Monday, December 31, 2018

Дуулал 42

Бурханыг хүсэмжлэхүй ..... 

Дуулал 42-г зохион дуулаач хүн бол ЭЗЭНийг магтагч хүн байсан. Энэ дууллаа бичих үедээ ариун сүмээс их хол байлаа. Сүмд очих боломжгүй байсан юм. Тийм учраас тэрхүү дуулаач-н сэтгэл мэдрэмж дотор "Бурхан их хол байгаа" юм шиг санагдаж энэхүү дуллаа бичиж үлдээсэн.  Бидний амьдралд бас ялгаагүй Бурхан үгээ хэлэхгүй, Бурхан нэг их хол байгаа юм шиг мэдрэмжүүд төрөх үе байдаг. Яг ийм сэтгэлээс Дуулал 42-г хамтдаа харцгаая:

1. 1-р эшлэл

Дууллыг зохион дуулаач нь Бурханыг маш ихээр хүсэн хүлээсэн. 

2. 2-р эшлэл 
Түүний сэтгэл Бурханаар ихэд цангаж байв. Тийм учраас тэрээр ариун сүмд очихыг хүссэн.

3. 3-р эшлэл 
Итгэлгүй хүмүүс түүнийг хүрээлж "Чиний Бурхан хаана байгаа вэ?" гэх басамжлалын үгс ярихад Дуулаач ихэд уйлж шаналж байлаа. 

4. 4-р эшлэл
Дуулаач өнгөрөн жилүүдийнхээ үйлчлэлийг дурсан санасан. 

5. 5-р эшлэл 
Дуулаа ч өөрийнхөө сэтгэлтэйгээ тулладан тэмцэлдэж байна. Түүний хамгийн том дайсан бол түүний сэтгэл нь байв. 

6. 6-р эшлэл
Дуулаач Бурхан руу хандаж сэтгэлийнхээ уй гашууг хуваалцсан. Түүний сэтгэл хэцүү байсан ч өнгөрсөн үед Бурхантайгаа хамтдаа нөхөрлөсөн сайхан цагуудаа санан дурссан

7.7-р эшлэл 
Их ус Бүрхэн авч байгаа юм шиг аймшигтай мэдрэмж түүнд төрсөн. 

8. 8-р эшлэл 
Дуулаачийн сэтгэл ихэд зовж байгаа юм шиг боловч ЭЗЭН түүнд хайртай гэдгийг ухаарсан хэвээр байлаа. Хэдий амьдрал хэцүү байсан ч тэрээр Бурханы гараас тавиагүй. 

9. 9-р эшлэл 
Миний амьдралын хэцүү нөхцөл байдал минь яагаад ийм байгааг дулаач Бурханаас асууж байгаа дүр төрх харагдаж байна. 

10. 10-р эшлэл
 2019 \1\1 
Чимээгүй цаг 

1. Залбирах
·         Дуулал 20:4 энэ эшлэлийн дагуу залбирч болно.
“Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж, Чиний бүх бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!

2. УНШИХ ХЭСЭГ
Өнөөдрийн унших хэсэг \Дуулал 119: 1-16\
3. Бурхан хэн бэ? гэдгийг олох
Бурхан бидэнд үгээ айлдан, бидэнд заасаар байдаг \3,12,13\. Бүтээгч Бурхан бидэнд хайртай учраас баяр жаргалын зам болох Өөрийн үгээ өгсөн. Өдөр бүрийн амьдралаа Ариун Сүнсэнд даатган залбирья.  
4. Надад өгч буй сургамж юу вэ?
Бүх зүрх сэтгэлээсээ Бурханыг хайж, Түүний үгийг цээжлэн, сэтгэлдээ сийлж суралцах хэрэгтэй. Өдөр бүр үгийг тунгаан Бурханаар удирдуулсан цаг гаргахын төлөө залбирья.
       


Friday, December 28, 2018

БИД БООЛ БИШ !!! ЧӨЛӨӨТ АРД ТҮМЭН. 

Их Түүхийн цухас мөрнөө:
         Манжуудтай санаа нийлэн холилдон, хутгалдан амьдарч байсан МОНГОЛЧУУД маань төрийн том шийдвэрээ өөрсдөө бие даан гаргаж Манжийн хаант засаглалыг үл тоон өөрийн эх орныхоо эрх ашгийн төлөө 1911 оны 12 сарын 29 ны энэ өдөр "МОНГОЛ НЬ ТУСГААР УЛС БОЛЛОО" гэдгийг олон нийтэд зарлан тухнагласан болой !!!

