Tuesday, August 14, 2018

Христтэй хамт эндээ үлд!  Та хожих болно.   
\Иохан 6:60 - 71\.

Еүст итгэнэ гэдэг нэг хэрэг. Харин Есүсийг дагана гэдэг үнэхээр чухал!
Иохан 6:32, 51, 53 ..... гэх мэт эшлэлүүдээс харвал: Есүс цорын ганц амьд Бурханыг “Миний Эцэг” гэж хэлсэн. Мөн Өөрийгөө хүмүүст “мөнхийн амьдралыг өгнө” гэсэн утгатай үг хэлсэн. Энэ нь тухайн үеийн хүмүүсийн чихэнд маш хачирхалтай сонин мэдээ болж байлаа \үнэхээр синсаци болов\. Иудейчүүд бүх амьдралаараа Цорын ганц Бүтээгч ЯАВЭ Бурханд сүсэглэн итгэн найдаж ирсэн. Гэтэл Назар-с нэг Хүн гарч ирээд олныг өөртөө татаж байснаа Би “Бурхантай эн тэнцэх Нэгэн” гэх утгатай юм ярих нь тухайн үедээ үнэхээр уур хүрмээр асуудал болж байлаа \Иохан 5:18\. Тийм ч учраас Иудейчүүд Есүсийг алах бодол тээсэн. Үнэн хэрэгтээ энэ хачирхалтай тааварлашгүй асуудлын алдаа нь Есүс Христэд байгаагүй!!! Харин  Иудейн хууль сахиулагчдад байсан юм. Тэд ХГ-ний гол цөм болсон ойлголтыг буруу ойлгосон байв \Иохан 5:46\.  Бид Лук 24:44 –р эшлэлийг харах юм бол библийн ХГ үндсэн 3 хэсэгт хуваагдах бөгөөд тэдгээр нь бүгд Есүсийн тухай бичигдсэн болохыг ерөнхий утгаар нь харж ойлгож болно. Өөрөөр хэлэх юм бол ХГ тэр чигтээ Христийн тухай бичигдсэн гэсэн үг.
Тухайн цаг үед болсон иймэрхүү байдлаас болоод хүмүүс Есүсийг олноороо орхин одсон \Иохан 6:60, 66\. 2000 жилийн тэртээ болсон иймэрхүү асуудлууд өнөө үед ч бас болж байгааг би анзаардаг. 10-д жилийн өмнө би анхлан Есүст итгэх үед олон ах эгч нар надад Христийн тухай танилцуулсан. Тэд бүгдээрээ л гал халуун итгэлтэй сайн хүмүүс байлаа. Гэтэл он цаг явахын хэрээр тэдгээр итгэгч нар маань нэг нэгээрээ алдуурч, итгэлээ хаясан харамсалтай түүхүүд зөндөө байна. Тэд нэгэн цагт Есүсийг гайхалтайгаар хайрладаг байсан бол Есүсийг дагах явцдаа энэ амьдрал нь хэцүү хүнд амьдрал юм байна гэж шантардаг. Үнэндээ энэ хүмүүс Есүсийн талаар буруу бодлыг тээдэг. Тэдэнд зөвхөн “сайн Есүс” , “ерөөдөг Есүс” л хэрэгтэй.
Жинхэнээсээ Христийг дагаж байгаа хүнд “зовлон” бас давхар ирдэг юм. Хамгийн чухал үнэ цэнэ нь “Мөнхийн амийн үгс Есүст байгаа” учраас л бид  үүнд  талархан баясдаг \Иохан 6:68\.  Хэн Христ шиг Үнэн бэ? Хэн Христ шиг үзэсгэлэн төгс вэ? магтан дуулья Халлелуяа.
Олон хүн Христийн гайхамшгийг харсан учраас ирдэг ч нэгэн цагт олон хүн буцдаг. Би таныг урамшуулан зоригжуулахыг хүсэж байна. Та итгэлээ сахин хамгаалж  бат зогсоорой! Энэ үед л та амьдралынхаа хамгийн зөв зам дээрээ зогссон байх болно.

Баярт мэдээний хөтөч: Б.Сэргэлэн.

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...