Saturday, May 25, 2019


МИНИЙ ЗҮГЭЭС ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ БАЙНА УУ?
    ЭЗЭН бол хүний дотоод өрөө, зүрх сэтгэлд мэс засал хийдэг. Бид амьдралдаа хичнээн хүнд ачаануудыг үүрч, зүдэн зүтгэн байхад ЕСҮС “эцэж туйлдсан хүн чи НАД руу ир, БИ амраая” гэж хэлдэг. Итгэлийн өвөг Абрахам мундаг хүн байсан учраас БУРХАН түүнийг ЗӨВ болгосон гэж үү? Библи үгүй гэж хэлдэг. Абрам мундаг байгаагүй тэр зүгээр л БУРХАНд гүнээ итгэсэн байсан учраас л БУРХАНы Ерөөл Абрахамд ирсэн. Ингэснээр бүх итгэлийн үеийнхэн Абрахамыг таньдаг болсон байна. Хэрэв хэн нэгэн хүн ХРИСТЭД итгэсэн байвал тэрээр хамгийн дээд БУРХАНы зөвийн ерөөлийг авсан гэсэн утгатай. Ийм хүн газар дэлхий дэх хамгийн гайхалтай байр суурин дээр амьдарч байгаа хэрэг бишүү !!!
                                              
БУРХАНы  бидэнд үзүүлэх Ерөөл гэдэг бол үнэгүй НИГҮҮЛСЭЛ юм.
БУРХАНы бидэнд үзүүлсэн Ерөөл бол загалмайд амиа өгсөн Хүүгийн үхэл юм.
БУРХАНы бидэнд үзүүлсэн Ерөөл бол Нүглийн уучлал.
БУРХАНы бидэнд үзүүлсэн Ерөөлийг оюун ухаанаараа ойлгохын аргагүй.

     Ийм гайхалтай БУРХАНд бид өнөөдөр ямар хариу барьж, ямар хариу үзүүлж чадах вэ? ямар ч хариу төлөөс хийж чадахгүй байна. Бид зүгээр л өдөр бүр талархан, өдөр бүр Их ЭЗЭНий хайр ивээлд бахдан баярлахаас өөр хийж чадах зүйл алга. БУРХАНы нөр их ХАЙРЫН өөдөөс хүний өчүүхэн зүрх сэтгэл хэмжигдэхийн аргагүй жижигхэн болохыг хүмүүн бид өөрсдөө мэднэ. БУРХАНы хийсэн бүхэнд талархья.

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...