Wednesday, December 19, 2018



Иохан 4:1-42-р  хэсэг дээр нэгэн эмэгтэй Есүстэй уулзаад түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай түүх гардаг.
Тухайн үед Самарийн хотод нэгэн эмэгтэй амьдарч байжээ. Түүний ар гэр хувийн амьдрал нь тогтвор сууршилгүй байв. Эмэгтэйн бодол санаа Бурханыг мэдэх тал дээр ч дутуу ойлголттой байлаа.
Бичвэрийн нэг хэсэг дээр Есүс хэлэхдээ: “зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” гэж хэлсэн \Матай 11:28\. Есүс энэ үгийнхээ дагуу Самарийн нэгэн худгийн дэргэд сууж байх үед өнөөх ядарсан эмэгтэй түүн дээр ирсэн. Яг үүн шиг бид нар бас өөрийн амьдралынхаа асуудал хэцүү бүхнээ Есүсээр шийдүүлэхийн тулд Есүстэй уулзах хэрэгтэй! Бид өөрсдөө Есүстэй уулзахыг хүсэхгүй байвал Бурхан хүчээр бидний амьдралд хандаж ажиллахад хэцүү байдаг. Та Есүс рүү хүсэн тэмүүлээрэй!
A.    Тэр эмэгтэй Есүс Эзэнтэй уулзсан учраас оюун бодол нь өөрчлөгдөж Мөнхийн амийн тухай  мөн Ариун Сүнсний тухай ухаарал авсан \4:11-14\.
B.     Тэр эмэгтэй Есүс Эзэнтэй уулзаад Есүсийг Бурханы эш үзүүлэгч болохыг танин мэдсэн \4:19\. Шалтгаан нь Есүс тэр эмэгтэй нууцлаг амьдралын талаар бүгдийг нь мэдэж байв. Тийм ээ Бурхан бол бидний бүх амьдралын үйл явдлыг нэгд нэгэнгүй мэддэг юм. Тэр биднийг нэвт харсаар байдаг.
C.     Тэр эмэгтэй Есүс Эзэнтэй уулзаад цорын Ганц Бурханыг хүндлэх хэрэгтэй гэдгээ ухаарсан \4:23\.
D.    Тэр эмэгтэй Есүс Эзэнтэй уулзаад өөрийн хийх ёстой бурханлаг ажлаа ухааран мэдсэн бөгөөд өөрийн амьдардаг хот руу гүйн буцаж хүмүүст хандаж Есүстэй уулзсан баярт мэдээгээ хуваалцсан \4:28-30\.\
E.     Тэр эмэгтэй Есүс Эзэнтэй уулзсанаас болж Самарийн олон хүмүүс Есүс Эзэнтэй уулзсан юм \4:41\.



No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...