Saturday, October 6, 2018

\Таны амьдрал\

Таны амьдралын хэв маяг ертөнцийн жамаар явдаг хүмүүсээс тэс өөр байгаад түүгээрч үл барам таныг ертөнцийн жамаар явдаг хүмүүс буюу үл итгэгч нар хавчин гадуурхаж, үзэн яддаг бол та яг зөв зам дээрээ зогссон байна. Яагаад гэж үү?

Хамгийн эхлээд та Иохан номын 15: 19-г хараарай!

- Жинхэнэ итэггч нар: Өнөөгийн энэ матерлизм-н нөлөөнд автсан мөнгөний араас хөөцөлдсөн нийгмийн хүрээнд тэдний адилаар амьдардаггүй!
- Жинхэнэ итгэгч нар: Өөртөө өчүүхэн ч итгэж найдахгүйгээр Бүтээгч хүчирхэг Бурханд бүх итгэл найдвараа тавьдаг. Харин өнөөгийн энэ соёл нь өөртөө итгэж найдаж амжилтанд хүрэхийг илүүд заадаг.
- Жинхэнэ итгэгч нар: Энэ амьдралын талаарх санаа зоволтоо орхиод ирээдүйн мөнхийн сүнслэг ертөнцөд санаа тавин амьдардаг.
- Жинхэнэ итгэгч нар: Бурханы нүдэнд тааламжгүй амьдарсан үе шигээ дахин амьдрахыг хүсдэггүй! ариуслын талаар бодож зөв амьдрахын тулд хичээл зүтгэл гаргадаг.
- Жинхэнэ итгэгч нар: хүмүүсийг үргэлж чухалд тооцож тэдэнд энэрэнгүй хандаж хайрыг харуулж Христийг гэрчилдэг.

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...