Monday, August 27, 2018

Үнэн үг үнэн учраас сонсоход хэцүү байдаг.
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж манай ард түмний сайхан зүйр үг байдаг. Энэ ёстой үнэн үг шүү!  
Монголчууд ямар нэгэн зүйлийг ярихдаа тухайн санаагаа маш их тойруулан ярьдаг ард түмэн. Ер нь үүнийг судлаад байвал өвөг дээдсийн минь ази соёлтой тун хамаатай асуудал юм шиг байгаан. Монгол хүмүүсийн чих үнэн үгийг шууд сонсох дургүй! Заавал үнэн үгийг зөөлрүүлж байж нэг юм сонсох чиг хандлагтай болоод байна. “Янхан” гэх үгийг зөөлрүүлж байж “биеэ үнэлэгч” гэж хэлнэ. Архи уучихдаг хүмүүс “архичин” гэж хэлүүлэх дургүй! архины хамааралтай болсон хүн” гэж зөөлрүүлж сонсох дуртай. Сүүлийн үед мандаад байгаа LGBT хүмүүсийг нийгэм “бэлгийн чиг хандлага нь бусдаас өөр хүмүүс” гэх хүртэл нэр томьёог гаргаж ирж байна. Нэр томьёо нь хүртэл бүхэл бүтэн нэг өгүүлбэр болоод байхад хүмүүсийн харилцан яриаг яасан нуршуу тойруулж яриад байдгийн гэж хэлэх эрх байхгүй ч юм шиг........ \хэхэ\  Монголд ялангуяа хэн нэгэн хүн үнэн үг хэлвэл тэр хүн шууд үзэн ядагдана. Тэр хүнд бүгд дургүй болно.
Есүс ч гэсэн нэгэн цагт үнэн үг хэлснээсээ болоод ард олонд чуулгаар шидүүлэх хэмжээний хүртэл үзэн ядалтад байсан юм \Иохан 8:59\.  Ард олон өөрсдийгөө сүрхий бурханлаг, сүсэгт хүмүүс гэж боддог байв \Иохан 8:39,41\. Гэтэл Есүс тэдний хуурамч амьдралын хэв маягийг хараад: “Та нар эцэг диоволаасаа гаралтай” гэж аймшигтай хатуу үгийг хэлсэн юм \Иохан 8:44\. Энэ үг үнэхээр тэлний жигшил зэвүүцлийг төрүүлж байлаа. Бурханы болоод хүмүүсийн хамгийн муу ёрын өстөн дайсан болох “диовол”ыг тэдэнтэй хамаатуулж ярьсан нь Есүсийн амнаас гарсан үг байлаа. Хэн ингэнэ гэж бодох вэ дэ! Би боддог юм. Есүс “Та нар эцэг диоволаасаа гаралтай” гэж хэлэхэд тэр сонсож байсан хүмүүс ямар байсан болоо! \Иохан 8:52\. Би хүртэл тэр үед байсан бол Есүст асар ихээр гомдох байсан байж магадгүй. Гэхдээ л  Есүс үнэн үгийг тэдэнд шууд хэлж чадсан юм \Иохан 8:45\. Есүс тэр хүмүүсийн талд нийцүүлэн ярихыг огт хүсээгүй! Тэдний итгэл үнэмшлийн хуурамч байдлыг Есүс үгээрээ ил гаргаж чадсан билээ.
Би таньд хэлмээр байна. Хэн нэгэн хүн таньд үнэн үг хэлвэл та хүлээж авч байгаарай! Битгий уруу царайлж зөрүүдлэн уурлаарай! Анх сонсоход тэр үг таньд хэцүү байх боловч эцэс сүүлдээ тэр нь таны сайн сайхны төлөө юм шүү дээ! Христитгэгч ахан дүүс минь хамтдаа Есүсийн адил хэн нэгэн хүний бурууг нь айж хулчийхгүйгээр хайр дотор үнэнийг нь хэлдэг байя! Хэн нэгэн хүн хайр дотор таны үнэн байдлыг шууд хэлвэл та уурлан бухимдахгүйгээр түүнийг нигүүлсэл гэж бодон аажуу тайвнаар хандаарай! Бидний Эзэн Есүс амьд үгээрээ таныг зэмлэвэл та Эзэнээс эргэж битгий буцаарай!  Эгэл даруухнаар алдаагаа хүлээж үнэн байдлаа засахын төлөө хичээл зүтгэлээр шатаарай!
Иохан 8:45 Есүс үнэийг хэлдэг...............

