Thursday, August 2, 2018

Том ахын тухай..............  \Лук 15-р бүлэг\. 

Төөрсөн хүүгийн сургаалт зүйрлэлийг бараг итгэгч хүн бүхэн л мэдэх байх. Эрх дураараа нэгэн хүү ааваасаа нэлээд их хэмжээний эд хөрөнгө таслан авч яваад харь нутагт очиж мөнгө төгрөгөө үрэн таран хийж эцэс сүүлдээ гуйлгачин болсон. Түүний хамаг эд баялаг дуусав. Тэр гахайн хоолыг идэхийг хүсдэг болсон бөгөөд түүний амьдрал ихэд хүнд байдалд орсон. Тэгээд тэрээр Өөрийн эцэг руугаа явахаар шийдсэн бөгөөд түүх цаашаа үргэлжлэхдээ Эцэг нь хүүгээ ихэд халуун дотноор хүлээн авж баяр тэмдэглэсэн байдаг. Энэ байдлыг том ах нь харахдаа дүүгээ үзэн ядаж, аавдаа гомдоллосон юм.

Энэ түүхийг уншигч нар болсон бид  ойлгохдоо "Бурхан Аавын хайр" ямар агуу вэ, "бид амьдралдаа хүү шиг төөрөн явсан, Гэвч бид зөв зөм дээр аав дээрээ ирсэн" , эсхүл "Бурханы уучлал" гэдэг ч юм уу тиймэрхүү талаас нь их ойлгодог. Үнэндээ энэ түүхийн гол дүр бол ТОМ АХ юм. Яагаад гэжүү?

Лук 15-р бүлгийн 1-р эшлэл эхлэхдээ: "Татвар хураагч ба нүгэлтнүүд Есүсийг сонсохоор ирсэн" гэв. Тухайн үед энэ хүмүүс нь хүн гэж хүндлэгдэхээргүй тийм нийгмийн бүлэг байсан. Түүх цаашаа 2-р эшлэлд: "Фарисайчууд  болон хуулийн багш нар" Есүстэй хамт байх нүгэлтнүүдийг хараад хоорондоо дургйүцэн ярилцсан юм. Тэдний энэ хүнлэг бус байдал нь Есүст үнэхээр таалагдаагүй! Тэд хүнийг хүн гэж хүлээж аваагүй "нүгэлтэн" гэсэн нэр томьёогоор дүгнэдэг байсан. Тэдний бодол санаа сохорсон бөгөөд бузар байлаа. Яг ийм байсан учраас Есүс "Фарисай ба хуулийн багш" нарт хандаад "Төөрсөн хүүгийн сургаалт зүйрлэл"-г ярьсан юм. Энэ сургаалт зүйрлэлийн гол дүр нь Том ахын тухай түүх. Алс холоос дүүгээ ирэхэд хүлээж авахгүй, тэр ч бүү хэл гэртээ хүртэл уурлаал орохгүй байсан. Энэ түүхийн гол санааг дүгнээд хэлэхэд бид "хүнийг ялгавар үзэж болохгүй" юм.

Бид хүмүүсийг шүүхдээ амархан байдаг. Хэн нэгэн маань гэм нүгэлд унасныг мэдээд тэр хүнийг ЭЗЭН дотор хэрхэн босгох вэ гэхийн оронд улам л шүүж итгэлгүй гэж дор оруулахыг хүсдэг. Бурханы хувьд хүн болгон адил үнэ цэнэтэй, бид ерөөсөөө ялгавар үзэж болохгүй! гудамжинд гуйлга гуйж байгаа хүн ч гэсэн Бурханы өмнө хэрхэн үнээр төлөгдөн хайрлагдсан болохыг бид мэдэхгүй байна. Энэ дэлхий бидэнд өдрөөс өдөрт явлгавар үзлийн үрийг тарьсаар байгаа. Та үүний эсрэг бат зогс! Хэн ч байсан түүнийг хайрлаж хүлээн авахын төлөө амьдралаа зориул! Энэ нь Бурханы зүрх сэтгэлд тааламжтай.



No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...