Tuesday, March 19, 2019

I.                   Сайн дадал зуршил хэрэгтэй юу?
Та сайн мэдээг хүлээж авсан
Хэрвээ та Бурханы хүүхэд болсон бол
Хэрвээ та Бурхантай хамааралтай болсон бол .......... Таны амьдрал Бурхан Эцэгийг алдаршуулах учиртай.  
Матай 5-р бүлэгт 1Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. 14 Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. 15 Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. 16 Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.
II.                Библийн санаа
1.      Даниел 6:10 –р хэсэгт: “Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв
2.      Лук 22:39 –р хэсэг дээр “39 Тэгээд Тэр тэндээс гарч, дадсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа.
3.      Дуулал 1-р бүлэгт: “.......ЭЗЭНий хуулийг Тэрээр бахдаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана............”
4.      Иошуа 1:8 –р хэсэгт:
III.             Habit loop буюу шинжлэх ухаанч онол
Чарльз Духиг –н \Charles Duhigg\  “Power of Habit номон дээр “Habit loop гэсэн ойлголт гардаг. Үүнийг “Дадал зуршилын зангилаа” гэж нэрлэдэг. Дадал зуршилын зангилаа \habit loop\ нь 3 хэсгээс бүрддэг.  Үүнд: 1) дохио \cue\,  2) ээлжит ажил ба хэвшмэл үйлдэл \routine\, 3) Шагнал \reward\ гэсэн елементүүдээс хүний дадал зуршил бий болдог.  
Хүний тархинд дохио \cue\ буюу сигнал ирэх үед зуршил автоматаар бий болно. Эцэст нь үйлдэл хийснийхээ үр дүнд шагнал \reward\ авдаг. Өөрөөр хэлбэл зорилго буюу шагналыг авахын тулд хүн нэг их хүч гаргахгүйгээр үйлдэлийг гаргадаг гэсэн үг. Гол асуудал бол бүх зуршилууд энэ давталтуудыг тойрон эргэлдсээр байна.
Энэ яг ажил хийх-тэй төстэй.
1.      Эхлээд ажил хийх сэдэл таньд төрнө.
2.      Та ажил олоод тэр ажлаа хийнэ.
3.      Тэгээд та цалин буюу ажлынхаа үр дүнг амсана.

IV.             Бидний хоёр төрлийн тэмцэл
1.      Муу дадал зуршлаа үгүй хийж устгах хэрэгтэй.
2.      Шинээр дадал сайн дадал зуршил бүтээн байгуулах хэрэгтэй.
V.                Миний амьдралд учирсан бодитой жишээ:
1.      Унтахгүй байдал асуудал болсон
Би шөнө унтдаггүй байсан. Бараг 3 цаг хүртэл ком-нхоо ард өнгөрүүлдэг байсан. Энэ үеээрээ кино үзнэ, дуу клип үздэг. Нэг үгээр хэлбэл цагийг хэрэгүй өнгөрөдөөг байсан гэсэн.
2.      Үүний Үр дүнд нь
-          Өглөө сэрэхгүй
-          Өглөө сэрлээ гэхэд маш их ядарсан
-          Бие гүйцэд амраагүй. Оюун санаа сэргэг биш!
-          Цагийг нь тулгаж босоод чимээгүй цагаа хийхгүй явдаг.
3.      Шийдвэр гаргасан нь \Рэнгэн дэр гарах тулаан\
4.      Шууд амжилт олохгүйГэхдээ баг багаар та дийлсээр байх болно.
5.      Амьдралд ялалт ирсэн. Хангалттай унтаж амардаг болсон бөгөөд өглөө босоод “Чимээгүй цаг” аа хийдэг болсон. Өдөрт олон ажлуудыг амжуулах боломж нээгдсэн. Амьдралд идэвхтэй хүчтэй болж эхэлсэн.
VI.             Муу Дадал зуршилыг устгахын тулд 4 алхам байгаа үүнд:
1.      Хэвшмэл үйлдэлээ таних, тогтоох
Өөрчлөхийг хүсч буй зангилаагаа таниж мэдэх. Тэр чинь юу вэ? жишээ нь:
Facebook руу автомат-р ордог заншил
2.      Шагналийн туршилт Өдөр 1 :Шагналаа өөрчлөх хэрэгтэй. өөрөөр хэлбэл Шагналын хүчийг сулруулах ажил хийх хэрэгтэй. 
3.      Дохио буюу сигналаа тусгаарлах Сэтгэл судлаачид бараг бүх зуршилыг 5 ангилалд багтааж үзсэн. Үүнд: 1) Байршил , 2) Цаг хугацаа 3) Сэтгэлийн байдал 4) Бусад хүмүүс 5) Урьд өмнөх яаралтай үйлдэл
Хэрвээ та муу зуршилтай бол өөрөө өөрсө асуух хэрэгтэй. Би хаана байгаа вэ? Цаг хэд болж байна? Миний сэтгэл хөдлөл юу вэ? Өөр хэн байдаг вэ? Өмнө ямар арга хэмжээ авахыг хүсч байсан бэ? Дээрхийг бүгдийг нь та 5 өдөр өөрөсөө асуугаад тэмдэглэл хийх хэрэгтэй.