Энэхүү түүхийн чухал агшин буюу үе мөчлөгөө монголчууд бид санан дурсахын тулд  12 сарын 29 ны энэ өдрийг олон нийтийн "АМРАЛТЫН ӨДӨР" болгон тэмдэглэж байна.

       Түүх бол санан дурсах, талархах цаг байх учиртай. БУРХАН Монголд хайр ивээлээ үнэгүй өгсөн учраас дэлхийн цээжнээ монгол нь "ТУСГААР УЛС" гэж одоо овоглож байгаа. Бид хэдий эдийн засаг болон хөгжлөөрөө хөлөө олохгүй унан бүдчин явж байгаа ч гэсэн хамгийн баярлах зүйл нь бид "БООЛЧУУД" биш! бид чинь сайн муу ч гэсэн "ЭРХ ЧӨЛӨӨГӨӨРӨӨ" амьсгалж, хөл тэгш, мөр бүтэн алхаж байгаа хүмүүс шүү дэ!

      Бичвэрийн түүхэнд БУРХАН Израил гэх нэгэн үндэстнийг агуу гүрэн болох Египетийн зааглалаас татан гаргасан. Израилчууд 400 орчим жил өөрсдийгөө хэн бэ? гэдгээ марттал тэнд боолчлогдсон байлаа. Тэд Бурханы ивээлээр Египэтээс гарсандаа талархах-н оронд бас л өл хоолгүй цөлөөр явсандаа гомдож Бурханы эсрэг байв. Бурхан Израилчуудыг цөлд 40 жил хөтлөн дагуулж удирдсан. Энэ 40 жилийн турш БУРХАН тэднийг хайр халамжаараа үргэлж тэтгэж байсан \Дэд Хууль 8:4\.  Тийм ээ энэ үнэн. БУРХАН биднийг ХЭЗЭЭД ОРХИХГҮЙ БӨГӨӨД ХЭЗЭЭД ХАМТ БАЙДАГ !!!

ҮҮРДИЙН ЭЗЭН
ҮРГЭЛЖ ТАНЫ ХАЖУУД БАЙДАГ ........................... :-)



Wednesday, December 26, 2018

45 сая хүнийг үхэлд хүргэсэн бор шувуу:

БНХАУ-н Коммунист намын удирдагч асан Мао Зэдун 1958 онд нэгэн тогтоол гаргажээ. Тэрхүү тогтоолд: "БНХАУ-н иргэн бүр болжмор шувууг устгана" гэсэн юм. Шалтгаан нь "Болжмор" шувуу нь хээрийн ургамал ногоо, үр тариаг их хэмжээгээр идэж сүйтгэж байгаа учраас ингэх ёстой гэжээ. Хятадууд үр тариагаа хамгаалах нууц санаа агуулж байлаа.
     Ингээд хятад иргэн бүр хүүхэд хөгшид гээд бүхий л насны хүмүүс болжмор шувууг маш их хэмжээгээр алж устгасан байна. Энэ аян 2 жил орчим хугацаагаар үргэлжилж 1960 он гэхэд хятад улс даяар аюулын харанга дэлдэж, үхлийн мэдээ сонсогдож эхлэв. .
    Яагаад гэвэл "болжмор" шувуу нь зөвхөн үр тариа иддэг биш! түүний хажуугаар маш их хэмжээний хортон шавьжнуудыг иддэг болохыг нь коммунист нам сая л мэдсэн байна. Хортон шавьж маш их болж үр тариа сүйтгэгдэж улс хоол хүнсний дутагдалтай болов. Улс өлсгөлөнгийн аюулд нэрвэгдлээ. Тэд болжморын тухай үнэнийг мэдэх үед аль хэдийн БНХАУ даяар 15 сая хүн үхсэн гэсэн тоо гарсан. 
Эрдэмтэд энэ тоог Хятадууд худал танилцуулсан бөгөөд үнэндээ түүнээс их 45 - 78 сая орчим хүн үхсэн байх боломжтой гэсэн байдаг.
     Бурханы зөвшөөрөл болон хяналт үгүйгээр хүмүүсийн мэргэн ухаан хэзээ ч сайнд хүргэдэггүй! Энэ ертөнцөд хэрэггүй юм гэж нэгээхэн ч байдаггүй! Бүгд өөрийн гэсэн үүргийн дагуу Бурханы хяналтын дор хамтдаа ажиллаж байдаг.
     Болжмор шувууны үүрэг бидэнд ийм их хэрэгтэй юм бол ? хүмүүн бид нар Бурханы өмнө хэр их хэрэгтэй байх вэ?  Та үүнийг сайн бодож нэг үзээрэй !!!
Библид: ЕСҮС хэлэхэдээ: "ТИЙМЭЭС БҮҮ АЙ! ТА НАР ОЛОН БОР ШУВУУНААС Ч ЭРХЭМ ҮНЭТЭЙ" гэж хэлжээ. Шувууд дэлхийн тэнцвэрт байдалд ийнхүү хэрэгтэй байдгийн адил бид тэнгэрлэг ертөнцөд бүр илүү хэрэгтэй байх бусуу!!!! ......... \Халлелуяа .........х3\.