Баярт мэдээний хөтөч: Б.Сэргэлэн.


Saturday, August 25, 2018

Хайраар дүүрэн сайнмэдээ

Саяхан би Хэнтий аймгийн хойд зарим сумдаар сайнмэдээний үйлчлэлээр яваад ирлээ. Үйлчлэлээ энэ өдөр тунгаан бодож дүгнэж байхнээ нэгэн бодол надад төрөв. Анхлан би 2008 онд өвөрхангай аймаг руу явж байхдаа христэд итгэгч итгэлийн хүмүүсийн амьдралыг нүдээр үзэж хамт байх боломж надад олдсон юм. Тэдний үйлдэл болон аж төрх миний нүдний өмнө маш зөвт байсан бөгөөд тэд бие биенээ ихэд  халуун дотноор хайрладаг байв. Сэтгэл нь цаанаа л дулаахан хүмүүс. Би амьдралдаа ийм хүмүүстэй ер учраагүй байсан бөгөөд энэ хүмүүсээс холдмооргүй санагдаж билээ. Тэр үед л Бурхан миний зүрх сэтгэлд Өөрийнхөө тухай сайнмэдээгээ танилцуулах цаг нь ирсэн байж. Тэгээд би тэрхэн хормын сайнмэдээг сонсох гайхамшигт агшинд миний нүдэнд нулимс хуралдаж би асар ихээр ЭЗЭНий өмнө бууж өгөн нүглээ улайн гэмшиж билээ. Би Бурханд хариу хэлэх үг надад олдоогүй. Би зүгээр л Бурханд хандан “Та гайхалтай юм байна” гэж бувтнасаар байсан. Хэт их уйлсандаа болоод амьсгаа минь давчдан нүд минь улайх тэрхэн хүүгийн амьдралын зам Бурханы төлөөх амьдрал болон хувирсан юм. Үнэндээ Бурханы хайр болон хүмүүсийн намайг  хайрласан хайр хоёр хамтдаа нийлж миний зүрх сэтгэлийг бут цохьсон юм. Миний бардам зан Бурханы хайранд ялагдсан. Би одоо хүртэл 10 жилийн өмнө болсон тэр үйл явдалаа нандигнан хадгалдаг. Бид эхлээд Бурханыг хайрласандаа бус! Бурхан бидэнд Өөрийнхөө хайрыг мэдүүлсэн учраас л бидний  амьдрал орвонгоороо өөрчлөгддөг.
Энэхүү зурган дээр байгаа хүнд бид багаараа сайнмэдээг хуваалцсан юм. “Бурхан Таныг хайрласан” гэж бидний хэлэх үгийг сонсох агшинд эгчийн маань нүднээс нулимс гарч тэрээр уйлсан юм. Эгч маань гаднаа “Би Бурханд нээх итгэхгүй ээ, олон  Бурхан байдаг” гэж бидэнд хэлж байгаа ч түүний дотоод хүн Бурханы хайрын өмнө эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгааг би итгэлээр харсаар байлаа. Бурхан Өөрийнхөө хайрыг энэ хүнд мэдүүлсэн гэдэгт би итгэж байгаа. Бидний нүд хараагүй ч гэсэн сүнслэг ертөнцөд болж байгаа тэрхүү “Бурханы үнэн мэдээ” хүмүүсийн зүрх сэтгэлийг хэрхэн эзэмдэж байгааг бид тааж мэдэхгүй ч итгэлээр ойлгон хүлээн авах боломжтой. Бурхан өнөөдөр ч гэсэн ажилласаар байна. Таньтай хамтарч хүмүүнд авралыг өгөхийн тулд Бурхан туйлаас хүсэн шийджээ. Сайнмэдээ нь өөрөө Бурханы хайраар хамтран нэгдэж  хүмүүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж хаанчлалаа байгуулдаг аж............. Газар бүрд сайнмэдээ тарааж, хүмүүсийг дагалдуулан бэлтгэж, чуулган байгуулж, Христитгэлийг түгээн дэлгэрүүлцгээе....

Баярт мэдээний хөтөч: Б.Сэргэлэн. 

Tuesday, August 21, 2018


Хэнтийн Норовлинд ЭЗЭН Бурханы ажил үргэлжилсээр....

