Мөнгөнд хандах бидний хандлага:
Бид мөнгөний талаарх санаа зоволтоо багасгаад санхүүгийн тал дээрээ эрх чөлөөтэй сэтгэлтэй байх хэрэгтэй! ЭЗЭН хээрийн шувуудыг тэжээж ундалдаг юм бол биднийг яах нь тодорхой шүү дээ....'😉😇'
Мэдээж энэ зүйл өнөөгийн ардчилсан нийгэмд хэцүү сэдэв боловч библийн дагуу яах аргаггүй үнэн мэдээ байна.
Дагалдагч Иудас-н амьдралыг үзэх үзлийн алдаатай сул талууд;
1. Тэрээр мөнгө санхүүг үргэлж тооцоолон боддог байсан нь түүний сул тал байв /Иохан 12:5/. Хожим Есүсийг хүртэл мөнгөнөөс болж хууль сахиулагчдад барьж өгсөн.
2. Тэрээр ядуу хүмүүсийн талаар санаа тавих сэтгэлгүй байв. Өөрөөр хэлбэл хүнээс илүү мөнгийг чухалд тооцсон гэсэн үг.
3. Мөн тэрээр мөнгө хулгайлах шунахай сэтгэлтэй байсан //Иохан 12:6/
Иймэрхүү амьдралын хэв маягуудаас нэг нь ч таньд бүү байгаасай! гэж би хүсэж байна. Та энэ амьдралдаа ЭЗЭНийг чин сэтгэлээр дагаж хайрлаарай!! Харин амьдралын чинь хэрэгцээ болох бусад зүйлсүүд бол бонус төдий шүү дэ! Хамтдаа мөнгөнөөс илүү ЭЗЭНийг хүндлэхэд суралцан амьдарья...
Баярт мэдээний хөтөч: Б.Сэргэлэн.
Wednesday, September 12, 2018
Friday, September 7, 2018
Үл мэдэгдэх нууцлаг агуу судлаач
Хөдөө орон нутагт тэр тусмаа хөгшин хүн библийн талаар юугаа мэдэх вэ? гэж би боддог байлаа. Гэтэл Дундговь аймгийн Гурван-Сайхан сумд явж байхад нутгийн уугуул иргэн нэгэн Өвөө маань надтай үг дэлгэхдээ библийн цагалбарын урт түүхийн талаар надад ярив. Миний гайхшралыг үнэхээр энэ ах маань хөндсөн билээ. Ахын библийн талаарх мэдлэг үнэхээр сайн байсан. Бүүр нарийн ширийн тосолгоо томилгооны талаар надаас асууж байх нь үнэхээр гайхмаар..../😁😀/. Би 10 жил итгэхдээ маш их номлол хичээлд суусан мөн библийн сургуульд сурсан юм болохоороо нэг юм ахын асуултуудад хариулж түүнийг торгоон тогтоож чадав /хэхэ/.
Хөдөө нутагт хөгшин хүн библийг ингэж нэгд нэгэнгүй судлаж байхад хотод байдаг залуу хүмүүс бид нар библиэ судлахгүй бол цаана чинь онигоонд орох нь байна шүү!!
Библиэ уншиж библиэ судалцгаая!!

Sunday, September 2, 2018
Сэтгэл гутралыг давах нь....
/Дуулал 42-р бүлгээс....../
Та яагаад сэтгэлээр унадаг вэ? Үүнд:
1. Бурхан миний амьдралаас холдсон юм шиг санагдах үед /Дуу 42:2/
2. Хүмүүс намайг ойлгохгүй үед /Дуу 42:3/
3. Өнгөрсөн амьдралаа хэт их дурсан санах үед /Дуу 42:4,6/
4. Муу хүмүүс миний итгэл найдварыг буруутгах үед /Дуу 42:10/
Сэтгэлээр унасан үед тань ямар шинж тэмдэг илрэх вэ?
1. Сэтгэл цангана. /42:2/
2. Өдөр шөнөгүй та уйлна. /42:3/
3. Сэтгэл тань шаналан өвдөнө /42:4/.
4. Та Цөхөрнө /42:5,6,11/.
5. Та Гашуудна /42:9/.
Гарах арга зам нь:
Дуулал 42-р бүлгийн дагуу харвал та амьдралынхаа ийм хүнд хэцүү үедээ өөрийнхөө сэтгэл рүүгээ хандаж байгаад тунхаглах хэрэгтэй !!!, өөрийнхөө сэтгэлтэйгээ тэмцэлдэх хэрэгтэй !!! , "Яагаад чи миний дотор үймрээд байгаа юм бэ? Бурханд найд......... " гэх мэтчилэн байж болох /Дуулал 42:5,11/. Бурханд найдаж, Түүнд магтаалыг өргөх үед та сэтгэлдээ амар тайван байдлыг мэдрэх болно 👼🙏👑. Би яг энэ 42-р бүлгийн амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээсэн бөгөөд сэтгэл гутралын шоронгоос чөлөөлөгдөж байснаа таньд хэлэх юун. Өнөөдөр муу нэгэн таны сэтгэл дэх Бурханы өгсөн амар тайвныг булаахын тулд олон арга сэдэж зохион байгуулдаг. Бид Бурханыг дэлхийд таниулахын тулд сэтгэлээрээ эрүүл хүмүүс байх хэрэгтэй. БУРХАН ИВЭЭЛ ДҮҮРЭН БАЙГ.. /👼👼👼🙏🙏/
Subscribe to:
Posts (Atom)
I. Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1. 5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...
-
Дуулгавартай байгч хүнд БУРХАН хүч чадалаа үзүүлдэг (Иошуа 6 - р бүлэг). Иошуа 6:2 - 5 эшллэлд: БУРХАН Иошуад хандаа...
-
ЕНОХ гэж хэн бэ? Библид Енох \Эхлэл 4:17, 5:18, 25:4, 46:9\ гэсэн 4 өөр хүн гардаг. [1] Тэдгээрээс Эхлэл номын 5:18 – 24 р хэсэгт гар...
-
I. Сайн дадал зуршил хэрэгтэй юу? Та сайн мэдээг хүлээж авсан Хэрвээ та Бурханы хүүхэд болсон бол Хэрвээ та Бурхан...