Saturday, August 25, 2018

Хайраар дүүрэн сайнмэдээ

Саяхан би Хэнтий аймгийн хойд зарим сумдаар сайнмэдээний үйлчлэлээр яваад ирлээ. Үйлчлэлээ энэ өдөр тунгаан бодож дүгнэж байхнээ нэгэн бодол надад төрөв. Анхлан би 2008 онд өвөрхангай аймаг руу явж байхдаа христэд итгэгч итгэлийн хүмүүсийн амьдралыг нүдээр үзэж хамт байх боломж надад олдсон юм. Тэдний үйлдэл болон аж төрх миний нүдний өмнө маш зөвт байсан бөгөөд тэд бие биенээ ихэд  халуун дотноор хайрладаг байв. Сэтгэл нь цаанаа л дулаахан хүмүүс. Би амьдралдаа ийм хүмүүстэй ер учраагүй байсан бөгөөд энэ хүмүүсээс холдмооргүй санагдаж билээ. Тэр үед л Бурхан миний зүрх сэтгэлд Өөрийнхөө тухай сайнмэдээгээ танилцуулах цаг нь ирсэн байж. Тэгээд би тэрхэн хормын сайнмэдээг сонсох гайхамшигт агшинд миний нүдэнд нулимс хуралдаж би асар ихээр ЭЗЭНий өмнө бууж өгөн нүглээ улайн гэмшиж билээ. Би Бурханд хариу хэлэх үг надад олдоогүй. Би зүгээр л Бурханд хандан “Та гайхалтай юм байна” гэж бувтнасаар байсан. Хэт их уйлсандаа болоод амьсгаа минь давчдан нүд минь улайх тэрхэн хүүгийн амьдралын зам Бурханы төлөөх амьдрал болон хувирсан юм. Үнэндээ Бурханы хайр болон хүмүүсийн намайг  хайрласан хайр хоёр хамтдаа нийлж миний зүрх сэтгэлийг бут цохьсон юм. Миний бардам зан Бурханы хайранд ялагдсан. Би одоо хүртэл 10 жилийн өмнө болсон тэр үйл явдалаа нандигнан хадгалдаг. Бид эхлээд Бурханыг хайрласандаа бус! Бурхан бидэнд Өөрийнхөө хайрыг мэдүүлсэн учраас л бидний  амьдрал орвонгоороо өөрчлөгддөг.
Энэхүү зурган дээр байгаа хүнд бид багаараа сайнмэдээг хуваалцсан юм. “Бурхан Таныг хайрласан” гэж бидний хэлэх үгийг сонсох агшинд эгчийн маань нүднээс нулимс гарч тэрээр уйлсан юм. Эгч маань гаднаа “Би Бурханд нээх итгэхгүй ээ, олон  Бурхан байдаг” гэж бидэнд хэлж байгаа ч түүний дотоод хүн Бурханы хайрын өмнө эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгааг би итгэлээр харсаар байлаа. Бурхан Өөрийнхөө хайрыг энэ хүнд мэдүүлсэн гэдэгт би итгэж байгаа. Бидний нүд хараагүй ч гэсэн сүнслэг ертөнцөд болж байгаа тэрхүү “Бурханы үнэн мэдээ” хүмүүсийн зүрх сэтгэлийг хэрхэн эзэмдэж байгааг бид тааж мэдэхгүй ч итгэлээр ойлгон хүлээн авах боломжтой. Бурхан өнөөдөр ч гэсэн ажилласаар байна. Таньтай хамтарч хүмүүнд авралыг өгөхийн тулд Бурхан туйлаас хүсэн шийджээ. Сайнмэдээ нь өөрөө Бурханы хайраар хамтран нэгдэж  хүмүүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж хаанчлалаа байгуулдаг аж............. Газар бүрд сайнмэдээ тарааж, хүмүүсийг дагалдуулан бэлтгэж, чуулган байгуулж, Христитгэлийг түгээн дэлгэрүүлцгээе....

Баярт мэдээний хөтөч: Б.Сэргэлэн. 

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...