Friday, August 30, 2019

Пастор Жон \номлолын хэсгээс ...\

00 -н цаас

Сатан намайг буруутгахаар ирэх үед би өөрийнхөө амьдралыг нягтлан харсан. БУРХАНд итгэсэн үеээсээ хойшхи бүх л гэм нүглээ эргэн санасан. Тэр үед би маш их буруутай юм байнаа гэсэн мэдрэмжийг хүлээн авсаар байсан. Би айсан. Гэхдээ би тэр үед Ром номын 8 -р бүлгийн 1 эшлэлийг санасан "Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй....". Тэгээд энэ үгийг уншсаны дараа миний хийсэн зүйл гэвэл: Би ариун цэврийн хэрэглэлийн цаас аваад түүн дээр бичиж тэмдэглэж эхэлсэн. Өөрийнхөө санаж байгаа бүх гэм нүглээ бичсэн. Тэгээд тэр цаасаа аваад би 00 өрөө уруу очоод бүгдийг нь урж тастаад, 00 -н суултуур уруу хийгээд тэгээд дээрээс нь усыг нь татсан. Тэр үед БУРХАН надад юуг сануулсан гэхээр "Өрнөд дорноос хол байдаг шиг" миний гэм нүгэл надаас тийм хол гэдгийг дахин сануулсан. БУРХАН миний гэм нүглийг хамгийн хязгаарын гүн далай уруу шиджээ. Тэр миний гэм нүглийг тоолоод байдаггүй юм байнаа гэж.... Энэ үеэс л сатан надаас зугтан явж эхэлсэн гэдгийг би мэднэ.

Tuesday, August 27, 2019

ТА НАРЫН ИТГЭДЭГ БУРХАН ХҮМҮҮСИЙГ ӨРӨВДӨЖ ЭНЭРДЭГГҮЙ !!!

"Та нарын итгэдэг БУРХАН хүмүүсийг өрөвдөж энэрдэггүй! харгис БУРХАН юм" гэж ярьж байсан хүнтэй таарч л байлаа. Гагцхүү тэдний ярьж байгаа энэхүү ярианууд нь өнөөх л Иеремиа, Исаиа, Езекиэл ч юм уу... шүүлтийн талаар тунхагласан номнуудаас жишээ татан ярьдаг \ихэвчлэн ийм хүмүүс Библийг бүтэн уншаагүй байдаг\.
Жишээ нь: Библи дээр БУРХАН бүх хүнийг бүтээсэн бөгөөд үндэстнүүдийг захирдаг ЭЗЭН мөн болох нь маш тодорхой харагддаг. Гэвч заримдаа БУРХАН бас үндэстнүүдийн хооронд ялгаварлал үүсгээд байгаа юм шиг ойлгогддог. Тухайлбал БУРХАН Өөрийн хүү болох Израил аа нандигнан хамгаалан удирдсаар байдаг л даа. БУРХАН Мосе зөнчийн үед Израилаа хамгаалж чөлөөлөхийн тулд бүхэл бүтэн Египэт үндэстэнд аймшигтай тахал өвчин, үхэл гамшгуудыг илгээн тэдний зүрхийг мохоон сүйтгэдэг. Үнэндээ зарим хүмүүс иймэрхүү хэсгийг уншиж байхдаа: Египэт бас хүмүүс биздээ? тэд бас хүн биш гэжүү? тэдний хүүхдүүд бас БУРХАНы бүтээлүүд биш гэж үү? гэж бодддог. Ийм бодол нь үргэлжлэхээрээ БУРХАН ямар аймшигтай ЭЗЭН бэ? БУРХАН ямар аймар ялгавартай, харгис юм бэ? гэж боддог л доо... Гэвч бид том мэдлэгийг заримдаа дутуу ойлгох эрсдэл бий л дээ. Хамгийн эхлээд БУРХАНы Өөрийнх мөн чанарыг сайтар бодох хэрэгтэй. Жишээ нь БУРХАНы 10 хуулийн заалтад: "Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй" гэсэн санаа байдаг. түүхэндээ Вавилоны их дайралтын үед Израиль үнэндээ хэцүү байдалд орж байсан удаатай. Тэгээд Израиль БУРХАН ЭЗЭНдээ найдаж түшэхийн оронд тухайн үед байсан Египэт том гүрэн руу харилцаа холбоогоо хөгжүүлсэн юм. (Езекиел 29:6-7). Өөрөөр хэлбэл Израилийн найдвар итгэл нь БУРХАН гэхээсээ илүү Египэт болж хувирсан юм. Эдгээр нь зүйл нь өмнө дурдсан өнөөх БУРХАНы мөн чанарын яг эсрэг зүйлсүүд болж эхэлж байгаа юм. Тэд өөрсдөдөө үл аврах бурханыг бүтээсэн гэсэн үг. Библи бидэнд өгүүлж буй ерөнхий гашуун үнэн бий. БУРХАНд найдварыг үл тавигч нь авралыг авах нь боломжгүй! гэсэн санаа юм. Мөн өнөөх Египэт Израил-н түүх уруу дахиад орьё. Ваваилоны хаанчлалын үед өнөөх Египэт нь ч хүртэл бардамналын туйлд хүрсэн ард түмэн болсон байсан (Езекиэл 29:3, 9). Тэдний иймэрхүү гэмт хандлага нь яг 100 хувь БУРХАНы эсрэг явж байсан үг юм. Тийм учраас сэхэл авахгүй бардам энэ хүмүүст БУРХАН нэг л арга замаар ажиллах ёстой! байсан. Тэр нь БУРХАН Өөрийгөө тэдэнд ЭЗЭН мөн гэдгийг мэдүүлэх ажлаа хийх ёстой! байсан. Үндэстнүүдийн хэт их бардамнал нь засрахгүй байсан учраас тэд ямар нэгэн сургамж шийтгэл авах ёстой бөгөөд ингэснээр үндэстнүүд ухаарч даруу байдалд шилждэг. Гэхдээ бид нэг зүйлийг сайн ойлгох ёстой! БУРХАН гэмт, бардамуудыг шийтгээд тэр чигт нь үнсэн дээр орхин үлдээдэгггүй! БУРХАН нэг талаас ШИЙТГЭЛИЙГ ТУНХАГЛАЖ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙГ ДАРАА АВРАЛЫГ НАЙДВАРЫГ БАС ТУНХАГЛАДАГ ЮМ... Бидний ЭЗЭН бол алиавааг том зурагаар нь хардаг бөгөөд ШУДАРГА ЭЗЭН мөн.

