Wednesday, June 12, 2019


Хэрхэн Сүнсээр явах вэ?
      Библийн Галат номын 5 –р бүлгийн 16 –р хэсэгт “Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ” гэсэн эшлэл байдаг. Итгэгч хүн махбод |өөрийн дураараа, өөрийн хүслээр шийдэж амьдрах гэсэн утгатай| -н дагуу амьдрахгүй байхын тулд Ариун Сүнсээр амьдрах, Ариун Сүнсээр явах хэрэгтэй болдог юм. Галат 5:16 –р эшлэл дэх  яв” гэсэн үг нь грек хэлний περιπατέω (per-ee-pat-eh'-o) гэсэн үг бөгөөд англи хэл дээрээ walk гэж орчуулагдсан үг байдаг. Энэ нь хүний амьдралын өдөр тутмын алхаа, гишгээ ба явахыг хэлж байгаа юм. Тиймээс “Сүнсээр яв” гэсэн үгсийг ойлгохдоо бид өдөр тутам “Ариун Сүнсээр явах гэж хэлсэн тушаал гэж ойлгож болно. Сүнс дотор амьд байгаа хүн Сүнс дотор явдаг \Галат 5:25\. Өөрөөр хэлбэл та Сүнсээр төрсөн л бол Сүнсээр зайлшгүй явах хэрэгтэй болно гэсэн үг юм \Ром 8:14\.
Суурь ойлголт ба дээрээс төрөх
     “Сүнсээр явах” тухай ярихаасаа өмнө тухайн хүн Сүнсээр төрсөн үү? гэдгийг лавлан мэдэх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл “Сүнсээр төрөөгүй хүн, Сүнсээр явахгүй” гэсэн ойлголттой агаар нэг утга юм л даа.
     Сүнсээр төрсөн хүн өөрийгөө БУРХАНы хаанчлалд орсон гэдгээ мэддэг. Иохан 3:5 - 6 –р хэсэг дээр “Есүс Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна. 6 Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ  гэсэн үг байна. Үүнийг дээрээс төрөх гэдэг. Хүн Сүнсээр эхэлсэн бол цаашдын амьдралдаа Сүнсээр явах хэрэгтэй \Галат 3:3\. Гэвч Галат чуулганы итгэгч нар тэгж амьдраагүй юм шиг.
Тэгвэл Сүнсээр явсан таньд ямар ашигтай вэ?
Энэ ямар хэрэгтэй гэж ... (ач холбогдол нь)
1)      Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна \Галат 5:5\. Зөвт байдлын найдварыг хүлээдэг.
2)       Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор эс байна \Галат 5:18\. Хуулийн дор байхгүй!
3)       Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ \Галат 5:16\. Махан биеийн хүслээ хангаж чадахгүй!
4)      Бидний дотор бурханлаг чанаруудыг бий болгодог \Галат 5:22 - 23\.
Яаж Сүнсээр явах вэ?
1.      Сүнсээр явах гэдэг нь ЭЗЭНий тогтоолуудыг үйлдэх хүчтэй хүсэл эрмэлзлэлийг өөртөө бий болгосноор түүнд Ариун Сүнс хүчтэй тусламж үзүүлж байгааг хэлнэ гэж Жон Папэр хэлсэн.  Езекиел 36:26 – 27 –р зүйлд “Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. 27 Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ” гэж хэлсэн.
2.      Доктор Чарльз Стэнли  хэлэхдээ: Сүнсний үр жимс гэдэг бол бидний зорилго биш юм гэсэн. Мөн Сүнсний үр жимс гэдэг бол үйлс биш! зан чанар юм гэсэн. Энэ нь үр жимс бол биднйи зан чанараар илэрдэг. Өөрөөр хэлбэл энэ нь дайснаа хайрлахаас, номлол бэлдэх нь илүү амархан гэсэнтэй агаар нэг ойлголт юм.
3.      Паул яагаад Галат 5 –р бүлэгт махбодийн үйлс гэж хэлсэн Сүнсний тал дээр Сүнсий үйлс гэж хэлээгүй юм бэ? энэ нь !!!!!!