Monday, August 20, 2018


Өнөөдөр Хэнтий аймгийн Батноров суманд ирээд шинэ гэрийн нээлтийн цуглаан хийлээ. Ивээл дүүрэн сайхан цаг байлаа.

Sunday, August 19, 2018

Хүчирхэг эмэгтэй

Цаг 21:00 болжээ. Автобус зогсох дөхлөө. Үүнтэй зэрэгцэн микро автобуснууд зогсоол дээр зогсож кондукторууд нь хоолой нийлүүлэн хашхирч эхэлнэ. Хааяаа нэг хүн суух микроны хоосон заал “хэзээ дүүрнээ” гэж гэрлүүгээ тэмүүлсэн хүмүүс сэмхэн бодож утсаа оролдоно. Энэ удаад би микро автобусанд суухаар шийдэж жолоочийн хажуу суудалд суух боломж надад олдов. “Дарь эх, дамба явна , дарь эх дамба явна........” гэж орилох эмэгтэйн хоолой хавь ойрыг чичиртэл хүчтэй чанга дуугарахыг нь яана! Ингэж нэг юм хориод минут болсны эцэст ашгүй нэг микро дүүрлээ. Нөгөө орилж хашхирч байсан эмэгтэй өнөөх микроны жолооч нь байж. Үсээ шараар будуулсан хижээл насны эмэгтэйг харахад амьдралын төлөө няцашгүй зүтгэдэг ялагддаггүй дайчин шиг л миний нүдэнд тусав. Би тэр эмэгтэйг нэлээн сонирхон ажиглан харлаа. Үсээ хойшоо самнан боосон боловч бага зэрэг үсний боолт нь  суларч үс нь арзайсан байлаа. Гар хуруу, шууг нь харвал бараг л эр хүн шиг болж чангарсан болох нь илт. Жолооч “хойноос дөрөв дөрвөөрөө мөнгөө нийлүүлээд явуул! гэж хэлэх үед хүмүүс дуулгавартай гэгч нь мөнгөө түүнд хураалгав. Миний тооцоолж байснаар Тэр эмэгтэйн гарт 19.000 төг цугларлаа. Тэр мөнгөө уртаар нь нэг нугалж гартаа чанга гэгч атгалаа. Эмэгтэй жолоо барьж байсан мөртлөө мөнгөө барьсаар л явж байна. Зам түгжрээтэй байсан учраас эмэгтэй ганц нэг дүрэм зөрчөөд л яваад  байлаа.  Явган хүний замаар баахан товчилж, машинуудыг урсгал сөрөөд гүйцэж түрүүлж давхисаар л.........
Хагархай шилтэй IPHONE 5 утас нь дуугарч гэрээс залгаж байгаа бололтой. Эгч мөнгөө тавилгүйгээр жолоогоо барьж, мөн утсаар бас ярина. Хаанаас нь гардаг авьяас юм болоо! гэж би дотроо бодож байлаа. Утсаар  ярьсан хүн нь хүү нь юм шиг байна. “Хэзээ ирэх вэ? Ямар хоол хийх вэ? мах гаргасан.....” гэх зэрэг юм ярьж байгаа нь надад илт мэдэгдсэн. Миний таамаглалаар бол энэ эмэгтэй нөхөргүй байсан байх. Хэрвээ нөхөр байсан бол тэрээр энэ том микрог ганцаараа барихгүй л байх байсан шүү дэ!. Яг үнэндээ би энэ эмэгтэйгээр үнэхээр бахархсан юм. Тэр  гэр бүлийнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө хичээнгүйлэн амьдарч өөрийгөө бүрэн зориулж байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн зүс царайгаа ч  үл умартан амьдрал гээчийг босгохын төлөө хичээнгүйлэн тэмцэж буй  “Хүчирхэг эмэгтэйг” өнөөдөр би олж харав. Монголын эмэгтэйчүүд “хүчирхэг” гэдэгт би итгэдэг. Бурхан монгол эмэгтэйчүүдэд: сэтгэлийн хат, амьдралын ухаан өгсөн. Энэ бол тэдэнд өгөдсөн гайхамшигт ерөөл. Та босоод, алхаад, судлаад монголоор хөндлөн гулд яваад үз!! Монголчуудын ар гэрийн амьдралыг хэн хөл дээр нь босгож байна. Эмэгтэй хүн л үүнийг хийж байна шүү дэ! \Миний ажиглалтаар дийлэнх тохиолдолд ийм байдаг. Хөдөө орон нутагт бүр их!\.
Би үргэлжлүүлэн бодож байхнээ Библийн түүхэнд байх эмэгтэй хүмүүсийн амьдралыг нэг нэгээр нь эргэцүүлэн санасан юм. Бидний мэдэх хамгийн зүрх сэтгэл хөдлөм түүх бол “Рут”-н амьдрал билээ. Хар залуудаа тэрээр хайртай хүнээ алдаад өл зэлмүүн явж хорвоог туулах болсон юм. Амьдралд Рут гандаж гундаагүй, хүний үнэргүй зан гаргаж хадам ээжээ орхин одоогүй! Тэрээр эцсийн мөч хүртэл ээжийнхээ хажууд байж тариан талбай явж ар гэрээ тэжээж тэтгэж байв. Рут талбай дээр эцсийн хүчээ шавхан байж ажилласан юм. Энэ байдлыг харсан Боаз гэх баян эр “ЭЗЭН чиний ачит үйлсийг сайнаар хариулах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг….......” гэж хэлсэн юм \Рут 2:12\. Рут бүсгүйн цаашдын амьдрал гайхамшигтайгаар ерөөгдөж ивээгдсэн. Тэрээр амьдралд хөл алдалгүй, зоригтой итгэлтэй байсан учраас Боаз гэх залуутай амьдралаа холбож Ноами болох хадам ээж нь өв золигчгүйгээр орхигдолгүй удам залгамжлах хүүгийн ерөөлөө үргэлжлүүлэн авсан юм \Рут 4:14\.  Үнэндээ энэ л гэр бүлээс бидний мэдэх агуу итгэлийн хүн Давид хаан мэндэлсэн билээ. Давид хааны удмаас аврагч Есүс төрсөн. 
Рут бүсгүйн бурханлаг амьдрал шиг монгол эмэгтэйчүүдийн ачит үйлсийг Бурхан сайнаар хариулж тэдний үр удмаас агуу итгэлийн хүмүүсийг зуун зууны туршид төрүүлэн мэндлүүлэх болтугай! Бидний Бурхан ЭЦЭГ бүх цаг үед адаршиг... амээн