Sunday, August 25, 2019

ТОСЛОГДСОН ХЕРУБ ба ТОСЛОГДСОН НЭГЭН

Эрт үед тослогдсон Херуб гэгч нэгэн баян байжээ. Түүний эхлэл агуу бөгөөд гайхалтай байв. Тэрээр ертөнцөд байхгүй ҮЗЭСГЭЛЭНТЭЙ бөгөөд төгс төгөлдөр байв. Түүнд дутуу юм алга. МЭРГЭН УХААН халгин бялхаж, олон эд баялгыг өөртөө эзэмшиж байв. Түүний бизнэс худалдаа наймаа бөгөөд олон үндэстнүүд түүнд зарагдан үйлчилж байсан. Түүний цэцэрлэгт үнэт эрдэнэсүүд хөглөрөн үнэгүй болж байсан. Нэгэн үе хүртэл Тэрээр дотроо гажуудал үгүй, гэм зэмгүй шулуун шударга өөгүй төгс амьдарч байсан. Гэвч Түүний зүрх сэтгэл тэр нэгэн өдөр хувьсан өөрчлөгдөж бардамналын үнэр үнэртэж эхлэв. Өөрийгөө хамгийн дээд төгс нэгэн гэж бодож байлаа. Энэ үеэс л Хэруб шал өөр нэгэн болж хувирлаа. Тэр танигдахгүй нэгэн боллоо. ........ Үнэндээ Херуб бол Сатан юм. Сатан ийм болсон учраас БУРХАН Сатаныг устгахаар шийдлээ. Сатан өөрийгөө завхруулсан учраас БУРХАН түүнийг аймшиг болгож, хойшид үгүй болгоно гэдгээ амалсан юм. Сатаны эхлэл агуу байсан ч төгсгөл нь муу байсан юм \Езекиел 28 -р бүлгээс санаа авлаа\.
Харин би та бүхэнд эхлэл нь шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр дуусгасан Нэгэн -г танилцуулья тэр бол ЕСҮС юм. ТЭРЭЭР дэлхийд ирэхдээ тэжээлийн тэвшэнд хэвтэв. ЕСҮС өөрийгөө юу ч үгүй болгож боолын дүрийг аваад хүнтэй адил болсон. Газар дэлхий дээр хүн ёсоор амьдрахдаа ЕСҮС орох оромгүй тэнүүчлэн, хүмүүст ад үзэгдсэн, хоосон тарчиг байн Өөрийнхөө амьдралын хором мөч бүрээ хүмүүсийн төлөө зориулсан. ЕСҮСийг Библи хэлэхдээ УЙ ГАШУУНы ХҮН гэв. УЙ ГАШУУНы Хүний амьдрал шалихгүй байсан ч Түүний төгсгөл зүйрлүүлэшгүй АГУУ байсан. Тэрээр загалмайн үхэлд дуулгавартай байснаараа олон хоригдлыг чөлөөлөх ТӨГС ажлаа хийсэн. БУЛШ түүнийг ялан дийлээгүй. ҮХЭЛ ТҮҮНИЙГ НОЁЛООГҮЙ! ТЭРЭЭР амилсан бөгөөд агаар мандалд дээш ӨРГӨГДСӨН. Тэнд БУРХАНЫ баруун гар талд суугаад одоо бидний төлөө зуучлан залбирч байгаа аж.
Тиймээс энэ бүхнийг дүгнэн үзвээс сатаны эхлэл агуу байсан ч түүний төгсгөл ёрын болсон. Харин ЕСҮСийн ЭХЛЭЛ ЭНГИЙН , ДАРУУ БАЙСАН Ч, ТҮҮНИЙ ТӨГСГӨЛ ЗҮЙРЛҮҮЛЭШГҮЙ ХУВЬ ИЛҮҮ АГУУ БАЙЛАА....... \Ариун Библиэс санаа авсан болно\

