Sunday, August 25, 2019

ТОСЛОГДСОН ХЕРУБ ба ТОСЛОГДСОН НЭГЭН

Эрт үед тослогдсон Херуб гэгч нэгэн баян байжээ. Түүний эхлэл агуу бөгөөд гайхалтай байв. Тэрээр ертөнцөд байхгүй ҮЗЭСГЭЛЭНТЭЙ бөгөөд төгс төгөлдөр байв. Түүнд дутуу юм алга. МЭРГЭН УХААН халгин бялхаж, олон эд баялгыг өөртөө эзэмшиж байв. Түүний бизнэс худалдаа наймаа бөгөөд олон үндэстнүүд түүнд зарагдан үйлчилж байсан. Түүний цэцэрлэгт үнэт эрдэнэсүүд хөглөрөн үнэгүй болж байсан. Нэгэн үе хүртэл Тэрээр дотроо гажуудал үгүй, гэм зэмгүй шулуун шударга өөгүй төгс амьдарч байсан. Гэвч Түүний зүрх сэтгэл тэр нэгэн өдөр хувьсан өөрчлөгдөж бардамналын үнэр үнэртэж эхлэв. Өөрийгөө хамгийн дээд төгс нэгэн гэж бодож байлаа. Энэ үеэс л Хэруб шал өөр нэгэн болж хувирлаа. Тэр танигдахгүй нэгэн боллоо. ........ Үнэндээ Херуб бол Сатан юм. Сатан ийм болсон учраас БУРХАН Сатаныг устгахаар шийдлээ. Сатан өөрийгөө завхруулсан учраас БУРХАН түүнийг аймшиг болгож, хойшид үгүй болгоно гэдгээ амалсан юм. Сатаны эхлэл агуу байсан ч төгсгөл нь муу байсан юм \Езекиел 28 -р бүлгээс санаа авлаа\.
Харин би та бүхэнд эхлэл нь шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр дуусгасан Нэгэн -г танилцуулья тэр бол ЕСҮС юм. ТЭРЭЭР дэлхийд ирэхдээ тэжээлийн тэвшэнд хэвтэв. ЕСҮС өөрийгөө юу ч үгүй болгож боолын дүрийг аваад хүнтэй адил болсон. Газар дэлхий дээр хүн ёсоор амьдрахдаа ЕСҮС орох оромгүй тэнүүчлэн, хүмүүст ад үзэгдсэн, хоосон тарчиг байн Өөрийнхөө амьдралын хором мөч бүрээ хүмүүсийн төлөө зориулсан. ЕСҮСийг Библи хэлэхдээ УЙ ГАШУУНы ХҮН гэв. УЙ ГАШУУНы Хүний амьдрал шалихгүй байсан ч Түүний төгсгөл зүйрлүүлэшгүй АГУУ байсан. Тэрээр загалмайн үхэлд дуулгавартай байснаараа олон хоригдлыг чөлөөлөх ТӨГС ажлаа хийсэн. БУЛШ түүнийг ялан дийлээгүй. ҮХЭЛ ТҮҮНИЙГ НОЁЛООГҮЙ! ТЭРЭЭР амилсан бөгөөд агаар мандалд дээш ӨРГӨГДСӨН. Тэнд БУРХАНЫ баруун гар талд суугаад одоо бидний төлөө зуучлан залбирч байгаа аж.
Тиймээс энэ бүхнийг дүгнэн үзвээс сатаны эхлэл агуу байсан ч түүний төгсгөл ёрын болсон. Харин ЕСҮСийн ЭХЛЭЛ ЭНГИЙН , ДАРУУ БАЙСАН Ч, ТҮҮНИЙ ТӨГСГӨЛ ЗҮЙРЛҮҮЛЭШГҮЙ ХУВЬ ИЛҮҮ АГУУ БАЙЛАА....... \Ариун Библиэс санаа авсан болно\

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...