагч нарыг шүүн хэлэлцэх ёстой байтал, БУРХАНЫ тушаалаас илүү өөрсдийн ахмадын ёс заншлаа илүү дээр тавьсан байсан юм \Матай 15:6\.  Өөрөөр хэлбэл БУРХАНаас илүү өөрсдийн бүтээн байгуулсан соёлоо илүү дагадаг гэсэн утгатай.
Яг үнэндээ ХГ-ний ИСАИА-н үед БУРХАН фарисайчуудын иймэрхүү хоёр нүүрт байдлын талаар зөгнөн хэлсэн байдаг \Матай 15:8-9\.  ЕСҮС дандаа хүний нийгмийн болохгүй байгаа ул суурийг нь илүү ихээр хөндсөн байдаг л даа. Тэр ч утгараа өөрийнх нь шавь нар БУЗАР гэж дуудуулах үед ЕСҮС-н хариу үйлдэл фарисайчуудын зүрх сэтгэлийн БУЗАР муу байдлыг нь илүү шүүмжилсэн. Фарисайчууд яагаад бузар байсан юм бэ? үүнд:
1.      Тэдний бүтээн байгуулсан ёс заншил нь хүнийг хайрлахад хүргээгүй!!!  Өөрөөр хэлбэл тэд бие биесээ хайрлахаас илүү амьдралын өнгөцхөн үйл явдлуудад илүү анхаардаг байсан. Ёс заншил гэдэг нэрийдлээр төрсөн Эцэг эхээ ч хүндлээгүй! \матай 15:4\.
2.      ЕСҮС тэдэнд ҮНЭНийг нь хэлэхэд хүлээн авах чадваргүй болсон байсан. Өөрөөр хэлбэл маш их бардам гэсэн утгатай \матай 15:12\. Аливаа гэм нүглийн эх үндэс нь бардам байдалтай ихээхэн холбоотой байдаг л даа.
3.      Тэд сүнслэг байдлын хувьд сохор болсон байсан \матай 15:14\. ҮНЭНийг ерөөсөө харах чадваргүй болсон. БУРХАНыг ч олж харах чадваргүй байв.
Есүс хэлэхдээ: иймэрхүү хүмүүс  нь Тэнгэрлэг ЭЦЭГТЭЭ ямар ч хамарал байхгүй ээ. Хэзээ нэгэн өдөр тэд үндсээрээ сугалдагдах болноо гэсэн маш аймшигтай хатуу үгийг хэлсэн юм \матай 15:13\.

ЖИНХЭНЭ БУЗАР БАЙДАЛ ХААНААС ИРДЭГ ЮМ БЭ? ЭНЭ БОЛ ГАДНА БАЙДЛААС БИШ !!!!  ХАРИН ЗҮРХ СЭТГЭЛЭЭС ИРДЭГ ЮМ \матай 15:19\. ТИЙМ УЧРААС ЗҮРХ СЭТГЭЛИЙГ ЦЭВЭР АРИУН БАЙЛГАЖ ЧАДАХ БУРХАН РУУ ҮРГЭЛЖ ТЭМҮҮЛЖ АМЬДАРЦГААЯ .....
 

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...