Monday, December 24, 2018

Халлелуяа х2 ...... Дээдийн ДЭЭД Хаандаа талархья:

Есүсийг төрөх үед хоньчдод харагдсан тэнгэрэлч ба үй олон тэнгэрлэг дайчид Есүсийг магтан буй энэ үг \Лук 2:14\ Христмас баярын JOY \Үнэлж баршгүй баяр баясгалан\ байг..........  \Халлелуяа\

"ДЭЭР ӨНДӨРТ АЛДАР НЬ 
БУРХАНД БАЙХ БОЛТУГАЙ,
ДООР ГАЗАРТ АМАР ТАЙВАН НЬ 
ТҮҮНИЙ ТААЛЛЫГ ОЛСОН
ХҮМҮҮСТ БАЙХ БОЛТУГАЙ........... "





Sunday, December 23, 2018

Into the wild:
Chris McCandless гэх залуу 1992 онд "I have had a happy life and thank The Lord. Goodbye and may God bless all!" буюу "Би аз жаргалтай амьдарсан бөгөөд Их Эзэнд гүнээ талархаж байна. Бурхан бүгдийг ерөөн ивээх болтугай! Баяртай" гэж үхэхийнхээ өмнө үүнийг бичиглэн үлдээжээ.
Chris McCandless нь 1990 онд АНУ-н "Emory" их сургуулиа төгсөөд амьдралын талаарх бодлууд болон аливааг эрж хайх сэтгэлдээ хөтлөгдөн гэр бүл найз нөхдөө орхиод аялалд гарчээ. Энэ аялал ньтүүний хувьд хэцүү аялал байсан бөгөөд ядуу тарчиг байдлаар мөнгөгүй аялаж байв. Тэрээр өөрийн дансанд байх 24.000 доллар-г сайн үйлсэд хандивлаж, АНУ-н баруун зүг рүү Аляска руу явсан юм. Ингэж явах үедээ тэрээр гэр бүлтэйгээ холбоотой байгаагүй бөгөөд бүтэн хоёр жил өнгөрсний эцэст 1992 оны 8 сард Аляск-н эзэнгүй хоосон зэрлэг байгаль дунд өлсгөлөнгийн улмаас үхжээ. Тэрээр үхэхийнхээ өмнөхөн тэрхүү дээр бичсэн өгүүлбэрээ бичэж үлдээсэн юм. Хожим 2007 онд Түүний амьдралын түүхээр хийсэн бүрэн хэмжээний "Into the wild" гэдэг нэртэй кино дэлгэцнээ нээлтэй хийсэн билээ.
Chris McCandless-н хувьд түүний амьдрал нь хэдий хүнд хэцүү, зовлонтой байсан ч өөрийн амьдралаа дүгнэн хэлэхдээ: "Би аз жаргалтай амьдарсан юм. Их Эзэнд талархаж байна" гэх итгэлээр дүүрэн байжээ. Chris McCandless нь хүсэл мөрөөдөл зорилгынхоо төлөө амьдраад үхэх нь хязгааргүй их аз жаргал гэдгийг бусдад харуулж чадсан.
Би энэ залуугийн амьдралын түүхийг судлан байхдаа библийн түүхээс Иосеф-н амьдралыг бас давхар бодлоо. Энэ дэлхийн анхны хүний наймаанд өртсөн Иосеф , тэр бүү хэл хамгийн хайртай ах нар нь түүнийг худалдаачдад зарсан. Тэрээр Египет-д сайхан амьдраагүй! бөгөөд эзэнийхээ эхнэрт гүтгэгдэн шоронд хаягдан дорд орсон ч итгэлээр хүчирхэг байлаа. Сонин шүү! Бурханы хүмүүсийн амьдрал гаднаа хог шороо байсан ч тэр хүмүүс зүрх дотроо агуу итгэлээр үргэлж дүүрэн байх юм. Хожим Иосеф Египетийн сайд болсон хойноо ах нартаа хандаж: "Та нар намайг энэ газар худалдсанаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ" \Эхлэл 45:5\. гэж хэлсэн байдаг.
Таны амьдралд тэнгэр нурж газар доргитол асуудал бэрхшээлүүд таныг зовоож байсан ч та аз жаргалтай байгаарай! Талархалгүй 999 шалтгаан байгаа ч талархах 1000 шалтгаан байгааг та санаарай........  \Аврагч Эзэн Христ мэндэлсний баярын мэнд хүргье ээ\

