Monday, August 27, 2018

Үнэн үг үнэн учраас сонсоход хэцүү байдаг.
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж манай ард түмний сайхан зүйр үг байдаг. Энэ ёстой үнэн үг шүү!  
Монголчууд ямар нэгэн зүйлийг ярихдаа тухайн санаагаа маш их тойруулан ярьдаг ард түмэн. Ер нь үүнийг судлаад байвал өвөг дээдсийн минь ази соёлтой тун хамаатай асуудал юм шиг байгаан. Монгол хүмүүсийн чих үнэн үгийг шууд сонсох дургүй! Заавал үнэн үгийг зөөлрүүлж байж нэг юм сонсох чиг хандлагтай болоод байна. “Янхан” гэх үгийг зөөлрүүлж байж “биеэ үнэлэгч” гэж хэлнэ. Архи уучихдаг хүмүүс “архичин” гэж хэлүүлэх дургүй! архины хамааралтай болсон хүн” гэж зөөлрүүлж сонсох дуртай. Сүүлийн үед мандаад байгаа LGBT хүмүүсийг нийгэм “бэлгийн чиг хандлага нь бусдаас өөр хүмүүс” гэх хүртэл нэр томьёог гаргаж ирж байна. Нэр томьёо нь хүртэл бүхэл бүтэн нэг өгүүлбэр болоод байхад хүмүүсийн харилцан яриаг яасан нуршуу тойруулж яриад байдгийн гэж хэлэх эрх байхгүй ч юм шиг........ \хэхэ\  Монголд ялангуяа хэн нэгэн хүн үнэн үг хэлвэл тэр хүн шууд үзэн ядагдана. Тэр хүнд бүгд дургүй болно.
Есүс ч гэсэн нэгэн цагт үнэн үг хэлснээсээ болоод ард олонд чуулгаар шидүүлэх хэмжээний хүртэл үзэн ядалтад байсан юм \Иохан 8:59\.  Ард олон өөрсдийгөө сүрхий бурханлаг, сүсэгт хүмүүс гэж боддог байв \Иохан 8:39,41\. Гэтэл Есүс тэдний хуурамч амьдралын хэв маягийг хараад: “Та нар эцэг диоволаасаа гаралтай” гэж аймшигтай хатуу үгийг хэлсэн юм \Иохан 8:44\. Энэ үг үнэхээр тэлний жигшил зэвүүцлийг төрүүлж байлаа. Бурханы болоод хүмүүсийн хамгийн муу ёрын өстөн дайсан болох “диовол”ыг тэдэнтэй хамаатуулж ярьсан нь Есүсийн амнаас гарсан үг байлаа. Хэн ингэнэ гэж бодох вэ дэ! Би боддог юм. Есүс “Та нар эцэг диоволаасаа гаралтай” гэж хэлэхэд тэр сонсож байсан хүмүүс ямар байсан болоо! \Иохан 8:52\. Би хүртэл тэр үед байсан бол Есүст асар ихээр гомдох байсан байж магадгүй. Гэхдээ л  Есүс үнэн үгийг тэдэнд шууд хэлж чадсан юм \Иохан 8:45\. Есүс тэр хүмүүсийн талд нийцүүлэн ярихыг огт хүсээгүй! Тэдний итгэл үнэмшлийн хуурамч байдлыг Есүс үгээрээ ил гаргаж чадсан билээ.
Би таньд хэлмээр байна. Хэн нэгэн хүн таньд үнэн үг хэлвэл та хүлээж авч байгаарай! Битгий уруу царайлж зөрүүдлэн уурлаарай! Анх сонсоход тэр үг таньд хэцүү байх боловч эцэс сүүлдээ тэр нь таны сайн сайхны төлөө юм шүү дээ! Христитгэгч ахан дүүс минь хамтдаа Есүсийн адил хэн нэгэн хүний бурууг нь айж хулчийхгүйгээр хайр дотор үнэнийг нь хэлдэг байя! Хэн нэгэн хүн хайр дотор таны үнэн байдлыг шууд хэлвэл та уурлан бухимдахгүйгээр түүнийг нигүүлсэл гэж бодон аажуу тайвнаар хандаарай! Бидний Эзэн Есүс амьд үгээрээ таныг зэмлэвэл та Эзэнээс эргэж битгий буцаарай!  Эгэл даруухнаар алдаагаа хүлээж үнэн байдлаа засахын төлөө хичээл зүтгэлээр шатаарай!
Иохан 8:45 Есүс үнэийг хэлдэг...............

Баярт мэдээний хөтөч: Б.Сэргэлэн.


No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...