Sunday, September 2, 2018

Сэтгэл гутралыг давах нь....
/Дуулал 42-р бүлгээс....../

Та яагаад сэтгэлээр унадаг вэ? Үүнд: 

1. Бурхан миний амьдралаас холдсон юм шиг санагдах үед /Дуу 42:2/
2. Хүмүүс намайг ойлгохгүй үед /Дуу 42:3/
3. Өнгөрсөн амьдралаа хэт их дурсан санах үед /Дуу 42:4,6/ 
4. Муу хүмүүс миний итгэл найдварыг буруутгах үед /Дуу 42:10/

Сэтгэлээр унасан үед тань ямар шинж тэмдэг илрэх вэ? 

1. Сэтгэл цангана. /42:2/
2. Өдөр шөнөгүй та уйлна. /42:3/
3. Сэтгэл тань шаналан өвдөнө /42:4/. 
4. Та Цөхөрнө /42:5,6,11/.
5. Та Гашуудна /42:9/. 

Гарах арга зам нь: 
Дуулал 42-р бүлгийн дагуу харвал та амьдралынхаа ийм хүнд хэцүү үедээ өөрийнхөө сэтгэл рүүгээ хандаж байгаад тунхаглах хэрэгтэй !!!, өөрийнхөө сэтгэлтэйгээ тэмцэлдэх хэрэгтэй !!! , "Яагаад чи миний дотор үймрээд байгаа юм бэ? Бурханд найд......... " гэх мэтчилэн байж болох /Дуулал 42:5,11/. Бурханд найдаж, Түүнд магтаалыг өргөх үед та сэтгэлдээ амар тайван байдлыг мэдрэх болно 👼🙏👑. Би яг энэ 42-р бүлгийн амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээсэн бөгөөд сэтгэл гутралын шоронгоос чөлөөлөгдөж байснаа таньд хэлэх юун. Өнөөдөр муу нэгэн таны сэтгэл дэх Бурханы өгсөн амар тайвныг булаахын тулд олон арга сэдэж зохион байгуулдаг. Бид Бурханыг дэлхийд таниулахын тулд сэтгэлээрээ эрүүл хүмүүс байх хэрэгтэй. БУРХАН ИВЭЭЛ ДҮҮРЭН БАЙГ..  /👼👼👼🙏🙏/

Баярт мэдээний хөтөч: Б.Сэргэлэн.

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...