Saturday, December 22, 2018

Нэг уриа гаргамаар байнаа:
Та өдөрт библийн 20 бүлэг уншиж чадвал 2 сарын дотор библийг бүтэн уншиж дуусна. Энэ нь ойролцоогоор 512 эшлэл буюу 13,456 үг уншина гэсэн үг юм. Өдөрт 20 бүлгээ та тоггтмол уншаад л байх юм бол 1 жилд библийг 6 удаа уншсан байна. 10 жилийн дотор 60 удаа уншина гэсэн үг юм. Нэгэнт библийг 60 удаа уншсан хүн бол бараг цээжилнэ биздэ? \хэхэ\.
Цаана чинь туршлагтай хүмүүс хэлээд л байна. Насныхаа тоогоор библи уншаа!! гэж....... \хэхэ\.
ЗА ямарч байсан миний хувьд өдөрт 20 бүлгийг дундажаар 1 цаг 30 минут уншиж байна \Би их удаан тогтож уншдаг л даа..\. Та хурдан уншдаг бол тэрнээс баг цаг зарцуулж болно.
Өглөө 8 цагаас ажилтай хүн орой эртхэн унтаад өглөө 5:00 гэж босоод ажилдаа явахаасаа өмнө библийг хангалттай уншина гэсэн үг шүү дэ! ЭЗЭН биднийг аварсаны төлөө бид имйрэхүү золисоыг гаргаж чадах байлгүй дэ тэ?
За тэгээд эцэст нь миний энэ библийг уншья аа гээд хэлээд байгаа маань ямар нэгэн библи унших мөрийн хөтөлбөр төлөвлөгөө гэхээсээ илүү ЭЗЭН таны амьдралд хэрхэн ярих боломжийг олж аваасай мэдрээсэй! гэж хүсээд байгаа юм.
Та өдөрт 20 бүлэг уншаад л байвал таны оюун ухаан чинь Бурханы үгээр бүрэн дүүрнэ, Бурхан таньд амьд үгээрээ ярьж байгааг та мэдэрсээр л байх болноо. \Амжилт\