Friday, August 23, 2019

Жон Вон (Pray Update)

Библийн сургуульд магистарт сурч байхдаа хааяаа нэг утсаар харилцдаг ангийн найзтай байсан юм. Түүнийг утасдахад би баярладаг боловч тэр болгон сайхан санагддаггүй байлаа. Яагаад гэвэл тэр найзын минь над руу залгасан зорилго нь бараг тодорхой байдаг юм л даа. Шалгалтын сэдэв, гэрийн даалгавар ... гэх мэт өөртөө хэрэгтэй мэдээллээ олж авахын тулд л над руу ярьдаг байв. Хэрэгтэй бүхнээ олж авсан бол мэндийн зөрөөгүй утсаа шууд тасалж орхино. Энэ нь надад эвгүй мэдрэмжийг төрүүлдэг байсан шүү!
Заримдаа би тэрхүү найзаасаа “найз минь би зүгээр чиний дуу хоолойг чинь сонсохыг хүссэн юм” гэж хэлээсэй хэмээн хүсдэг байсан. Хэрвээ тэрээр надад тэгж хэлсэн бол би хичнээн их баярлах байсан билээ дээ!
Тэгвэл бид залбирахдаа ч бас үүн шиг албан ёсны эсвэл цаанаа ямар нэгэн зорилго агуулж байгаа юм биш биз! Яагаад бид яаралтай ажил гарахаараа л өртэй юм шиг Их ЭЗЭН дээр давхин очдог юм бол? зүгээр ийнхүү залбирч болохгүй гэжүү?
Их ЭЗЭН минь би байнаа. Зүгээр л .... нэг их чухал хэрэг байхгүй ээ... Их ЭЗЭН Таны дуу хоолойг санасан юм.” Их ЭЗЭН ийм залбиралд гарцаагүй баярлана гэж би бодож байна. Залбирал бол НӨХӨРЛӨЛ шүү дээ!

Monday, August 19, 2019

Библи судлахад таньд хэрэгтэй 6 чухал асуултууд
  1. Хэн? \хэн хэлсэн бэ? хэний тухай вэ? хэн гол дүр нь вэ?.... гэх мэт\
  2. Хаана? \хаана болсон бэ? хаана хэлсэн бэ?..... гэх мэт\
  3. Хэзээ? \өнгөрсөнд болсон уу? эсхүл ирээдүйд болсон уу? ...\
  4. Хэрхэн яаж? \үүнийг хэрхэн хийх вэ? \үүнийг хэрхэн дүрслэн харуулж байна вэ?...\
  5. Юу? \энэ хэсэг дээр гарч байгаа хүмүүс болон үйл явдлын тухай чи юу мэдэх вэ?....\
  6. Яагаад? \яагаад ийм зүйл болсон бэ? яагаад энэ нь хүмүүст хандаж байгаа вэ?...\

Saturday, August 3, 2019

БУРХАНы нэрс


  1. Хамгийн Дээд Бурхан (Эхлэл 14:18-22) 
  2. Хардагч (Гэтлэл 34:14)
  3. Мөнхөд Оршигч Бурхан (Эхлэл 21:33)
  4. Төгс Хүчит Бурхан (Эхлэл 17:1)
  5. ЭЗЭН (Гэтлэл 6:2-3)
  6. Бүх Газар Дэлхийн Эзэн (Иошуа 3:13). 
  7. Бүтээгч (Исаиа 40:28)
  8. Сүр Жавхлант Илд (Дэд Хууль 33:29)
  9. Миний Бурхан (Дуулал 18:2)
  10. Бидний Бурхан (Гэтлэл 8:10)
  11. Тулаанд Чадалтай ЭЗЭН (Дуулал 24:8)
  12. Аврагч (Исаиа 49:26, 60:16)
  13. Хаан (Дуулал 98:6)
  14. Шүүгч (Шүүгчид 11:27)

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...