Tuesday, February 5, 2019

СОРИЛТ

Библийн цаг үеийн ба 1-р зууны итгэгч нарын аймшигтай сорилтууд бол маханбиеээрээ хавчлага зовлонг амсаж, итгэлээсээ болоод үхлийг үзэх явдал байв.  Есүс үүнийг урдаас зөгнөн мэдэж байсан учраас дагалдагч нартаа хандаж “махбодыг хөнөөгчдөөс бүү ай! \Матай 10:28\. гэх мэт олон тохиолдолд иймэрхүү сургаалаа зааж сургаж байсан билээ. Тийм ээ энэ үнэн. Христийн дагалдагч нар тухайн үед итгэлээсээ болоод үхэлтэй нүүр тулж, амь насаа алдан барин “ХРИСТИЙН САЙНМЭДЭЭНД” үнэн голоосоо итгэж найдаж байв.  
Харин өнөө үеийн итгэгч бид нар “”САЙНМЭДЭЭНИЙ ҮНЭНИЙ” төлөө үхэх хүртэлээ итгэлийн хавчлага зовлонд орж байгаа болов уу?................. мэдээж хэрэг үгүй юм аа. Би ингэж хэллээ гээд 1-р зууны түүхэн итгэгч нар бол, орчин үеийн итгэгч нар бид нараас хувь илүү юм аа, бид хэтэрхий өчүүхэн байна гэж хэлэхийг хүссэнгүй !!!
Сатан библийн цаг үеийн ба 1-р зууны итгэгч нарт: “маханбиеийн хавчлага”ууд хийж байсан бол өнөө үеийн бидэнд түүнээс үл дутах “СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛ БА ХАНАЖ ЦАДАХГҮЙ ЯВДАЛ” гэх сорилтыг явуулж байгаа нь библиэс болон цаг үеийн судалгаанаас тодорхой харагдаж байна.
Орчин үеийн итгэгч нарт тохиох хамгийн аймшигтай сорилт бол “эд баялгын ханаж цадахгүй хүсэл” юм. Өөрөөр хэлбэл үүнийг “МАТЕРЛИЗМЫН ДАВАЛГАА” гэж хэлж болохоор юм шиг.
МАТЕРЛИЗМЫН ДАВАЛГААНД” өртсөн хүмүүсээс гарах шинж тэмдэг нь:
1)      Амьдралдаа юунд ч сэтгэл ханахгүй байдаг. БУРХАН түүний амьдралд хичнээн агуу зүйлийг хийсэн ч ямар ч сэтгэл хөдлөлгүй, мэдрэмжгүй болдог.
2)      Шинэ гарсан техник технологийг ямар ч үнээр хамаагүй, юу хийсэн хамаагүй шунан хүсэж авахыг хүсдэг. Бусдын өмнө гоё сайхан харагдах нь тэдний хувьд үнэлж баршгүй чухал ажил юм. Энэ махан биеийн хүслийн амьдралаа тэд “БУРХАНы ерөөл” гэж андуурдаг.
3)      Байр суурь карьер нь тэдний хувьд юу юунаас илүү чухал. Ийм байснаараа тэд хүний үнэ цэнэ, харилцаа гэхмэт нандин зүйлсийг уландаа гишгэдэг. Үргэлж хамгийн өндөрт гарахыг хүсэж, дээд цэг рүү тэмүүлдэг. Гэхдээ энэ нь библийн түүхэнд гарч буй хүмүүс шиг өөрийн хүч чадалдаа найдаж түшиглэдэг “БАБЕЛ-н цамхаг” баригчдын түүхийг сануулах мэт....................
Христэд найдаж, түшиглэн амьдарч байгаа итгэгч нар бидэнд Сатан бүхий  л арга замаар “матерлизм” бол чухал шүүгэсэн далд мсж-г өгсөөр байдаг. Энэ нь миний амьдралд бас байж надад сэтгэлзүйн их хэмжээний хор уршгийг тарьж, дотроос минь намайг зовоож хэмхэлж  байсныг уншигч таниас нуух юун.
Би ЭЗЭНд итгэл найдвараа өгөх үеэс хойш өөрийн бүхий л амьдралаа ЭЗЭНий хаанчлалын төлөө зориулахаар шийдэж билээ. Ингэж амьдарч байгаа хүний хувьд мэдээж хэрэг мөнгөний  араас хөөцөлдөхгүйгээр зөвхөн Бурханы хүслийг эрэн хайж, сайнмэдээг урталь болгож амьдардаг  юм л даа. Энэ мэт удаан хугацааны дараа амьдралынхаа нэг хэсэгт би энэ дэлхийн хэмжүүр жишгийн дагуу сорилтонд унаж дэлхийн  амжилттай явж байгаа хүмүүсийг хараад атаархал төрж эхэлсэн. Тэр хүмүүс мундаг юм аа бүхнийг бодсон санаснаараа хийгээд л......... харин би Бурханы хаанчлалын төлөө яваад энэ дэлхийд би юутай үлдсэн бэ? гэж өөрөөсөө үргэлж асуудаг байлаа. Энэ нь надад сэтгэлзүйн гүн хямралыг өгсөөр байсан юм. Би Бурханы ивээлд талархахаа больсон байлаа. Эсрэгээрээ би Бурханд гомдож, Бурхантай итгэлээрээ зөрчилдөж эхэлсэн. Хар! ТА хүүгээ орхисон байна гэж итгээд, өөрийгөө орхигдсон нэгэн гэж өдөр шөнөгүй гунигтай байж, дотор минь ямарч хүч чадал үгүй болсон байсан. Би үйлчлэлээ ч хийж чадахгүй болсоон. Энэ амьдралын минь сорилт одоо хүртэл надад үргэлжилсээр байдаг. Гэвч би одоо хүртэл итгэлээрээ өөрөө өөртэйгөө тэмцэлдсээр байна. Гэхдээ юу  ч болж байсан ЭЗЭН бол миний АВРАГЧ  мөн. ЭЗЭНий ҮГ бол бидний амьдралыг тэтггэдэг юм гэсэн итгэл надад байгаа. Хэцүү байсан ч өдөр болгон библиэ уншиж, БУРХАНыг эрэн хайхдаа зүрх сэтгэл минь шатаж, их оргилуун баяр баясал дотор минь ундардаг хэвээрээ.
Магадгүй таны амьдралд ч бас ийм ойлгомжгүй хэцүү сорилтын үе байгааг би үгүйсгэж чадахгүй. Та амьдралаа бусад хүмүүстэй харьцуулж сэтгэлээр унасан байж болно. Гэхдээ та нэг зүйлийг санаарайЭЗЭН таны амьдралд гайхамшигт ҮНЭН-г ухааруулж, ойлгуулахын тулд ажилллаж байгаа юм. Амьдралынхаа бүхий л үед ЭЗЭНд талархаж Түүний Нэрийг Өндөрт өргөөрэй ........ Биднийг хайр энэрлээрээ аварсан ЭЗЭНД  гүнээ талархья.


No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...