Wednesday, January 30, 2019

Өөрийнх нь хүмүүс Есүсийг таньж мэдээгүй байхад
Өстөн дайснууд нь Есүсийг танин мэдэх юм \Матай 8:23-34\.

Итгэлийн амьдралын замыг ЕСҮС тодорхойлохдоо: “НАРИЙН ЗАМ” –тай зүйрлсэн. Нарийн замаар бид явах үед амьдрал амар хялбар байдаггүй бөгөөд цөхрөл гутралын жимээр унан бүдчих үе элбэг. Тэртээх Есүсийн цаг үед очвол Есүсийн дагалдагч нар нь хүртэл нэгэн үед нуурт дэгдэх давалгаанаас айж сандарсан үе бас байжээ \Матай 8:25\. Уг нь тэр дагалдагч нартай  Есүс хамт байсан шүү дэ! юундаа айдаг байнаа, юундаа сандардаг байнаа” гэж бодмоор. Гэтэл хүн гэдэг оршихуй өөрөө гэмийн улмаас болоод айдас хүйдсээр дүүрэн нэгэн болж хувирсан. Айна гэдэг нь өөрөө БУРХАНы дотор итгэлээр өчүүхэн байгаагийн шинж тэмдэг юм \матай 8:26\. Нэгэнт ийм байдалд орсон хүмүүн бид айдасаа үгүй хийж, БУРХАНы дотор эрх чөлөөтэй амьдрахын тулд “ЕСҮИЙГ ХЭН БЭ?”  гэдгийг мэдэх хэрэгтэй билээ. Тэгж гэмээнэ таны итгэл өсөж, хүчирхэг далайн давалгаанаас ч айхаа болих цаг ирнэ.



Monday, January 14, 2019

ОРИГЕН БА КЛЕМЕНТ НАРЫН СУРГАМЖЛАЛ:

"Агуу зүйлүүдээс асууж, бяцхан зүйлийг нэмж ав! 
Тэнгэрлэг зүйлүүдээс асууж, дэлхийн зүйлсийг өөртөө ав!"  гэж Эртний итгэлийн хүмүүс ингэж сургаж байжээ. Гэхдээ энэ нь тэдний үг биш бөгөөд санаа нь БИБЛИ дээр дурдагдаж буй ЕСҮС-н заасан хэсэг юм \Матай 6:33\.

Үнэндээ энэ эшлэлийг \Матай 6:33\ миний хувьд ойлгоход үнэхээр хэцүү байдаг. Яаж өөртөө дадал зуршил болгон хэвшүүлэх вэ? гэдэг нь амаргүй ажил шүү.
Ихэнх итгэгч хүмүүсийн ЭРЖ ХАЙЖ байгаа зүйл нь амьдралын хэрэгцээ, эд зүйлс, болон мөнгө, банкны төлбөр Лизинг гэх зэргүүдэд санаа зовох зоволтууд олон \мэдээж энэ бүхэн хэрэггүй биш ! хэрэгтэй!\. БИБЛИ хэлэхдээ:  "БИТГИЙ САНАА ЗОВООРОЙ! ТАЙВАН АМЬДРААРАЙ!" гэж сургамжилдаг. Бодитой амьдрал дээр бид ".......ТАЙВАН АМЬДАРЧ" чадахгүйд хүрдэг. Үргэлж асуудал байна. Нэг асуудал дууслаа, дараагийн асуудал бэрхшээл гарч ирдэг. ингээд бид асуудлаас асуудлын хооронд амьдарсааар байгаад амьдралын минь гол үнэт зүйл нь юу вэ? гэдгийг умартан мартдаг.

Таныг гүйлтийн тамирчин гэж төсөөлье. Та цэмцээнд яах гэж орох вэ? зорилго тань юу вэ? мэдээж та алтан медалийг авах гэж тэмцээнд орно шүү дэ! \тийм биздэ\ гэтэл та алтан медалийг үл тоож надад "алтан медал хэрэггүй ээ, би  хүрэл медал л авна" гэж зорьдог тамирчин байхгүй шүү дэ.
Гэтэл бидний Бурханд итгэх итгэлийн амьдрал заримдаа иймрэрхүү л байдаг. Та "ЭХЛЭЭД БУРХАНЫ ХААНЧЛАЛЫГ" эрж хайгаад хүсэн тэмүүлвэл, БУРХАН энэ дэлхийд таньд хэрэгтэй болдог бүх л зүйлийг бидэнд "БОНУС" болгож өгдөг. Таньд "БОНУС" чухал уу? "АЛТАН МЕДАЛ" чухал уу? ..........................


