Wednesday, February 20, 2019

Та ГЭМ НҮГЭЛД унасан бол дараах зүйлсийг санах хэрэгтэй!

1.      СҮНСЛЭГ ҮНЭН-г олж харахуй
A.    Бид гэмшвэл хийсэн нүгэл уучлагдах боломжтой гэдгийг санах хэрэгтэй \1 Иохан 1:9\.
Уучлагдсан нүгэл, БУРХАНд дахин дурсагдахгүй гэдгийг бид баттай мэдэх хэрэгтэй \Исаиа 43:25 , Еврей 8:12\.
Та ХРИСТЭД итгэж л байгаа бол БУРХАН таныг уучилсан.
B.     Таны хийсэн гэм нүгэл нь Есүсийн цуснаас илүү үнэтэй биш!
C.     Та хийдэг гэм нүглээ зогсоож болно гэдэгт бүрэн  итгэх хэрэгтэй \Филиппой 4:13, Еврей 2:18\.
D.    Гэм нүгэл нь бидний эзэн болж чадахгүй! \Ром 6:14\
E.     Бидний дараагийн шат бол өөрсдийн ОЮУН САНААГАА Бурханы үгээр бүрэн дүүргэх хэрэгтэй! Тэгвэл та бузар муу бодолд илүү анхаарлаа тавихгүй.
2.      БУРХАН таны гэм нүглийг уучилсан байхад та өөрийгөө “БИ БОЛ ГЭМТЭН” гэж бодсоор байгаа  бол та “ӨӨРИЙГӨӨ УУЧЛААГҮЙ” байна гэсэн үг юм. Ийм тохиолдолд таньд мэргэжлийн зөвлөгч хүмүүс хэрэгтэй болно. Энэ талаар ярилцах итгэмжтэй, туршлагатай хүмүүсийг олоорой! \сэтгэлзүйч ба мэргэжлийн хүнтэй уулз\. Асуудал нь таны сэтгэлзүйд байгаа юм. 

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...