Wednesday, August 15, 2018

Цаг нь болоогүй!
\Иохан 7:1-9\.
Иудейд том баяр ойртлоо. Энэ бол майхан баяр юм \Иох 7:2\. Энэ үеэр өнцөг булан бүрээс бүх иудей хүмүүс ирдэг бөгөөд бараг 2.000.000 орчим хүн цуглах тийм хэмжээний том баяр болдог. Харин энэ үеэр Есүс Галилаар үйлчлэл хийж байв. Есүс Иудейн “майхан баяр” т очих хүсэл байхгүй байсан \Иох 7:1\.  Шалтгаан нь Есүсийг Иудейчүүд алах бодол тээж байсан учраас тэр юм. Есүс үхэхээсээ айгаад Иудей руу явахыг хүсээгүй юу? мэдээж үгүй!!! Есүст нэг онцгой шалтгаан байсан нь Түүний “цаг болоогүй” байсан \Иох 7:6,8\. “Цаг болоогүй” гэдгийг Иохан ном тайлбарлахдаа: Есүсийн үхлийн тухай хэлдэг.
Иймэрхүү нөхцөл байдлын дунд Есүсийн дүү нар \Матай 13:55\ өөрсдийн ах Есүст: Та Иудей яваарай! Өөрийнхөө үйлсийг ертөнцөд харуулаарай! гэж зөвлөсөн \Иохан 7:3\. Иохан 7:5-р эшлэлийг харах юм бол Есүсийн дүү нарт “авралын итгэл” байгаагүй! гэдгийг тодорхой харуулж байна. Магадгүй тэд зүгээр л Есүсийг “сайн ах” “мундаг ах” гэж харсан байж болох. Иохан номны ярьж байгаа “авралын итгэл” бол Иохан 6:68-д хэлж байгаа Петрийн тунхагласан итгэл юм.
Энэ багц түүхээс Бурханы талаарх нэг хөдлөшгүй үнэнг гаргаж ирье.
Ах дүү нар Есүсийг Иудей руу яваарай! гэж хэлсний  шалтгаан нь Есүсийн тэмдгийг ертөнцөд таниулахыг хүссэн. Харин үүнд Есүс явахгүй! гэж хариулсан бөгөөд “Өөрийнхөө цагийг болоогүй” гэдгийг  мэдсэн учраас юм.

Яг үүнтэй адил бид бас өөрсдийнхөө амьдралын цагийг мэдэх хэрэгтэй юм. Зүгээр л юу ч бодохгүйгээр төлөвлөгөө байхгүйгээр амьдарч болохгүй! Ялангуяа хүмүүс бидэнд ертөнцийн үзэл санаагаар зөвлөгөө өгөх үед бид түүнд бурханлаг дуудлагынхаа дагуу хариулах хэрэгтэй! Есүст байсан шиг зөв шийдэл Таны амьдралд дүүрэн байг......

Баярт мэдээний хөтөч: Б.Сэргэлэн.  

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...