Wednesday, January 9, 2019

ӨӨРИЙН ОЙЛГОЛТОД БИТГИЙ НАЙДААРАЙ !!

Сэтгэл судлалын судалгаанаас үзэхэд:
§  Хүн танихгүй хүнтэй анх уулзах богинохон хугацаа буюу  нэг сэкундийг арав хуваасны нэг хормын төдийд тэр хүний талаар ямар нэгэн дүгнэлттэй болдог байна. Өөрөөр хэлбэл тэр хүн бол яг л ийм л хүн юм байна гэсэн мэдээлэлтэй болдог гэсэн үг. Тэгээд түүнээс хойшхи тэр хүнтэй харилцах яриа бүр  нь анхны сэтгэгдэл төрсөн тэр дүгнэлтээ л батлах гэж хичээдэг гэсэн байна. Ажилд орох анхны уулзалт чухал шүү! гэсэн яриа нь энэхүү судлагаатай холбоотойгоор яригдаж байгаа шинжлэх ухаан юм. ТИЙМ УЧРААС ХҮНИЙ ОЮУН УХААН БУРУУ БОДОЖ БОЛНО, ХҮНИЙ ОЮУН УХААН АЛДАА ГАРГАЖ БОЛНО. Бид өөрсдийнхөө өнгөрсөн амьдралын шийдвэрүүдээ харах үед тэдгээрт ямар их буруу төлөвлөгөө шийдвэр гаргаж байснаа мэддэг. Амьдрал бидний төсөөлөн бодсоноос дандаа өөр байдаг.

Бидний итгэж байгаа библид хэлэхдээ:
§  БҮХ ЗҮРХЭЭРЭЭ ЭЗЭНД ИТГЭ. ӨӨРИЙН ОЙЛГОЛТОД БҮҮ ТҮШИГЛЭ \Сур Үгс 3:5 АБ 2004\ гэж хэлжээ.  Тийм ээ энэ үнэн. Бид өөрсдийн ойлголтондоо найдаж амьдрахын оронд ЭЗЭНий заавар удирдамжаар явах нь илүү сайн байна.
§  Паул ах маань бидэнд бас хэлэхдээ: “........... ОЮУН САНААНЫХАА ШИНЭТГЭЛЭЭР ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГТУН! \Ром 12:2\ -р хэсэг дээр ингэж өгүүлжээ. Бид БУРХАНД итгэж БУРХАНЫ ҮГ-тэй хамт байснаар өөрсдийн оюун ухаанаа зөв болгож чадна. Бидний оюун ухаан ЭЗЭНий Үгээр өөрчлөгдөж УГААГДАХ аваас бидний амьдралын шийдвэрүүд маан бурханлаг байх болно.
БИДНИЙ БОХИР ОЮУН УХААН ЭЗЭН ДОТОР УГААГДАЖ ШИНЭЧЛЭГДЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ! ЭНЭ НЬ ТАНЫ ГАРТ ҮНЭГҮЙ БАЙХ БИБЛИЭС ЭХЭЛЭЛТЭЙ БИЛЭЭ.


ХҮМҮҮС АМЬДРАЛДАА СОНГОЛТ ШИЙДВЭРЭЭ ГАРГАХАД ДӨРВӨН ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛДӨГ ГЭЖ БАЙНА. ҮҮНД:


