Сэтгэлийн минь бодрол ба ирэх үеийн хаанчлал
Дэлхий дээр 7 тэрбум 656 сая хүн байна. Тэд энэ амьдралдаа ямар нэгэн зүйлийн араас тэмүүлэн, хүсэн хүлээж амьдардаг. Үүнийг заримдаа хүмүүс “амьдралын зорилго” ч гэж ярих нь ч бий. Харин тэр 7 тэрбум 656 сая хүмүүсийн дундаас христитгэгч нар, мөн тэрхүү итгэгч нарын дотроос Христийн жинхэнэ дагалдагч нар ирээдүйд тохиох хаанчлалын өвийн тухай бодон бодон амьдардаг. Түүнийг өдөр тутам хүлээн хүлээн амьдардаг. Тэрхүү ирэх үеийн хаанчлалын шинэчлэлт нь Библийн ШГ-ний Илчлэл 21-р бүлгээс эхлэх ажээ. Энэхүү Бурханы агуу их авралын бүтээн багуулалтыг “Шинэ тэнгэр ба шинэ газар” гэдэг бөгөөд “Шинэ Иерусалим” ч гэж нэрлэдэг аж. Тэр ирэх үеийн хаанчлалд бид энэ дэлхийн ялзардаг бие махбодтойгоор амьдрахгүй! Энэ сайхан мэдээ биздээ! Бид энэ амьдралдаа эл биеэ тордон хамгаалан хамгаалан хайрлах гэж хамаг л хүч хөдөлмөрөө цалингаа, мөнгөө зориулдаг. Гэвч бидний биемахбод өдөр тутам л хөгшрөөд л доройтоод л байдаг. Гэтэл тэр ирэх үеийн хаанчлалд энэ асуудлыг нэгмөр шийджээ. Та итгэдэг бол ирээдүйд үүрдийн биеийг өмсөх болно \wow hallelujah... Our God reigns. \.
Энэ дэлхий заримдаа гунигтай! Бид цөхөрч зовж, уйлдаг, эмзэглэдэг. Ирэх үеийн хаанчлалд та уйлахгүй! \Ил 21:4\. Яагаад гэвэл Бурхан таныг итгэлээр тань дамжуулан үүрд мөнхийн өвийг өгсөн байна. Та итгэлээрээ амьдарсаар байгаа бол Ариун Сүнс үүнд баталгаа болж байна. Шинэ орон байрыг Бурхан таньд бэлджээ. Шинэ хувь зохиолыг Бурхан таньд төлөвлөжээ. Би үүнийг бодох тусам сэтгэлийн минь цангаа арилж, зүйрлэмгүй баяраар зүрх минь ундарнам.
Monday, October 15, 2018
Subscribe to:
Post Comments (Atom)
I. Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1. 5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...
-
Дуулгавартай байгч хүнд БУРХАН хүч чадалаа үзүүлдэг (Иошуа 6 - р бүлэг). Иошуа 6:2 - 5 эшллэлд: БУРХАН Иошуад хандаа...
-
ЕНОХ гэж хэн бэ? Библид Енох \Эхлэл 4:17, 5:18, 25:4, 46:9\ гэсэн 4 өөр хүн гардаг. [1] Тэдгээрээс Эхлэл номын 5:18 – 24 р хэсэгт гар...
-
I. Сайн дадал зуршил хэрэгтэй юу? Та сайн мэдээг хүлээж авсан Хэрвээ та Бурханы хүүхэд болсон бол Хэрвээ та Бурхан...
No comments:
Post a Comment