Friday, December 21, 2018

 Эрчүүдэд хаяглав \\эмэгтэйчүүд бүү унш\

ИОВ 31:1-р багц хэсэг дээр: “Нүдтэйгээ би гэрээ хийсэн билээ. Тэгээд яаж би онгон охиныг хүсэмжлэн харж чадах билээ?” гэсэн эшлэл байдаг.
Орчин үеийн сэтгэлзүйн шинжлэх ухааны гол хүн бол  Sigmund Freud (1856 to 1939)  юм. Sigmund Freud  хэлэхдээ: хүний сэтгэлзүйг ерөнхийлөн авч үзвэл 3 хэсгээс бүрддэг гэж хэлжээ. Үүнд:
1.      Ego
2.      Super Ego
3.      Id ............................... гэх мэт.
Дээрх гурваас \Id\ гэснийг тайлбарлах гэж үзье. Энэ нь  хүний дотор байдаг гэмт хүслүүд юм  \үүнийг библийн хэллэгээр махбодийн хүсэл гэдэг л дээ.....\. Хүн зүрхэндээ алллага, завхайрал, хорон муу авир, хулгай, хэрүүл зодоон ................ гэх мэт зүйлсийг үргэлж хиймээр байдаг. Даан ч энэ дэлхийн хууль ёсон дүрмүүд байдаг мөн биеэ бусдын өмнө зөв авч явмаар байгаа учраас төдийлөн хийж чаддаггүй гэнэ. Хүний дотор гүн хэсэгт байх хэн ч мэдэхгүй байгаа муу бодол хүслүүдийг \Id\ гэдэг байх нь.  
Энэ нь \Id\ гээч нь гэм мөн үү? Мэдээж хэрэг Есүсийн хэмжүүрээр бол гэм юм \Матай 5:28\. Орчин гоёмёог дэлхий, гоо үзэмжийн ертөнцөд хүмүүс нүдний гэмийг их хийх болсоон. Яалангуяа эрчүүд гаднаа бусармаг гэм хийхгүй ч гэсэн зүрх дотроо асар их хорон муу бодлыг тээн амьдардаг. Зүрхний төсөөллүүд нь дэвэн дэлхийгээр хэчүүчлэн тэнэсэн юм. Есүс бичвэрийн нэг хэсэг дээр бидэнд заахдаа: “нүд бол биеийн дэнлүү мөн. Нүд чинь саруул байх аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна” гэж заасан юм.  Тэгвэл эрчүүд бид нар өнөөгийн энэ өнгө алагласан дэлхийд хэрхэн нүдээ хамгаалах вэ? Таньд 2 зөвлөгөө өгье. Үүнд:
1.      Иов шиг нүдтэйгээ гэрээ хий! \Иов 31:1\. Энэ нь та нүдээ хэрэн хэчүүчлэхгүйн тулд шийдвэр гарга! гэсэн утгатай юм. Та нүдээ хамгаалж чадвал таны бие, сэтгэл, сүнс чинь аюулд унахгүй гэсэн үг.
2.      Та библийн үгийг үргэлж тунгаан бодож яв! Оюун бодол чинь Бурханы үгээр бүрэн эзэмдүүлэхгүй бол таны нүд хэн нэгний олз болоход амархан байх бусуу!! Ялангуяа эрэгтэй хүний бодол их төвлөрөлтэй байдаг. Юу бодно түүгээрээ орчлон ертөнцийг харах болно.



Thursday, December 20, 2018

Библи нь яагаад библи вэ?

Олон хүмүүс боддог байх аа. Библийг яагаад 66 номоор л  хязгаарласан юм бэ? гэж ...... 66 номноос заримыг нь хасаад цөөхөн байж болоогүй юу ? эсхүл эртний чуулганы түүхэнд байсан зарим номнуудыг нэмээд библид оруулж болох байснуу гэх мэт ....... асуултууд олон гарч ирж болно.
Юуны түрүүнд библитэй холбоотойгоор бидний мэдвэл зохих суурь ойлголт зөв байх хэрэгтэй.
Миний хувьд библийн сургуульд суралцаад мөн библийн талаарх янз бүрийн ном нийтлэлууд уншаад нэг дүгнэлтэд одоо хүрч байна.  Бидний бүх судалгаа ба  асуултуудын өмнө тавигдах нэн тэргүүний зорилго  бол та библийг уншихдаа библийн бүх бичвэр нь Бурханаар батлагдсан сүнслэг үгс \онгод оруулагдсан\ гэдэгт бүрэн итгэх хэрэгтэй! Таньд ийм итгэл байвал Бурхан энэ итгэлээр тань таны дотор бүрэн ажиллана. Бурхан бидний сүсэгт амьдралыг хөгжүүлэхийг хүсдэг бөгөөд оюун ухаанд нэмэлт мэдээлэл өгөхийг чухалд тоооцохүй!  
Библийн 66 номыг түүхийн туршид 3 үндсэн шалгуураар шалгаж “канон”члалд багтаасан. Үүнд:
1.      Элч нар буюу эш үзүүлэгч нарын гараар батлагдсан бичвэр байх хэрэгтэй.  
2.      Бичвэр нь бусад бичээсийн санаануудтай зөрчилдөхгүй байх хэрэгтэй.
3.      Тухайн бичвэрийг хүлээн авсан чуулганы ахлагч удирдагч нарт бичвэр нь өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй гэж үздэг байна.

Ийм үндсэн том 3 шалгуураар бичвэр нь шалгагдсан учраас өнөөдөр таны гарт байх 66 номын цоморлиг болж иржээ.