4.      Төлөвлөгөөтэй байх

Friday, March 15, 2019

Martin Luther хэлэхдээ:

Библи судлах нь алимны модноос алим цуглуулахтай адил ажил байж болно.
Би бүтэн том алимны модыг сэгсрэн доргиохтой адил бүтэн том библийг судлан унших дуртай.
Дараа нь мөчир бүрийг сэгсэрнэ \энэ нь библийн ном бүрийг судлахтай адил\.
Мөн  модны мөчир түүний салаа бүрийг сэгсэрнэ \энэ бол бүлэг тус бүрийг судлах-тай адил\.
Тэдгээрийн дараа би нарийн салаа, жижиг салаа бүрийг сэгсэрдэг \энэ нь бүлгийн доторх багц хэсэг ба өгүүлбэр, үгс тэдээрийн утгыг анхааралтайгаар судалдаг гэсэн утгатай\.






Tuesday, March 12, 2019

БУРХАНЫГ ХЭРХЭН СОНСОХ ВЭ?

BIBLE ENGAGEMENT BASICS” номноос................

Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг \Ром 10:17\.
Бурханыг сайн сонсох 12 арга зам бий. Үүнд:
1.       Сайн сонсох нь даруухан зүрх сэтгэлээс эхэлдэг \Матай 13:15\. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлийн хатуурсан байдал нь Бурханыг сонсоход саад болдог.
2.       Өөрийнхөө хийх ажлуудын нэн тэргүүнд Бурханыг сонсох цагийг байлгах хэрэгтэй. Бурханыг сонсох цагаа үнэ цэнэтэй гэж тооцоод библитэй нөхөрлөх цагаа эхлүүл.
3.       Төвлөрөх хэрэгтэй:
ЭЗЭН зөөлөн хүнгэнэх дуу хойлоогоор өгүүлдэг \1 Хаад 19:12\.  Ухаалаг утсаа унтрааж, нийгмийн сүлжээнээс түр гарах ба өөртөө саад болох зүйлсийг холдуулах нь Бурханыг анхааралтай сонсоход тань тус нэмэр болно.
4.       Бурханд анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй:
Бид өөртөө санаа зовж байх үедээ Бурханыг сонсож чаддагүй. Бид Бурханы хүслээс илүү өөрийнхөө ярих зүйлд гүнзгий анхаарлаа тавьдаг. Бурханыг сайн сонсох гэдэг нь бидний хүсэл эрмэлзэл,  хичээл зүтгэл юм.
5.       Өстөн дайснаа мэдэж бай!
Бид Бурханыг сонсож байхад Сатан дургүй! Тийм учраас тэрээр  бүхий л муу арга чаргыг хийж байдаг \Эфэс 6:12\.
6.       Тэвчээртэй бай!
Бурханыг сонсохыг анхааралтай хүлээ! теологич Диетрих Бонхофер хэлэхдээ: “Бид Бурханыг тэвчээргүй хайхрамжгүй сонсохоос зайлсхийх хэрэгтэй!” гэж хэлсэн юм.

Үлдсэн 6 хэсгийг дараа оруулнаа.


       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...