Sunday, August 19, 2018

Хүчирхэг эмэгтэй

Цаг 21:00 болжээ. Автобус зогсох дөхлөө. Үүнтэй зэрэгцэн микро автобуснууд зогсоол дээр зогсож кондукторууд нь хоолой нийлүүлэн хашхирч эхэлнэ. Хааяаа нэг хүн суух микроны хоосон заал “хэзээ дүүрнээ” гэж гэрлүүгээ тэмүүлсэн хүмүүс сэмхэн бодож утсаа оролдоно. Энэ удаад би микро автобусанд суухаар шийдэж жолоочийн хажуу суудалд суух боломж надад олдов. “Дарь эх, дамба явна , дарь эх дамба явна........” гэж орилох эмэгтэйн хоолой хавь ойрыг чичиртэл хүчтэй чанга дуугарахыг нь яана! Ингэж нэг юм хориод минут болсны эцэст ашгүй нэг микро дүүрлээ. Нөгөө орилж хашхирч байсан эмэгтэй өнөөх микроны жолооч нь байж. Үсээ шараар будуулсан хижээл насны эмэгтэйг харахад амьдралын төлөө няцашгүй зүтгэдэг ялагддаггүй дайчин шиг л миний нүдэнд тусав. Би тэр эмэгтэйг нэлээн сонирхон ажиглан харлаа. Үсээ хойшоо самнан боосон боловч бага зэрэг үсний боолт нь  суларч үс нь арзайсан байлаа. Гар хуруу, шууг нь харвал бараг л эр хүн шиг болж чангарсан болох нь илт. Жолооч “хойноос дөрөв дөрвөөрөө мөнгөө нийлүүлээд явуул! гэж хэлэх үед хүмүүс дуулгавартай гэгч нь мөнгөө түүнд хураалгав. Миний тооцоолж байснаар Тэр эмэгтэйн гарт 19.000 төг цугларлаа. Тэр мөнгөө уртаар нь нэг нугалж гартаа чанга гэгч атгалаа. Эмэгтэй жолоо барьж байсан мөртлөө мөнгөө барьсаар л явж байна. Зам түгжрээтэй байсан учраас эмэгтэй ганц нэг дүрэм зөрчөөд л яваад  байлаа.  Явган хүний замаар баахан товчилж, машинуудыг урсгал сөрөөд гүйцэж түрүүлж давхисаар л.........
Хагархай шилтэй IPHONE 5 утас нь дуугарч гэрээс залгаж байгаа бололтой. Эгч мөнгөө тавилгүйгээр жолоогоо барьж, мөн утсаар бас ярина. Хаанаас нь гардаг авьяас юм болоо! гэж би дотроо бодож байлаа. Утсаар  ярьсан хүн нь хүү нь юм шиг байна. “Хэзээ ирэх вэ? Ямар хоол хийх вэ? мах гаргасан.....” гэх зэрэг юм ярьж байгаа нь надад илт мэдэгдсэн. Миний таамаглалаар бол энэ эмэгтэй нөхөргүй байсан байх. Хэрвээ нөхөр байсан бол тэрээр энэ том микрог ганцаараа барихгүй л байх байсан шүү дэ!. Яг үнэндээ би энэ эмэгтэйгээр үнэхээр бахархсан юм. Тэр  гэр бүлийнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө хичээнгүйлэн амьдарч өөрийгөө бүрэн зориулж байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн зүс царайгаа ч  үл умартан амьдрал гээчийг босгохын төлөө хичээнгүйлэн тэмцэж буй  “Хүчирхэг эмэгтэйг” өнөөдөр би олж харав. Монголын эмэгтэйчүүд “хүчирхэг” гэдэгт би итгэдэг. Бурхан монгол эмэгтэйчүүдэд: сэтгэлийн хат, амьдралын ухаан өгсөн. Энэ бол тэдэнд өгөдсөн гайхамшигт ерөөл. Та босоод, алхаад, судлаад монголоор хөндлөн гулд яваад үз!! Монголчуудын ар гэрийн амьдралыг хэн хөл дээр нь босгож байна. Эмэгтэй хүн л үүнийг хийж байна шүү дэ! \Миний ажиглалтаар дийлэнх тохиолдолд ийм байдаг. Хөдөө орон нутагт бүр их!\.
Би үргэлжлүүлэн бодож байхнээ Библийн түүхэнд байх эмэгтэй хүмүүсийн амьдралыг нэг нэгээр нь эргэцүүлэн санасан юм. Бидний мэдэх хамгийн зүрх сэтгэл хөдлөм түүх бол “Рут”-н амьдрал билээ. Хар залуудаа тэрээр хайртай хүнээ алдаад өл зэлмүүн явж хорвоог туулах болсон юм. Амьдралд Рут гандаж гундаагүй, хүний үнэргүй зан гаргаж хадам ээжээ орхин одоогүй! Тэрээр эцсийн мөч хүртэл ээжийнхээ хажууд байж тариан талбай явж ар гэрээ тэжээж тэтгэж байв. Рут талбай дээр эцсийн хүчээ шавхан байж ажилласан юм. Энэ байдлыг харсан Боаз гэх баян эр “ЭЗЭН чиний ачит үйлсийг сайнаар хариулах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг….......” гэж хэлсэн юм \Рут 2:12\. Рут бүсгүйн цаашдын амьдрал гайхамшигтайгаар ерөөгдөж ивээгдсэн. Тэрээр амьдралд хөл алдалгүй, зоригтой итгэлтэй байсан учраас Боаз гэх залуутай амьдралаа холбож Ноами болох хадам ээж нь өв золигчгүйгээр орхигдолгүй удам залгамжлах хүүгийн ерөөлөө үргэлжлүүлэн авсан юм \Рут 4:14\.  Үнэндээ энэ л гэр бүлээс бидний мэдэх агуу итгэлийн хүн Давид хаан мэндэлсэн билээ. Давид хааны удмаас аврагч Есүс төрсөн. 
Рут бүсгүйн бурханлаг амьдрал шиг монгол эмэгтэйчүүдийн ачит үйлсийг Бурхан сайнаар хариулж тэдний үр удмаас агуу итгэлийн хүмүүсийг зуун зууны туршид төрүүлэн мэндлүүлэх болтугай! Бидний Бурхан ЭЦЭГ бүх цаг үед адаршиг... амээн


Баярт мэдээний хөтөч: Б. Сэргэлэн.

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...