Баярт мэдээний хөтөч: Б. Сэргэлэн.

Friday, August 17, 2018

Тайтгарлын шүлэг.

Зөөлөн сэрчигнэх салхи хацар илбэн одоход
Зэрвэс сэтгэлийн үзүүр нулимсаар урсан өнгөрвөө....
Тэртээд харагдах уулсын оргил нь
Тэнгэрт шивнэн хайртайгаа хэлэхэд
Тэрхэн хоромын сэтгэлийн тэмүүлэл
Тэнгэрийн Бурханыг хайрлан хүсэмжлэв.
Орь залуу насны минь ааганд ирсэн

Оргилуун их сэтгэлийн, зүрхэнд гэрэлтсэн итгэл мину...... 

Wednesday, August 15, 2018

Бурханы хүслийг яаж мэдэх вэ?
        I.            Итгэгч бид нарын нийтлэг алдаа!!!
Бид ихэвчлэн Бурханаас гуйхдаа “Та Өөрийнхөө хүслийг надад мэдүүлж өгөөч! тэгвэл би Таны төлөө Таны хүслээр аливааг хийх болноо гэж хэлдэг. Үүнийг сонсоход нэг их буруу зүйл байхгүй болов ч сайн ажиглаад харвал үндсэн суурь санаа нь алдаатай байдаг!
     II.            Библийн санаа \Иохан 7:17\.
АББН 2013 онд гаргасан библийн хувилбарт: “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл  тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” гэж хэлсэн. Бид Бурханы хүслийг тодорхой мэдэх гэж хичээж байгаа бол “эхлээд та  хүсэх” хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “Бурхан хүсвэл би хийнээ” гэж “та хүсэх хэрэгтэй” гэсэн үг. Эхлээд хүсэлтийг та өөрөө хийнэ! Хэрвээ ийм санаа байхгүй бол таньд Бурхан тодорхойгоор Өөрийнхөө хүслээ илрэхийлж чадахгүй! Энэ бол Бурхан бидэнд хэлж байгаа болзол билээ. Таны итгэлийн хүсэлт ба хандлагыг Бурхан харахдаа Өөрийнхөө хүслийг улам тодоор таниулдаг.
   III.            Хэрэгжүүлэлт ба уриа!