  1. ЭРГЭН ТОЙРНЫ СОЁЛЫН НӨЛӨӨЛӨЛ: бусад хүмүүс юу хийж байгааг бид нар хараад түүнийг дуурайж өөрийн эрхгүй тэр замаар  алхдаг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн сонголт шийдвэрийг хараад шууд түүнийг дагаад хийдэг гэсэн санаа. 
  2. ӨӨРСДИЙНХӨӨ ОЮУН УХААНААР ШИЙДВЭР ГАРГАХ ГЭЖ ОРОЛДДОГ. Миний бодож байгаа оюун ухаан яг зөв юм гэж бид итгэдэг. Гэхдээ асуудал нь бид яг зөв бодож байгаа гэдэг нь дандаа зөв байдаггүй. Бид нар дандаа зөв сайн бододгүй. 
  3. ХҮМҮҮС БУСАД ХҮМҮҮСИЙГ ДУУРАЙДАГ. Энэ хүмүүс хийгээд байгаа юм чинь би адилхан хийх ёстой гэсэн үзэл хараа байдаг.  Бид нар үнэмшмээргүй зүйлдээ үнэмшдэггүй. Аливаа юмыг байгаагаар нь биш! өөрийн хүсч байгаагаар нь харах гэж хичээдэг.  Дуртай зүйлээ хараад, дургүй зүйлээ хармааргүй байна. 
  4. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН: Хүнд төрж байгаа сэтгэлийн хөдөлгөөн дандаа зөв байдаггүй. 



Tuesday, January 8, 2019

ХИЧНЭЭН ЗАВГҮЙ БАЙСАН Ч ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГААРАЙ !!

Есүс өөрийн үйлчлэлийнхээ анхны жилд Галил аймаг даяар Бурханы хаанчлалынтунхаглах” үйлчлэлийг хийж байсан билээ. Есүс олон хүмүүсийг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулж, ихэд завгүй үйлчлэл хийж байсан ч эзгүй зэлүүд газар очоод  Эцэг Бурхандаа “залбирч” цагийг өнгөрөөдөг байсан юм \Марк 1:35, Лук 4:42, Лук 5:16\.  Есүсийн хувьд тэрхүү цаг нь маш чухал байжээ.
Иохан 6:38 –р хэсэг дэээр Есүс хэлэхдээ: 
Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм” гэсэн. 
Үүнээс харахад Есүс газар дээр Өөрийн дураараа нэг ч зүйлийг хийгээгүй болох нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл Есүс дандаа асууж хийдэг байсан.  
Есүсийн загалмайн үхэл бас Эцэг Бурханаар аль хэдийн тогтоогдсон байсан. Есүсийн сэтгэл загалмайн үхэлд хүртэл шаналан зовж хэцүү байсан ч Бурханы хүслийг илүү чухалд тавьж үхлийг сонгосон  байдаг \Матай 26:39\.

Тийм учраас бүх итгэгч нарын хувьд Есүстэй адил Бурхантай хамт байх цагийг гаргаж, аливааг Бурханы хүслийн дагуу хийх нь чухал ажил болно. Бид өөрсдийн амьдралдаа өөрийн дураараа ажил үйлчлэлээ хийсээсээ илүү Бурхантай цаг гаргаж Түүнээс асууж, Түүнээс зөвлөгөө аваад хийх нь Тэнгэрийн хаанчлал газар дээр биелэлээ олж байгаагийн хэрэг билээ. \ЭЗЭН Таныг ивээг....\ 

Monday, January 7, 2019

ХАРИЛЦААНЫ НЭГ АЛТАН ДҮРЭМ БИЙ !!

ТА бусадтай харилцан яриа өрнүүлж байх үедээ ГАР УТСАА битгий оролдож байгаачээ! \хэхэ\. 
ТА харилцаж байгаа хүнээ санаатай биш ч гэсэн түүнийг үл ялиг тоохгүй байгаа мэдрэмжийг түүнд төрүүлчихвэл тэр хүний таныг гэх сэтгэл тэр дороо үгүй болдог.
Миний хувьд:
Би утсаа сайн оролддог хүн л дээ \хэхэ\. Гэхдээ л бусад хүнтэй ярьж байх үедээ утасныхаа дууг юм уу эсхүл сүлжээг нь хаачихдаг. Бүүр чухал дуудлага утсанд маань ирвэл тэр хүнээсээ уучлалт гуйгаад би гадагшаа гараад яриад эргээд ирье гэсэн маягаар хийхийг хичээдэг. 