Friday, June 7, 2019


УЛААН ГЭРЭЛ
     Итгэгч хүн асар ихээр БУРХАНы ивээл нүгүүлслийг үнэгүй аваад, баярлаж талархсан авч заримдаа өөрийн дураараа амьдарч БУРХАНаас холдож АРИУН СҮНСийг гомдоож амьдрах үе байдаг. Саяхан би сургууль (UBTC) соёлоо төгслөө. Миний энэхүү төгсөлтийн баяр жаргал минь одоохондоо арай дуусаагүй гал халуунаараа л явна. Сургууль дуусах үед шалгалт шүүлэг, судалгааны ажил гээд оюутан хүний сэтгэлийг зовоосон асуудлууд энд тэндээс ундран гарч эхэлдэг гэдгийг хэн бүхэн мэдэх биз. Ямар ч оюутан төгсөлтийн дипломын ажлаа бусдын өмнө нүүр улайлгахгүй сайн хийхийн тулд чармайн зүтгэдэг. Энэ утгаараа миний бие дипломоо сайн хийхийн тулд БУРХАНдаа хандаж өдөр шөнөгүй БУРХАНаас хүч, тусламжийг гуйн залбирч байсан юм. ЭЗЭН надтай хамт байгааг би мэдэрсэн. Мөн сургуулийн төгсөлт ойртож бас хөөрхөн мөнгө төгрөгний тулгамдсан хэрэгцээнүүд ихсэж байлаа. Би нээх баян хүн биш учраас ийм зүйл тохиолдоход БУРХАНд л найдах хэрэгтэй гэдгээ мэддэг. Ингээд БУРХАНы өмнө би гуйлт залбирлаа өргөсөөр байлаа. Гэтэл миний БУРХАН үнэхээр итгэмжтэй сайн БУРХАН учраас цаг дөхөх тусам Өөрийн гайхамшгаа үйлдэж миний хэрэгтэй бүх зүйлийг минь нүдний өмнө бэлдэж өгөв.  Би ч энэ бүхэнд асар их баярлан талархаж байснаа нуух юун. БУРХАНЫ өмнө итгэл дүүрэн байгаагаа би мэдэрсэн. Ингээд миний санаа зовж байсан бүхэн минь ард хоцорч, би ч сургуулиа амжилттай сайн төгслөө. Ингээд би энэ өдрийг хүртэл дараагийн үйлчлэлээ бодож, ЭЗЭН дотор амарч хэд хоног саатлаа.
      Гэтэл өнөө өглөө би орноосоо сэрээд өнгөрсөн хэд хоногийн амьдралаа тунгаан бодлоо. Тэгсэн БУРХАН надад нэг зүйлийг сануулах шиг болов. Би төгсөөд хэдхэн хоногийн дараах үеэс тайван амьдралд шилжсэнийхээ дараа БУРХАНд түгшиглэж байсан нөгөө бат найдлага минь, итгэл минь үгүй болсон байгааг анзаарлаа. Энэ нь яг л би өөрийгөө хоёр нүүртэн юм шиг мөн БУРХАН надад хэрэгтэй үедээ хэрэгтэй, харин хэрэггүй үедээ хэрэггүй гэж байгаа юм шиг  муухай зан гаргаснаа мэдсэн. Юу гэвээс саяын хэд хоног би бээр гэм нүгэлд ойр байж, өөрийн дураараа шийдвэрүүд гаргаж Библиэ тунгаан бодох хүсэлгүй, БУРХАНтай өдөр тутам гаргадаг цагаа хийгээгүй, залбиралд хойрго байсан юм. Үнэндээ яг одоо би тэрхүү төгсөж байсан үе шигээ  БУРХАНд түшиглэж найдахгүй, залбирахгүй байгаагаа үнэхээр тод анзаарч мэдлээ. Өчүүхэн төдий өөртөө амралт өгөхөд би ямар аймар хувирч, мэхлэгдэж байгаагаа мэдсэн. Энэ нь яг л Израилийн ард түмний түүхийг санагдуулам байна. БУРХАН ард түмнээ Египетийн боолчлолоос арван гайхамшиг үйлдэн гаргаж, улаан тэнгисийг хуваан чөлөөлсөн авч тэд хэдхэн хоногийн дараа өлсөж цангасандаа гомдоллож, гонгинож байсан. Бид олонтаа энэ түүхийг уншаад тэдний ямар муухай хүмүүс болохыг анзаардаг ч үнэн хэрэгтэй бид ч өөрсдөө тэдэн шиг муухай хоёр нүүртэй хүмүүс болох нь илт байдаг. БУРХАНыг бид өөрийнхөө хэрэгтэй үед бэрд шиг ажиллуулж, аашлах нь ямар муухай урвагч зан юм бэ! Амьдралд юу ч тохиолдсон ИОВ шиг итгэлээрээ ганхалгүй, өөрчлөгдөлгүй амьдрах юмсан. Улаан гэрэл ассан үед хүн зам хөндлөн гардаггүй. Яг түүн шиг таны дотор улаан гэрэл (нэг л биш дохио) асах үед та түр зогсоод БУРХАНыг тунгаан бодож эргэлт хийгээрэй! Эс тэгвэл та улаан гэрлээр зам хөндлөн гарвал аймшигтай гарз хохирлыг амсаж болох юм. Миний хувьд би өнөөдөр замын гарц дээр улаан гэрэл тодоос тод ассан болохыг анзаарсан учраас дахин замдаа эргэн ортлоо тайван байж аюулыг өнгөрүүлэхээр шийдлээ. Энэ нь миний хувьд БУРХАН руу дахин эргэнэ гэсэн утгатай.  БУРХАН Таныг ивээг.

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...