Библийн урт түүхийг эхнээс нь дуустал цаг хугацааны дэс дарааллаар..................
I. Хуучин гэрээ:
Иов —Мэдэгдэхгүй
Эхлэл — МЭӨ 1445-1405
Гэтлэл — МЭӨ 1445-1405
Леви — МЭӨ 1445-1405
Тооллого — МЭӨ 1445-1405
Дэд Хууль — МЭӨ 1445-1405
Дуулал — МЭӨ 1410-450
Иошуа — МЭӨ 1405-1385
Шүүгчид — МЭӨ 1043
Рут — МЭӨ 1030-1010
Соломоны дуун — МЭӨ 971-965
Сургаалт үг — МЭӨ 971-686
Номлогчийн үгс — МЭӨ 940-931
1 Самуел — МЭӨ 931-722
2 Самуел — МЭӨ 931-722
Обадиа — МЭӨ 850-840
Иоел — МЭӨ 835-796
Иона — МЭӨ 775
Амос — МЭӨ 750
Хосеа — МЭӨ 750-710
Мика — МЭӨ 735-710
Исаиа — МЭӨ 700-681
Нахум — МЭӨ 650
Зефаниа — МЭӨ 635-625
Хабаккук — МЭӨ 615-605
Езекиел — МЭӨ 590-570
Гашуудал — МЭӨ 586
Иеремиа — МЭӨ 586-570
1 Хаад — МЭӨ 561-538
2 Хаад —561-538
Даниел – МЭӨ 536-530
Хаггаи — МЭӨ 520
Зехариа — МЭӨ 480-470
Езра — МЭӨ 457-444
1 Шастир — МЭӨ 450-430
2 Шастир — МЭӨ 450-430
Эстэр — МЭӨ 450-331
Малахи — МЭӨ 433-424
Нехемиа — МЭӨ 424-400
II. Шинэ гэрээ
Иаков — МЭ 44-49
Галат — МЭ 49-50
Матай — МЭ 50-60
Марк —МЭ 50-60
1 Тесалоник — МЭ 51
2 Тесалоник — МЭ 51-52
1 Коринт — МЭ 55
2 Коринт — МЭ 55-56
Ром — МЭ 56
Лук — МЭ 60-61
Эфэс — МЭ 60-62
Филиппой — МЭ 60-62
Филемон — МЭ 60-62
Колоссай — МЭ 60-62
Үйлс — МЭ 62
1 Тимот — МЭ 62-64
Тит — МЭ 62-64
1 Петр — МЭ 64-65
2 Тимот — МЭ 66-67
2 Петр — МЭ 67-68
Еврей — МЭ 67-69
Иуда — МЭ 68-70
Иохан — МЭ 80-90
1 Иохан — МЭ 90-95
2 Иохан — МЭ 90-95
3 Иохан — МЭ 90-95
Илчлэл — МЭ 94-96

Wednesday, December 19, 2018



Иохан 4:1-42-р  хэсэг дээр нэгэн эмэгтэй Есүстэй уулзаад түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай түүх гардаг.
Тухайн үед Самарийн хотод нэгэн эмэгтэй амьдарч байжээ. Түүний ар гэр хувийн амьдрал нь тогтвор сууршилгүй байв. Эмэгтэйн бодол санаа Бурханыг мэдэх тал дээр ч дутуу ойлголттой байлаа.
Бичвэрийн нэг хэсэг дээр Есүс хэлэхдээ: “зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” гэж хэлсэн \Матай 11:28\. Есүс энэ үгийнхээ дагуу Самарийн нэгэн худгийн дэргэд сууж байх үед өнөөх ядарсан эмэгтэй түүн дээр ирсэн. Яг үүн шиг бид нар бас өөрийн амьдралынхаа асуудал хэцүү бүхнээ Есүсээр шийдүүлэхийн тулд Есүстэй уулзах хэрэгтэй! Бид өөрсдөө Есүстэй уулзахыг хүсэхгүй байвал Бурхан хүчээр бидний амьдралд хандаж ажиллахад хэцүү байдаг. Та Есүс рүү хүсэн тэмүүлээрэй!
A.    Тэр эмэгтэй Есүс Эзэнтэй уулзсан учраас оюун бодол нь өөрчлөгдөж Мөнхийн амийн тухай  мөн Ариун Сүнсний тухай ухаарал авсан \4:11-14\.
B.     Тэр эмэгтэй Есүс Эзэнтэй уулзаад Есүсийг Бурханы эш үзүүлэгч болохыг танин мэдсэн \4:19\. Шалтгаан нь Есүс тэр эмэгтэй нууцлаг амьдралын талаар бүгдийг нь мэдэж байв. Тийм ээ Бурхан бол бидний бүх амьдралын үйл явдлыг нэгд нэгэнгүй мэддэг юм. Тэр биднийг нэвт харсаар байдаг.
C.     Тэр эмэгтэй Есүс Эзэнтэй уулзаад цорын Ганц Бурханыг хүндлэх хэрэгтэй гэдгээ ухаарсан \4:23\.
D.    Тэр эмэгтэй Есүс Эзэнтэй уулзаад өөрийн хийх ёстой бурханлаг ажлаа ухааран мэдсэн бөгөөд өөрийн амьдардаг хот руу гүйн буцаж хүмүүст хандаж Есүстэй уулзсан баярт мэдээгээ хуваалцсан \4:28-30\.\
E.     Тэр эмэгтэй Есүс Эзэнтэй уулзсанаас болж Самарийн олон хүмүүс Есүс Эзэнтэй уулзсан юм \4:41\.