Миний уншдаг ширээний НОМОНД минь хэлэхдээ: 
"ТА НАР ХҮМҮҮСИЙГ ӨӨРСДӨДӨӨ ХЭРХЭН ХАНДААСАЙ ГЭЖ ХҮСНЭ, ӨӨРСДӨӨ Ч ТЭДЭНД БҮХИЙ Л ЗҮЙЛ ДЭЭР ТИЙНХҮҮ ХАНД" гэж хэлсэн байдаг.

Утаснаас чинь илүү
Урд байгаа хүн чинь нандин чухал шүү.
Амьд харилцааг .....
Амьдралын имиж болгоё .. :-)

Sunday, January 6, 2019

ТАЛАРХАЛ.

Ухаарал хайрласан ЭЗЭН ТА
Урам зоригоор хүүгээ тэтгэдэг.
Унан бүдчин шаналах үед минь  
Урагшлах тэнхээг бидэнд соёрходог .........

Хайраа үзүүлсэн ЭЗЭН минь Та
Хамгийн өндөрт ДЭЭД залрав.
Хүршгүй Гэрлийн Гялбаан дотроос
Хүч чадалтай Сүрээ үзүүлэв............

Талархан баясах сэтгэлийн минь дууг
Та надаас хүлээн авлаа.
Танхил гэнэн залуухан насаа би
ТАНЫХАА төлөө зориулсандаа баярлав.

Миний амьдралын утга учир нь
Мянган үеийн салхинд ганхан, дайвшгүй ХАД ,
Мөрөөдөх сэтгэлийн минь Ганцхан тэмүүлэл минь

Миний БУРХАНЫ Үгийг л хүснэм !!!


Friday, January 4, 2019

ЗАЛБИРЛЫН ТАЛААР:

                    I.            БИД ЯАГААД ЕСҮСИЙН НЭРЭЭР ЗАЛБИРДАГ ВЭ?
§  Иохан 14:13, 16:23-р хэсэг дээр Есүс шавь нартаа:  “............Та нар Эцэгээс нэрээр минь юу ч гуйсан Тэр та нарт өгнө” гэж хэлсэн учраас бид залбирахдаа “Есүсийн нэрээр” залбирдаг.
§  Есүсийн нэр онцгой бөгөөд өргөмжлөгдсөн ДЭЭД НЭР юм.  
Филиппой 2:9 –р хэсэгт: “.........Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр Түүнийг өргөмжилсөн бөгөөд Алив нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Есүсийн нэр нь “Тэнгэр ба газар” дах бүтээлүүдээс үлэмж дээдээр өргөмжлөгдсөн юм.

                 II.            БУРХАНЫ ХҮСЛЭЭР ЗАЛБИРАХ НЬ..........

       Бурханы хүслээр залбирахын тулд Бурханы хүслийг мэдэх хэрэгтэй! Энэ нь библийн  маш чухал санаа байдаг.  
Гэтэл хэн нэгэн надад хөөе! Seekuu тэгвэл бид “Бурханы хүслийг мэдэхийн тулд хүн болгон библи судлаач нар теологи ч болох хэрэгтэй юм уу? эс хийвэл Бурхан биднийг сонсохгүй юм бишүү!” гэсэн асуултыг асууж болох юм.
Үгүй ээ!! бид өөрийнхөө хэмжээнд сурч мэдсэн, ухаарсан зүйлүүдээ ашиглаад залбирахад болноо гэж би тэр асуултанд хариулж чадна. Яагаад гэвэл
Ром захидлын 2:15-р хэсэг дээр “мөс чанар” гэх үг гардаг. Хүн болгонд Бурхан “мөс чанарыг” бүтээж өгсөн учраас Тэрхүү “мөс чанараараа” бид сайн муу болон Бурханы хүсэл биш! эсхүл Бурханы хүсэл мөн гэх зэргийг зөнгөөрөө яалган салгаж чаддаг.


Бурханы хүсэлтэй нийцдэг залбирал бол үр нөлөөтэй залбирал юм. Бурханы хүсэлтэй нийцдэг залбирал БУРХАНААС бидэнд  хариултыг заавал авчирдаг.  




2019 \1\5
Чимээгүй цаг 

I.                     УНШИХ ХЭСЭГ
Өнөөдрийн унших хэсэг  \Дуулал 119:65-80\
Та дээрх библийн багц хэсгээ уншихаасаа өмнө Ариун Сүнснээс тусламж гуйн залбирвал илүү сайн гэж бодож байна.