-         Бид өөрсдийнхөө сүсэгт амьдрал болон залбиралдаа Бурханы хүслийг мэдэхийн тулд Бурханы хүслийг биелүүлнэ гэсэн хүсэлтэй, шийдвэртэй итгэгч нар байцгаая.
 
Цаг нь болоогүй!
\Иохан 7:1-9\.
Иудейд том баяр ойртлоо. Энэ бол майхан баяр юм \Иох 7:2\. Энэ үеэр өнцөг булан бүрээс бүх иудей хүмүүс ирдэг бөгөөд бараг 2.000.000 орчим хүн цуглах тийм хэмжээний том баяр болдог. Харин энэ үеэр Есүс Галилаар үйлчлэл хийж байв. Есүс Иудейн “майхан баяр” т очих хүсэл байхгүй байсан \Иох 7:1\.  Шалтгаан нь Есүсийг Иудейчүүд алах бодол тээж байсан учраас тэр юм. Есүс үхэхээсээ айгаад Иудей руу явахыг хүсээгүй юу? мэдээж үгүй!!! Есүст нэг онцгой шалтгаан байсан нь Түүний “цаг болоогүй” байсан \Иох 7:6,8\. “Цаг болоогүй” гэдгийг Иохан ном тайлбарлахдаа: Есүсийн үхлийн тухай хэлдэг.
Иймэрхүү нөхцөл байдлын дунд Есүсийн дүү нар \Матай 13:55\ өөрсдийн ах Есүст: Та Иудей яваарай! Өөрийнхөө үйлсийг ертөнцөд харуулаарай! гэж зөвлөсөн \Иохан 7:3\. Иохан 7:5-р эшлэлийг харах юм бол Есүсийн дүү нарт “авралын итгэл” байгаагүй! гэдгийг тодорхой харуулж байна. Магадгүй тэд зүгээр л Есүсийг “сайн ах” “мундаг ах” гэж харсан байж болох. Иохан номны ярьж байгаа “авралын итгэл” бол Иохан 6:68-д хэлж байгаа Петрийн тунхагласан итгэл юм.
Энэ багц түүхээс Бурханы талаарх нэг хөдлөшгүй үнэнг гаргаж ирье.
Ах дүү нар Есүсийг Иудей руу яваарай! гэж хэлсний  шалтгаан нь Есүсийн тэмдгийг ертөнцөд таниулахыг хүссэн. Харин үүнд Есүс явахгүй! гэж хариулсан бөгөөд “Өөрийнхөө цагийг болоогүй” гэдгийг  мэдсэн учраас юм.

Яг үүнтэй адил бид бас өөрсдийнхөө амьдралын цагийг мэдэх хэрэгтэй юм. Зүгээр л юу ч бодохгүйгээр төлөвлөгөө байхгүйгээр амьдарч болохгүй! Ялангуяа хүмүүс бидэнд ертөнцийн үзэл санаагаар зөвлөгөө өгөх үед бид түүнд бурханлаг дуудлагынхаа дагуу хариулах хэрэгтэй! Есүст байсан шиг зөв шийдэл Таны амьдралд дүүрэн байг......

Баярт мэдээний хөтөч: Б.Сэргэлэн.  

Tuesday, August 14, 2018

Христтэй хамт эндээ үлд!  Та хожих болно.   
\Иохан 6:60 - 71\.