Billy Graham –н залбирал:

Бурханы хүн болох Billy Graham нь өнгөрсөн зууны Америкийн сайнмэдээний сэргэлтийн төлөө бүх амьдралаараа үйлчилсэн хүн юм. Тэрээр Бурханд маш гайхалтайгаар хэрэглэгдсэн номлогч билээ.
Graham хэний ч нүдэнд өртөөгүй залуу байх үедээ библийг уншиж эхэлжээ. Тэрээр библийг ерөөсөө ойлгохгүй байлаа. Олон асуултынхаа хариултыг ч  олж чадахгүй байв. Түүний сэтгэл маш хэцүү ядарсан байсан бөгөөд сар туссан нэгэн орой San Bernardino уулын бэлд алхаж явлаа.
Тэрээр өвдөг сөхрөн суугаад нэгэн модны хожуул дээр библийг нээсэн байна. Тэрээр тэр үдэш  залбирахдаа:
Өө Бурхан минь ээ. Энэхүү номонд бичигдсэн үгнээс олон зүйлийг би ойлгохгүй байна. Бас орчин үеийн шинжлэх ухаантай нийлж холбогдохгүй зүйлүүд бас байна” гэж залбирч байснаа үргэлжлүүлэн “Ааваа би үүнийг Таны үг гэж хүлээн авна. Оюун ухаанд минь эргэлзээтэй асуулт төрсөн ч библи нь таниас ирж байгаа Сүнслэг үг гэж гэж би итгэх болноо!!  гэж залбирсан юм.

Энэхүү зүрх сэтгэлийн залбирлаасаа өндийн босох тэр агшинд Graham-н нүд нулимсаар дүүрчээ. Үүнээс хойш түүний амьдрал дах бүх асуултууд хариулагдаагүй боловч Тэрээр итгэлийн амьдралдаа сүнслэг тэмцэлд  ялалтыг байгуулж , Бурханы оршихуйг мэдэрсээр байлаа..


Monday, December 17, 2018

БУРХАНД хамгийн ойр амьдарч байгаагаа бусдад харуулж гэрчилдэг хүмүүс, заримдаа БУРХАН-с хамгийн хол байх боломжтой!!!

Библийн Ром номны 10:14-р хэсэг дээр: “Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ?......”  гэсэн эшлэл байдаг. Би энэ багц хэсгийг олон жил зөвхөн нэг талаар нь ойлгож явдаг байжээ. Би өмнө нь дээрх эшлэлийн утгыг зөвхөн үл итгэгч хүмүүст хандсан үг юм байна гэж ойлгоод  итгэгч бус хүмүүст л сайнмэдээ тарааж тэдэн рүү илгээгдэх ёстой гэж бодддог байлаа. Мэдээж хэрэг энэ нь бас буруу биш бөгөөд зөв юм.  Гэхдээ энэ эшлэлийн бүрэн утга нь энэ ойлголтооор хаязгаарлагдахгүй байж.

