Wednesday, July 31, 2019


Элохим – БУРХАН гэж хэн бэ?
    Библийн хамгийн анхны эшлэлд: “Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ...” гэсэн үгс байдаг. Эдгээр үгсийн дотор байх “Бурхан” гэсэн үг нь Еврей хэлэндээ אֱלהִים (el-o-heem) гэсэн үг байдаг бөгөөд энэ нь “хамгийн агуу” ба “хүчтэй” гэсэн утгуудыг агуулж байна. Мөн дээрх эшлэлд Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэсэн Бурханы бүтээгч мөн чанарыг онцолж байгаа учраас “Елохим” гэсэн Бурханы нэрийн бас нэг утга нь “Бүтээгч Бурхан” гэж ойлгогдож болох аж.

Tuesday, July 2, 2019

ГАЛЗУУРСАН ХҮМҮҮС Би өнөөдөр чимээгүй цаг хийж байгаад итгэмээргүй нэг үгийг олж уншив. 1 Тeс 2:8 - р хэсэгт элч Паул чуулганд хандаж хаяглахдаа: "...өөрсдийн амийг өгөхөд ч баяртай байсан..." гэж хэлсэн байна. Би дахин хэлье Паул чуулганыхаа итгэгч нарын төлөө "...өөрийн амийг өгөхөд ч баяртай байх" тийм итгэлтэй хүн байсан гэсэн үг юм. Таны амь нас бусдын төлөө өргөгдлөө гэж бодоход та баяр хөөртэйгээр гуяа алгадаад инээмсэглэн бүжиж чадах уу? Энэ бол гажуудал юм. За яахав бусдын төлөө амиа өргөсөн мундаг хүмүүсийн гайхалтай, зүрх шимшрэм түүхийг би мэднээ. Гэвч тэдгээр түүхүүд Паулын адил амиа бусдын төлөө баяртайгаар хүсэж өргөх тийм түүхүүд билүү? Паул EСҮСтэй дэндүү адил болсон байна. EСҮС бас бидний төлөө загалмайд амиа хүсэж, өргөсөн юм. 21-р зуун хүмүүний эрх хөгжин цэцэглэж, эрх чөлөө тэнгэр тулам өргөгдсөн энэ цаг үед хэн нэгэн хүний төлөө сайн зүйлийг хийх нь байтугай саад болохгүй амьдрахыг мөрдөл болгосон энэ нийгмийн бүтээгдэхүүн болсон бид дэндүү хувиа хичээгч нар болж хувирчээ. Хүн өөрөө л болж байхад бусад нь яаж байх нь хэнд хамаатай юм бэ! Би л өлсөөгүй бол бусад хүн өлсөх нь ямар хамаатай юм бэ! Би л мөнгөгүй л бол бусад нь мөнгөгүй байх хэнд хамаатай юм бэ? Би, би, би, би, би ...... зах нь үл төгсөх "БИ" гэх үзэлтэнгүүд нь бид өөрсдөө. Харин Христитгэл тэгж заахгүй байна. Паул амьдралаараа бидэнд тэгж гэрчлээгүй. EСҮС сургаалиараа бидэнд тэгж ойлгуулаагүй! ХАЙРЫН ХАМГИЙН ДЭЭД ХЭЛБЭР НЬ БУСДЫН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛАХ. ХАЙРЫН ХАМГИЙН АГУУ ИЛРЭЛ НЬ АМЬ НАСАА Ч НАЙЗЫНХАА ТӨЛӨӨ ХЭЗЭЭ Ч ХАРАМСАХГҮЙД БАЙДАГ. ХАЙР ХЭЗЭЭ Ч ДУУСДДАГГҮЙ, ХАЙР БУСДЫН ТӨЛӨӨ ҮҮРД МӨНХӨД УРСДАГ. Тийм учраас бидний ад үзэж буй ГАЛЗУУ ХҮМҮҮС нь дэлхийг АВРАГЧ НАР болсон юм.     

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...