Еүст итгэнэ гэдэг нэг хэрэг. Харин Есүсийг дагана гэдэг үнэхээр чухал!
Иохан 6:32, 51, 53 ..... гэх мэт эшлэлүүдээс харвал: Есүс цорын ганц амьд Бурханыг “Миний Эцэг” гэж хэлсэн. Мөн Өөрийгөө хүмүүст “мөнхийн амьдралыг өгнө” гэсэн утгатай үг хэлсэн. Энэ нь тухайн үеийн хүмүүсийн чихэнд маш хачирхалтай сонин мэдээ болж байлаа \үнэхээр синсаци болов\. Иудейчүүд бүх амьдралаараа Цорын ганц Бүтээгч ЯАВЭ Бурханд сүсэглэн итгэн найдаж ирсэн. Гэтэл Назар-с нэг Хүн гарч ирээд олныг өөртөө татаж байснаа Би “Бурхантай эн тэнцэх Нэгэн” гэх утгатай юм ярих нь тухайн үедээ үнэхээр уур хүрмээр асуудал болж байлаа \Иохан 5:18\. Тийм ч учраас Иудейчүүд Есүсийг алах бодол тээсэн. Үнэн хэрэгтээ энэ хачирхалтай тааварлашгүй асуудлын алдаа нь Есүс Христэд байгаагүй!!! Харин  Иудейн хууль сахиулагчдад байсан юм. Тэд ХГ-ний гол цөм болсон ойлголтыг буруу ойлгосон байв \Иохан 5:46\.  Бид Лук 24:44 –р эшлэлийг харах юм бол библийн ХГ үндсэн 3 хэсэгт хуваагдах бөгөөд тэдгээр нь бүгд Есүсийн тухай бичигдсэн болохыг ерөнхий утгаар нь харж ойлгож болно. Өөрөөр хэлэх юм бол ХГ тэр чигтээ Христийн тухай бичигдсэн гэсэн үг.
Тухайн цаг үед болсон иймэрхүү байдлаас болоод хүмүүс Есүсийг олноороо орхин одсон \Иохан 6:60, 66\. 2000 жилийн тэртээ болсон иймэрхүү асуудлууд өнөө үед ч бас болж байгааг би анзаардаг. 10-д жилийн өмнө би анхлан Есүст итгэх үед олон ах эгч нар надад Христийн тухай танилцуулсан. Тэд бүгдээрээ л гал халуун итгэлтэй сайн хүмүүс байлаа. Гэтэл он цаг явахын хэрээр тэдгээр итгэгч нар маань нэг нэгээрээ алдуурч, итгэлээ хаясан харамсалтай түүхүүд зөндөө байна. Тэд нэгэн цагт Есүсийг гайхалтайгаар хайрладаг байсан бол Есүсийг дагах явцдаа энэ амьдрал нь хэцүү хүнд амьдрал юм байна гэж шантардаг. Үнэндээ энэ хүмүүс Есүсийн талаар буруу бодлыг тээдэг. Тэдэнд зөвхөн “сайн Есүс” , “ерөөдөг Есүс” л хэрэгтэй.
Жинхэнээсээ Христийг дагаж байгаа хүнд “зовлон” бас давхар ирдэг юм. Хамгийн чухал үнэ цэнэ нь “Мөнхийн амийн үгс Есүст байгаа” учраас л бид  үүнд  талархан баясдаг \Иохан 6:68\.  Хэн Христ шиг Үнэн бэ? Хэн Христ шиг үзэсгэлэн төгс вэ? магтан дуулья Халлелуяа.
Олон хүн Христийн гайхамшгийг харсан учраас ирдэг ч нэгэн цагт олон хүн буцдаг. Би таныг урамшуулан зоригжуулахыг хүсэж байна. Та итгэлээ сахин хамгаалж  бат зогсоорой! Энэ үед л та амьдралынхаа хамгийн зөв зам дээрээ зогссон байх болно.

Баярт мэдээний хөтөч: Б.Сэргэлэн.

Saturday, August 11, 2018

Боломжоо одоо л ашигла!

Амьдрал тааварлашгүй! үйл явдлаар дүүрэн. 8 сарын 12ны буюу өнөөдөр өглөө 4:50 минут орчим  үүрээр УБ – Сайншанд руу хөдөлсөн  286-р суудлын галт тэрэгний зүтгүүр үерийн улмаас унаж 4 воган замаасаа гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ.
Бид мэддэг манай улсын хүн амын 2 хувь хүрэхгүй орчим нь христэд итгэдэг гэсэн ерөнхий тооцоо байдаг. Энэ тооцоогоор барагцаалаад үзвэл: дээрх осолд орсон воганд сууж байсан хүмүүсийн дунд  6-7 орчим хүмүүс нь христэд итгэдэг байсан байж магадгүй гэж төсөөлье \тэд авралыг авсан гэсэн утгатай\. Тэгвэл энэ тоог нийт 328 зорчигчдын тооноос хасаад үзвэл 321 хүн нь итгэдэдгүй, тэд цуглаанд явдаггүй! гэж тооцоолж болно. Энэ 321 иргэний амь нас өнөөдөр үхэлтэй маш ойрхон зөрсөн. Өөрөөр хэлэх юм бол тэд маш “азтай” байлаа гэж хэлж болох. Гэхдээ би үүнийг “аз” гэж хэлж боломгүй санагдлаа. Судрын дагуу харвал:
2 ПЕТР 3:9-р эшлэд: “Эзэн ........... Харин ч Тэр, хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нар тэвчээртэй ханддаг” гэж хэлсэн. Бурханы нэг мөн чанар бол Өөрийнхөө бүтээсэн гайхамшигт дээд бүтээлээ мөхүүлж устгуулахыг хүсдэггүй. Тэр бол тэвчээр болон хайр энэрлээр дүүрэн Бурхан юм. Тийм учраас Тэрээр хүмүүст үргэлж аврагдах боломжийг амьдралынх нь турш өгсөөр байдаг. Хэрвээ Таны эргэн тойрны хүмүүс христитгэлийн сайнмэдээг ухамсарлаагүй байвал таньд асар их хийх ажил байна гэж та бодоорой! Бурхантай хамтран зүтгэж тэвчээртэйгээр энэ дэлхийд “үнэний мэдээг” хүргэж амьдарцгаая. Энэ дэлхий дээр болж байгаа үйл явдал бүхэн Бурханы мөнхийн төлөвлөгөөг илтгэн харуулах ажгуу ....................


