Wednesday, April 3, 2019


ХОЁР НҮҮР

Хоёр нүүртэй байдалд Есүс дургүй! Энэ нь бусдын өмнө өөрийнхөө үнэн мөн чанарыг нуун халхалж жүжиглэнэ гэсэн утгатай. Би Самсунг утас барьдаг. Сансунг утасны нүүрний Selfire камер зураг авахдаа автоматаар нүүрний бага сага өө сэв зэргийг устгаж, нүүрэнд өнгө өгөөд сайхан харагдуулж авдаг. Бас болоогүй ээ тэр зургаа олон нийтийн сүлжээнд тавих хэрэг гарвал ахиад программ ашиглаж байгаад өнгө оруулж оруулж нэг юм хийдэг. Ингээд эцэст нөгөө зураг ориг ЭЗЭНийхээ нүүрнээс хэд дахин царайлаг болж харагдах нь тэр. Face, Instagram –р дүүрэн царайлаг хүмүүс \хэхэ\ олширчээ.  Хүн ер нь бусдын өмнө өөрийнхөө үнэн байдлаа яагаад нууж хаадаг юм болоо! Магадгүй өөрийгөө бусдын өмнө мундаг харагдуулах гэж хичээдэг зан чанаотай холбоотой байх л даа.  Сонирхолтой шүү.

ЕСҮС тухайн үедээ хоёр нүүрт байдалтай хүмүүсийг хараад “......цагаанаар будсан булшнууд” гэж хэлсэн. Аймар дүгнэлт шүү. Үнэндээ БУРХАН хүний гадна байдлаас илүү зүрх сэтгэлийн доторх байдлыг илүү их харж үздэг. Хүн гаднаа ямарч байсан гэсэн дотроо цэвэр байх л юм бол ЭЗЭНд таалагдаж байнаа гэсэн утгатай……………. ! ЭЗЭНийг баярлуулсан амьдралаар амьдарцгаая.
 

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...