Sunday, October 14, 2018

Библиэ хэрхэн унших вэ?
Хүн төрөлхтөнд Бурхан бэлэг болгон өгсөн үгс бол библи юм. Өөрөөр хэлбэл библи нь амьд Бурханы үг билээ. Энэ чухал номыг та ширээнийхээ буланд юм уу, хоймортоо чухалчлан тавьсан мөртлөө  библиэ нээгээд хэрэглээд унших тал дээрээ жаахан сул байна уу? эсхүл бүүр уншдаггүй юм биш биз?
       I.            Библийг хүмүүс яагаад уншихдаа төвөгшөөдөг вэ? үүнд:
1.      Иудеизм-н соёлын нөлөө бараг 100 хувь орсон учраас нэр ус, хүний нэр, газар орны нэрийг уншихад төвөгтэй байдаг. Мөн бичлэгийн хэлбэр нь хамгийн багадаа 2000 орчим жилийн өмнөх түүхэн бичлэгийн маягаар бичигдсэн болоохоор өнөөгийн монголын соёлд нийцэж уншина гэдэг хэцүү.  Үүнээс болоод библи нь ойлгомжгүй ном гэсэн шалтаг гарч ирдэг.  
\хэрвээ та Бурханы үгийг шимтэн уншиж эхлэх юм бол энэ асуудал огт биш болно!\
2.      Библи нь дотроо 66 цоморлиг хэсэг буюу маш их номтой. Өөрөөр хэлэл ХГ-ний 39 ном ШГ-ний 27 ном байдаг аж. Библийн хуудас нь маш нимгэн учраас хүмүүс унших явцдаа энэ ном нь  хэзээ дууснаа гээд болих шантрах өнгө аястай байдаг.
3.      Миний бодлоор монголчууд ном уншдаг ард түмэн биш! Зүгээр л сайхан ярьдаг, буу халдаг ард түмэн учраас энэ соёлын нөлөөлөл биднийг библи уншихад саад болдог байж болох.
4.      Монголчуудын амьдралын хэв маяг нь нэг гэрийн дотор хамтдаа зонхилон байдаг учраас тав тухтай ном унших, хэн нэгнээ тав тухтай саад бололгүйгээр номыг нь уншуулах гэх зэрэг нь хэцүү!
5.      Facebook-н хэрэглээ монголд асар өндөр хөгжсөн учраас хүмүүс ном уншихаасаа илүү “нүүр номон” дотроо ихэнх цагаа өнгөрүүлдэг. Иймээс  библи уншлагаа салгардуулдаг.

За гэх мэтчилэн асуудлууд тоочих юм бол нэлээд юм нэмж ярих шаардлага тулгарах бизээ. Харин болохгүй байна гэхийгээ түр орхиод болж бүтэх талаас нь жаахан ярилцвал ямар вэ!
    II.            Хаанаас нь яаж уншиж эхлүүлэх вэ? үүнд:
1.      Юуны түрүүнд библиэ уншихаасаа өмнө залбираарай! \Иеремиа 29:13\
Энэ дэлхийн захирагч нь муу нэгэн учраас тэр биднийг сайн үйлдэл хийхэд дургүй байдаг юм. Тийм учраас та библийг уншихаасаа өмнө залбирах нь зүйтэй.
2.      Өөрт тохиромжтой орчуулгатай библиэ олж сонгож уншвал илүү сайн болно.
Монголд одоогоор зонхилон байгаа 3 орчуулгын төрөл \2004 онд хэвлэн гаргасан библи, Гибсоны нартай библийн шинэчлэн гаргасан хувилбар, 2013 онд хэвлэн гаргасан библи\ хэрэглээнд явж байна. Эдгээрээс миний таньд зөвлөж чадахаар  библи бол 2013 онд шинэчлэн засварлан гаргасан библи нь нэлээд тохиромжтой гэж бодож байна. Одоо төд удалгүй АББНийггэмлэг нь Еврей болон Грек хэлнээс шууд орчуулсан библийг та бүхэнд хүргэхээр ажллаж байгаа. Энэ библи нь гарвал бидэнд нэлээд тустай уншвар болох байх.
3.      Эхнээсээ эхлээд унших шаардлагагүй.
Хүмүүс шинэ оны эхэн болоод 1 сарын 1-с библийн Эхлэл номноос уншихаар эхэлдэг. Гэвч энэ зорилго нь тийм удаан үргэлжилдэггүй \Би ч бас ийм маягаар олон жил явсан\. Библиэс хамгийн түрүүлж унших ном бол Иохан ном юм. Энэ Шг-ний 4 дэх ном юм. Есүсийн хамгийн хайртай байсан шавь Иохан өөрийн нүдээр үзсэнээ гэрчилсэн юм. Есүс Өөрийн Эцэг Бурхантайгаа хамгийн ойр дотно харилцаатай байгааг бид Иохан номноос л харж болно. Мөн эл номын бичигдсэн зорилго нь Иохан 20:31 буюу “Есүс Христ бол Бурханы Хүү мөн гэдэгт итгүүлэхийн тулд бичигдсэн” болохыг Иохан захидалдаа өөрөө дурддаг. Тийм учраас Та Иохан номыг хамгийн эхлээд уншсанаар таны Христэд итгэх итгэл бүрэн баталгаатай болж, таны итгэлийн амьдралын суурь зөв тавигдана гэсэн үг юм.
4.       Номоо сонгосон бол тэр номоороо л уншлагаа хий!
Өмнөх хэсэг дээр бид Иохан номыг сонгох нь сайн гэсэн. Иохан ном 21 бүлэгтэй та өдөрт нэг бүлгийг нь уншаад байвал 21 өдрийн дотор уншиж дуусах болно. Энэ тийм хэцүү ажил биш! Та нэг бүлгийг удаан тогтож уншлаа гэхэд 15 минут л унших болно шүү дэ!
За ингээд Иохан номоо уншаад дууссан бол дараа нь сайнмэдээний номнууд болох Матай, Марк, Лук гэх зэрэг номнуудыг уншаарай!
Мөн тэдгээрийн дараа христэч амьдралын зааварчилгаа өгсөн ном болох Филиппой, Эфэс, Колоссай гэх зэрэг номууд тустай.
5.      Өөрт хамгийн тохиромжтой цаг газраа сонго.
Өдөр бүр бага цагаар олон давтамжтай уншвал тустай. Хамгийн чухал нь тогтмол уншлага хийх нь маш тустай бөгөөд үр өгөөжөө таньд заавал өгнө.
6.      Тэмдэглэлийн дэвтэр дээрээ ойлгосон хэсгээ тэмдэглэх нь зүйтэй. Үүнд 2 асуулт байж болно.
-          Энэ хэсэг юуны талаар надад заасан бэ?
-          Энэ надад заасан хэсэг миний амьдралтай хэрхэн нийцэх  вэ? гэх мэт...........



No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...