Баярт мэдээний хөтөч: Б. Сэргэлэн. 

Friday, August 10, 2018

Ашигтай итгэл
/Иохан 6:26-27/

Талх идэж цадсан учраас бид Есүсийг хайсандаа бус, Үүрд мөнхийн өвийг өгсөн учраас бид Есүсийг хайсан юм.

Monday, August 6, 2018

Бурханы хайр 

16-р зуунд нэгэн итгэгч байжээ. Тэр 17 насандаа  би "Бурханы төлөө  бүх амьдралаа зориулна" гэж шийджээ.  Гэвч тэрээр маш олон жил гэм нүглээсээ салж чадахгүй явсаар л байж. Тэр сүүлдээ цөхөрч унажээ. Эцэст нь тэр нэг шийдвэрт хүрсэн бөгөөд  "Би там руу явсан ч Бурханыг хайрлах болно" гэж шийдсэн. Энэ үеэс л түүний амьдрал нэгмөр өөрчлөгдсөн байна. Тийм ээ бид өөрөө өөрийгөө өөрчилж эс чадна. Харин гагцхүү Түүний хайранд  бид бүрэн дүүрэн итгэж найдах хэрэгтэй. Ингэж гэмээнэ Бурхан Өөрөө таны Бурхан болдог. Өөрчлөлт хууль болон албадлагаас биш!! өөрчлөлт Бурханы нигүүлслээс үнэгүй ирдэг.

Ром 8:31-39
Бурханыг үнэн зүрхнээсээ хайрладаг хүмүүсийн хувьд:
Хэн биднийг эсэргүүцэх вэ? Хэн юм бэ? \иш 31\.Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? \иш 33\. Хэн яллах вэ? \Иш 34\. Хэн Христийн хайраас салгах вэ? \иш 35\.

Сатан ч биднийг хайраас салгаж чадахгүй! Энэ дэлхийн үзэл бодол ч биднийг хайраас салгахгүй! өлөн зэлмүүн ядуу байдал биднийг хайраас чадахгүй! банкны өр зээл ч биднийг хайраас салагхгүй! Сэтгэлийн хоосрол гуниглал биднийг хайраас салгахгүй!
Бид Таныг хайрлах болно. Та гайхал төрүүлэм үзэсгэлэнтэй. Та цорын ганц Хүүгээ биднээс харамлаагүй учраас бид Таны зүрх сэтгэлийг ухаараан ойлголоо.



Thursday, August 2, 2018

Чимээгүй цагийн тухайд:
Чимээгүй цагийг олон тѳрлѳѳр хийж болно гэж би ойлгосон Үүнд:
1. Бурханы бүтээсэн байгаль дэлхийгээр явах, тэдгээрийн гоо сайхан уран зохицолдлогийг харахдаа Бүтээгчийг хүндлэн бишрэх
2. Магтаалын дуу сонсох. Сайхан аялгуу сонсохдоо түүний уран тансаг байдалд чихээ баясгаж сэтгэлээ дүүргэх
3. Номлол сонсох
4. Христитгэлтэй холбоотой ном сонин унших
5. Залбирлын цаг гаргах!
6. Библийн түүхийн уран зураг харж түүнийг эргэцүүлэн бодох!
7. Библиэ унших!
Эдгээр бүхий л арга нэгбүр нь итгэгч хүнийг итгэлээр ѳсѳхѳд нь туслах сайн аргууд боловч миний ѳдий хүртэл ойлгон ухаарч байгаа хамгийн сайн арга бол библиэ уншиж, ишлэл, түүх үйл явдал зэргийг гүн гүнзгийгээр тунгаах бодох нь хамгийн шилдэг арга юм байна. Хамтдаа чимээгүй цагийг амьдралынхаа хүсэн хүлээдэг цаг болгоцгооё!
/И ЖИ Ши багшаас санаа авсан болно/
Том ахын тухай..............  \Лук 15-р бүлэг\. 

