Friday, August 23, 2019

Жон Вон (Pray Update)

Библийн сургуульд магистарт сурч байхдаа хааяаа нэг утсаар харилцдаг ангийн найзтай байсан юм. Түүнийг утасдахад би баярладаг боловч тэр болгон сайхан санагддаггүй байлаа. Яагаад гэвэл тэр найзын минь над руу залгасан зорилго нь бараг тодорхой байдаг юм л даа. Шалгалтын сэдэв, гэрийн даалгавар ... гэх мэт өөртөө хэрэгтэй мэдээллээ олж авахын тулд л над руу ярьдаг байв. Хэрэгтэй бүхнээ олж авсан бол мэндийн зөрөөгүй утсаа шууд тасалж орхино. Энэ нь надад эвгүй мэдрэмжийг төрүүлдэг байсан шүү!
Заримдаа би тэрхүү найзаасаа “найз минь би зүгээр чиний дуу хоолойг чинь сонсохыг хүссэн юм” гэж хэлээсэй хэмээн хүсдэг байсан. Хэрвээ тэрээр надад тэгж хэлсэн бол би хичнээн их баярлах байсан билээ дээ!
Тэгвэл бид залбирахдаа ч бас үүн шиг албан ёсны эсвэл цаанаа ямар нэгэн зорилго агуулж байгаа юм биш биз! Яагаад бид яаралтай ажил гарахаараа л өртэй юм шиг Их ЭЗЭН дээр давхин очдог юм бол? зүгээр ийнхүү залбирч болохгүй гэжүү?
Их ЭЗЭН минь би байнаа. Зүгээр л .... нэг их чухал хэрэг байхгүй ээ... Их ЭЗЭН Таны дуу хоолойг санасан юм.” Их ЭЗЭН ийм залбиралд гарцаагүй баярлана гэж би бодож байна. Залбирал бол НӨХӨРЛӨЛ шүү дээ!

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...