Friday, April 19, 2019


ОРХИГДСОН ХҮН ..................

Би өөрийн амьдралд болсон нэгэн түүхээ таньд дэлгье. Би багаасаа гэр бүлийн тогтвортой амьдралын дунд өсөөгүй хүн л дээ. Аав минь намайг 8 настай байхад өвчнөөр өөд болж би гэдэг хүн хамаатан садан, эмээгийндээ гээд олон газар айлаар амьдарч явлаа. Энэ үед миний боддог байсан бодол минь гэвээс хэрвээ аав минь байсан бол би ингэж айлаар хэсүүчилж амьдрахгүй өөрийн гэртээ амьдраад сайхан байхгүй юу! гээд л бодож өгнө. Яагаад ч юм миний дотор “БИ ОРХИГДСОН” хүн гэсэн бодол намайг байнга эзэмддэг байлаа. Нэгэн удаа би “ОРХИГДСОН” тухай маш аймшигтай хар дар зүүдэлж байсныг санаж байна. Тэр шөнө би маш их гашуунаар уйлж билээ.  За ингээд сургууль соёл төгслөө өсөж том болж өндийлөө. Өөрийн толгойгоо өөрөө л авч явдаг болсон. Миний амьдралыг үзэх бол “БИ ӨӨРӨӨ БҮГДИЙГ ЧАДНА” гэж л итгэж найдаж явсан. Аз болж сайнмэдээ тараасан хүмүүсийн ачаар сүмд анх удаа очих боломж надад тохиов. Энэ газар их сайхан санагдсан учраас би нэг их зүйл бодолгүйгээр “БИ ЭНЭ ГАЗАР БАЙХ ХЭРЭГТЭЙ” гэж бодсон. Энэ газрын хүмүүс намайг хэзээ ч “ОРХИХГҮЙ” байхаа гэж итгэж байсан. Гэтэл мэдээж хэрэг сүмд гэмт хүмүүс л явж байгаа учраас миний амьдралын хүнд хэцүү үеүдэд мөн гэм нүгэлдээ шаналан зовсон үед минь  хэн ч надад хайрын гараа сунгаж байгаагүй юм. Тэр үедээ би дахиад л “ОРХИГДСОН” мэдрэмжээ дахин дахин авсаар л байлаа. Тэр яг л дотроос минь намайг хэмхэлж нурааж байгаа мэт байсан. Заримдаа тэр бодол минь миний зүрхэнд маш чангаар хашхирдаг байсан шүү....

Амьдрал сайхаан. Би гэдэг хүн нэгэн охинд сайн болж хайр сэтгэл гээчийг мэдрээд нэгэн үе сайхан л байлаа. Харамсалтай зүйл нь үерхэл гэдэг амар зүйл биш юм шүү. Миний бодол тэс өөр, тэр хүний маань ч бодол санаа тэс өөр учраас зөрчилдөх маргалдах үе зөндөө л байсан. Ингээд нэг хэсэг хугацаанд үерхэж байснаа нөгөө охин маань гэнэт нэгэн удаа надаас саллаа гээд хэлдэг байгаа. Энэ үед би дэндүү их шоконд орж билээ. Би  маш их гайхсан. Би бүүр амьдралаа төлөвлөчихсөн тэр хүнтэйгээ хамт амьдрах гэрлэлтээ бодоод явж байсныг минь яана. За ингээд Нөгөө айхтар “ОХИГДСОН” мэдрэмж маш хүчтэй миний эсрэгээр дахин хашхирч эхлэв. Би бүтэн нэг сарын турш уйлж, хүнд хэцүү мэдрэмжтэйгээ тулалдсаар байсан. Би үхлийг бодох хүртэл дуу хоолой миний зүрхэнд байсаар байсан. Харин би гэдэг хүн БУРХАНд чин сэтгэлэсээ итгэж найдсан ТҮҮНИйг хайрласан учир БУРХАН намайг миний зүрх сэтгэлийг тэр хүнд үеэс аварч, эдгээсэн юм. Би мэднээ хүнд хүн хэрэгтэй. Хүнд “ОРХИГДОХ” мэдрэмж төрөх нь ямар аймар гээч. Заримдаа бүүр ийм мэдрэмж аваад зовж байснаас бараг үхсэн нь дээр гэж санагддаг шүү. Гэвч би одоо Бурханд түшилэж байгаа учраас БУРХАН намайг үргэлж үхлийн аюулт бодол занганаас аварсаар л байна.

ЕСҮС загалмайн үхлийг гүйцээхийн тулд их зодуур нүдүүр авсан. Түүнийг хайртай дагалдагч нар үхлийн аюул дунд ОРХИЖ зугтаасан. ТЭРЭЭР хүмүүст жигшигдэж “ОРХИГДСОН” \ИСА 53:3\ уй гашууны ХҮН болсон. Түүний талд хэн ч зогсоогүй юм. Ертөнц ТҮҮНИЙГ буруутгасан. Хамгийн аймшигтай нь юу гээч! ЕСҮС Матай 27:46-р зүйлд: Ели Ели, лема сабахтани? гэж хашхирсан бөгөөд энэ нь “БУРХАН МИНЬ БУРХАН МИНЬ ЮУНД ТА НАМАЙГ ОРХИВ” гэж хэлсэн юм. Есүс эцсийн амьсгалаа хураах мөчид ТҮҮНИЙ зүрх сэтгэлийн хамгийн аймшигтай зовиур нь “БУРХАНД ОХИГДОХ” сэтгэл байсан юм. ЕСҮС зодуурыг давсан. ЕСҮС загалмайг тэвчсэн.  Гэвч ЕСҮСийн тэсгэл алдсан дуу нь БУРХАНд гэмтэн гэж жигшигдэж ОРХИГДОХ байлаа. Хэдий ийм байсан ч Есүс түүнийг АМИЛАЛТААРАА давж чадсан юм. 
Тийм учраас ЕСҮС БУРХАНД ОРХИГДОХ зовлонг давсан учраас та бид бүгдийг  БУРХАНД ОРХИГДУУЛАХГҮЙН тулд бүгдийг хийх болно. Таны одоо зовлон эдэлж байгаа тэр мэдрэмжийг чинь ЕСҮС хэдэн мянга дахин илүү мэдэрсэн юм. ТИЙМЭЭС ЕСҮС ТАНЬД ТУСЛАХ БОЛНО. ТЭР ОДОО БУЛШИНД БАЙХГҮЙ! АМИЛСАН БӨГӨӨД БУРХАНАЙ ХАМТ ОДОО БАЙНА.


No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...