Төөрсөн хүүгийн сургаалт зүйрлэлийг бараг итгэгч хүн бүхэн л мэдэх байх. Эрх дураараа нэгэн хүү ааваасаа нэлээд их хэмжээний эд хөрөнгө таслан авч яваад харь нутагт очиж мөнгө төгрөгөө үрэн таран хийж эцэс сүүлдээ гуйлгачин болсон. Түүний хамаг эд баялаг дуусав. Тэр гахайн хоолыг идэхийг хүсдэг болсон бөгөөд түүний амьдрал ихэд хүнд байдалд орсон. Тэгээд тэрээр Өөрийн эцэг руугаа явахаар шийдсэн бөгөөд түүх цаашаа үргэлжлэхдээ Эцэг нь хүүгээ ихэд халуун дотноор хүлээн авж баяр тэмдэглэсэн байдаг. Энэ байдлыг том ах нь харахдаа дүүгээ үзэн ядаж, аавдаа гомдоллосон юм.

Энэ түүхийг уншигч нар болсон бид  ойлгохдоо "Бурхан Аавын хайр" ямар агуу вэ, "бид амьдралдаа хүү шиг төөрөн явсан, Гэвч бид зөв зөм дээр аав дээрээ ирсэн" , эсхүл "Бурханы уучлал" гэдэг ч юм уу тиймэрхүү талаас нь их ойлгодог. Үнэндээ энэ түүхийн гол дүр бол ТОМ АХ юм. Яагаад гэжүү?

Лук 15-р бүлгийн 1-р эшлэл эхлэхдээ: "Татвар хураагч ба нүгэлтнүүд Есүсийг сонсохоор ирсэн" гэв. Тухайн үед энэ хүмүүс нь хүн гэж хүндлэгдэхээргүй тийм нийгмийн бүлэг байсан. Түүх цаашаа 2-р эшлэлд: "Фарисайчууд  болон хуулийн багш нар" Есүстэй хамт байх нүгэлтнүүдийг хараад хоорондоо дургйүцэн ярилцсан юм. Тэдний энэ хүнлэг бус байдал нь Есүст үнэхээр таалагдаагүй! Тэд хүнийг хүн гэж хүлээж аваагүй "нүгэлтэн" гэсэн нэр томьёогоор дүгнэдэг байсан. Тэдний бодол санаа сохорсон бөгөөд бузар байлаа. Яг ийм байсан учраас Есүс "Фарисай ба хуулийн багш" нарт хандаад "Төөрсөн хүүгийн сургаалт зүйрлэл"-г ярьсан юм. Энэ сургаалт зүйрлэлийн гол дүр нь Том ахын тухай түүх. Алс холоос дүүгээ ирэхэд хүлээж авахгүй, тэр ч бүү хэл гэртээ хүртэл уурлаал орохгүй байсан. Энэ түүхийн гол санааг дүгнээд хэлэхэд бид "хүнийг ялгавар үзэж болохгүй" юм.

Бид хүмүүсийг шүүхдээ амархан байдаг. Хэн нэгэн маань гэм нүгэлд унасныг мэдээд тэр хүнийг ЭЗЭН дотор хэрхэн босгох вэ гэхийн оронд улам л шүүж итгэлгүй гэж дор оруулахыг хүсдэг. Бурханы хувьд хүн болгон адил үнэ цэнэтэй, бид ерөөсөөө ялгавар үзэж болохгүй! гудамжинд гуйлга гуйж байгаа хүн ч гэсэн Бурханы өмнө хэрхэн үнээр төлөгдөн хайрлагдсан болохыг бид мэдэхгүй байна. Энэ дэлхий бидэнд өдрөөс өдөрт явлгавар үзлийн үрийг тарьсаар байгаа. Та үүний эсрэг бат зогс! Хэн ч байсан түүнийг хайрлаж хүлээн авахын төлөө амьдралаа зориул! Энэ нь Бурханы зүрх сэтгэлд тааламжтай.



       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...