Tuesday, February 12, 2019

Амралтын өдөр
EСҮС амралтын өдөр хүн эдгээсэн /мат 12:13/ тиймээс фарисайчууд EСҮС-г хөнөөх талаар ярилцсан /мат 12:13/. Уг нь EСҮС Өөрөө амралтын өдрийн Эзэн мөн учраас амралтын өдөр юу хийх нь БУРХАНЫ эрх мэдэл байсан юм л даа /мат 12:8/. Фарисайчууд EСҮС- г хөнөөх гэж байсныг EСҮС Өөрөө мэдээд холдон явжээ. Тэр ч бүү хэл Намайг битгий фарисайчуудад илчлээрэй!! гээд Өөрийг нь дагаж байсан олонд түмэнд хэлсэн юм.
EСҮС Өөрөө гэмт хүмүүсээс айсан юм уу? 
ECҮС Өөрөө хуулийн багш нараас айсан юм уу?
EСҮС үхэнэ гэж бодсоноороо айсан юм уу?
МЭДЭЭЖ ҮГҮЙ ЭЭ!!!
Энэ нь ХГ-ний бичвэр болох Исаиагийн зөн биeлэгдэх учиртай байсан юм /мат 12:18-21/. EСҮС-н ажлаа гүйцээх цаг нь болоогүй байсан. Тэр ЭЦЭГ БУРХАНЫ СҮНСЭЭР удирдуулаад, загалмайд үхэж, харийнханд авралын мэдээг биeлүүлэх бүрэн даалгавартай байсан.
EСҮС Эзэнд БУРХАНЫ үгийг сахин биелүүлэхэд нь саад болох дайснууд гарч ирж байсан шиг өнөөдөр бидэнд ч бас ийм хүмүүс эргэн тойрон байж болох юм.
Та EСҮС-н адил БУРХАНЫ үгтэй хамт байгаад, БУРХАНЫ үгээс тэвчээртэйгээр зуурсаар байгаарай! ЭЗЭНИЙ хайр ивээл нь таны амьдралд дүүрэн байг....

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...