Tuesday, March 12, 2019

БУРХАНЫГ ХЭРХЭН СОНСОХ ВЭ?

BIBLE ENGAGEMENT BASICS” номноос................

Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг \Ром 10:17\.
Бурханыг сайн сонсох 12 арга зам бий. Үүнд:
1.       Сайн сонсох нь даруухан зүрх сэтгэлээс эхэлдэг \Матай 13:15\. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлийн хатуурсан байдал нь Бурханыг сонсоход саад болдог.
2.       Өөрийнхөө хийх ажлуудын нэн тэргүүнд Бурханыг сонсох цагийг байлгах хэрэгтэй. Бурханыг сонсох цагаа үнэ цэнэтэй гэж тооцоод библитэй нөхөрлөх цагаа эхлүүл.
3.       Төвлөрөх хэрэгтэй:
ЭЗЭН зөөлөн хүнгэнэх дуу хойлоогоор өгүүлдэг \1 Хаад 19:12\.  Ухаалаг утсаа унтрааж, нийгмийн сүлжээнээс түр гарах ба өөртөө саад болох зүйлсийг холдуулах нь Бурханыг анхааралтай сонсоход тань тус нэмэр болно.
4.       Бурханд анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй:
Бид өөртөө санаа зовж байх үедээ Бурханыг сонсож чаддагүй. Бид Бурханы хүслээс илүү өөрийнхөө ярих зүйлд гүнзгий анхаарлаа тавьдаг. Бурханыг сайн сонсох гэдэг нь бидний хүсэл эрмэлзэл,  хичээл зүтгэл юм.
5.       Өстөн дайснаа мэдэж бай!
Бид Бурханыг сонсож байхад Сатан дургүй! Тийм учраас тэрээр  бүхий л муу арга чаргыг хийж байдаг \Эфэс 6:12\.
6.       Тэвчээртэй бай!
Бурханыг сонсохыг анхааралтай хүлээ! теологич Диетрих Бонхофер хэлэхдээ: “Бид Бурханыг тэвчээргүй хайхрамжгүй сонсохоос зайлсхийх хэрэгтэй!” гэж хэлсэн юм.

Үлдсэн 6 хэсгийг дараа оруулнаа.


No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...