Дээрх эшлэлийн гол утга нь:

Дээрх эшлэлийн эргэн тойрон өгүүлэгдэж байгаа Паулын ярианы гол мсж бол
Ром захидлын 9-р бүлгээс эхлээд элч Паул өөрийн цусан төрөл болох Израиль үндэстний Бурхантай харилцан хамааралтай амьдралын талаар өгүүлж эхэлдэг \\Ром 9:3\.  
Израиль бол Бурханаар ерөөгдсөн ард түмэн юм. Яагаад ерөөлтэй  гэж тооцогдсоныг дор өгүүлж болно:
-         Аврагч ЭЗЭН Есүс энэ үндэстнээс гарсан,
-         Хг-ний төлөөлөл болсон агуу итгэлийн хүмүүс эл үндэстэнтэй хамаатай
-         Үрчлэл, алдар, гэрээ, хуульчлал, мөргөл ба амлалтууд бол тэднийх байсан юм \9:4\.
Хэдий тэд \Израилчууд\ Бурханаас үлэмж агуу ерөөлийг авсан байсан ч Бурханы хууль зааврийн гол зарчмыг амлалтаар харж чадаагүй юм \9:8-9\. Өөрөөр хэлбэл тэд хууль зааврийн дагуу амьдралаа зөв болгохыг хичээсэн гэсэн үг. Харамсалтай нь хууль ба тушаал бол хүнийг хэзээ ч зөв болгож чадахгүй! \Ром 4:2\  Ийм учраас тэдний Бурханд үйлчлэх амьдрал нь хэт хүчтэй зоримог бас хуулийн дагуу байлаа. Үнэндээ ихэнх Израилчууд библийн Хг-ний бичвэрүүдийг итгэлийн нүдээр харж чадаагүй юм \Ром 10:3\.  Уг нь тэд Эцэг Абрахам шигээ байх ёстой байсан л даа \Ром 4:9\. Дүгнээл хэлэх юм бол Израилчууд Есүст итгэлээ өгөөгүй юм. Тийм учраас л миний дээр өгүүлж байсан Ром 10:14 эшлэлийг Паул өгүүлж байгаа гол шалтгаан нь Паул Израильчууд болон харь үндэстэн хоёуланд нь хандаж энэ үгээ хэлсэн юм. Таньд бүүр ойлгомтжой тайлбарлья  гэвэл Паул:  Бурханыг мэддэг болон мэддэггүй хоёр төрлийн хүмүүст хандаж энэ эшлэлийг хэлсэн. Ингэж бодвол бидний хэрэгжүүлэт юу болж таарах вэ?
Та өдөр болгон буюу цаг тутамд аливаад итгэлээр хандах хэрэгтэй! \Ром 1:17\. Бид библийн бүх бичвэрийг итгэлээр унших хэрэгтэй! Хэрвээ та итгэлийг үл ойшоовол хуулийн дагуу амьдраад эцэс сүүлдээ ядраад унах болно.

Орчин үеийн христитгэлийн давалгаа ч бас иймэрхүү алдаанд унаж болно. Ялангуяа монголчуудын оюун санаанд шарын шашин их хүчтэй нөлөөллийг бий болгосон болохоор бидний амьдралын хэв маяг нь сайн үйлсийг хийж, сайнаар амьдрах тэмүүлллийг бидэнд үргэлж заасаар байдаг. Энэ бол бидний зүрх сэтгэлд байх библийн бус маш аймшигтай чимээгүй номлол юм.


Бидний бодол санаа өөрчлөгдөхгүй бол 
бидний мэдрэмж өөрчлөгдөхгүй !
бидний мэдрэмж өөрчлөгдөхгүй бол
бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөхгүй !!


Тийм учраас би таньд бодол санаагаа өөрчил! гэж зөвлөхөөс өөр хэлэх үг байхгүй.



Бодол санаа өөчрлөгдөх хамгийн том нөлөөлөл бол
библийн үг дотор амьдрахаас эхэлдэг \Ром 12:2\. 


Monday, December 10, 2018

Ариун Сүнсээр дүүрэх


Үйлс номын 4:23 - 31- р хэсгийг харвал: 
1. Чуулган нэг санаатай байх үед 
2. Өндөр дуу, зоримог итгэлээр Бурханыг хүсэмжлэх үед 
3. Библийн дагуу залбирах үед 
4. Есүсээс тусламж гуйх үед  
Ариун Сүнсээр дүүрэх боломжтой! Ариун Сүнсээр дүүрэн хүн Бурханы үгийг зоригтой ярьдаг. 




       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...