II.                   ЕРӨНХИЙ АГУУЛГА
Зовлон бэрхшээл дунд байхдаа Бурханы үгийг гүн гүнзгий ойлгох үед баяр хөөр төрдөг. Бардам муу хүмүүсээс Бурханы үгэнд өөрийгөө зориулсан нэгнийг аврахын төлөө шүлэгч залбирч байгаа.

III.                 БУРХАН ХЭН БЭ? ГЭДГИЙГ ОЛОХ
·        Бурхан бол Өөрийнх нь үгийн дагуу амьдарч буй бидэнд сайнаар хандаж сайныг үйлддэг Эзэн юм.

IV.                НАДАД ӨГЧ БУЙ СУРГАМЖ ЮУ ВЭ?
·        Зовлон шаналал дунд БУРХАНЫ зөвт байдалд эргэлзэлгүй үгийг нь дагаж Түүний тусламжийг эрэлхийлэн найдаарай !

·        Хэдийгээр бид гэм нүглээсээ болж Бурханд шийтгүүлэн, зовж шаналах боловч, түүгээр дамжуулан зөвт Бурханы Үгийг ухаарах нь бидэнд ашигтай. Бурханы Үгийг ухааран, үгийн дагуу амьдрах нь жинхэнэ жаргал юм.


                
I.     УНШИХ ХЭСЭГ
Өнөөдрийн унших хэсэг  \Дуулал 119: 49-64\

II.                  ЕРӨНХИЙ АГУУЛГА
§  ЗОВЛОН ДУНД ТАЙТГАРАЛ БОЛСОН БУРХАНЫ ҮГ.
-          БУРХАНЫ үг бол зовлон бэрхшээлийн дунд амьдарч байгаа хүмүүний тайвшрал нь, сэтгэлийн дуу нь, баяр жаргал нь болдог юм. Тиймээс тэрхүү зовлонд орсон хүн Бурханы үгийг сахиж түүнд талархлаа өргөж байна
III.               Бурхан хэн бэ? гэдгийг олох
§  Бурхан бол бүх ертөнцийг хайр энэрлээр захирдаг БҮТЭЭГЧ ЭЗЭН юм. Тиймээс Өөрийнх нь үгийг сахигч нэгэнд хайр энэрлээрээ туслан жинхэнэ ерөөлөө өгдөг.
IV.                Надад өгч буй сургамж юу вэ?
§  Бид ямар ч хэцүү нөхцөл байдалд байсан ч БУРХАНЫ ҮГ биднийг төгс найдар руу удирдаж, сэтгэлийг минь тайтгаруулж , баяр жаргалтай болгодог.


§  Та зовлон дунд байхдаа ч  БУРХАНЫ ҮГ-г хойш тавилгүй, үгийн дагуу явахыг хичээгээрэй


Wednesday, January 2, 2019

2019 \1\3
Чимээгүй цаг 

I.                     ЗАЛБИРАХ
Бурханаас “Та миний оюун ухаан, зүрх сэтгэлийг нээгээрэй” гэж гуйгаарай !!

II.                   УНШИХ ХЭСЭГ
Өнөөдрийн унших хэсэг \Дуулал 119:33-48\.
III.                 ЕРӨНХИЙ АГУУЛГА
Шүлэгч энэ дэлхийн хоосон зүйлд бус, Эзэний үгэнд анхаарлаа хандуулахыг хүсч, хаадын \нэр хүндтэй хүмүүс\ өмнө ч Бурханы үгийг зогсолтгүйгээр тунхаглахаа амлаж байна.

IV.                Бурхан хэн бэ? гэдгийг олох
Бурхан Өөрийн үгийг бидэнд зааж, тэрхүү хэлсэн үгийнхээ дагуу биднийг тийнхүү амьдрахад минь тусалдаг \35-37\.

V.                  Надад өгч буй сургамж юу вэ?
-          Энэ дэлхийн хоосон зүйл юм уу, шунал хүслийн дагуу биш! Үгийн дагуу амьдардаг нэгэн болоорой.
-          Ямар ч хүний өмнө Бурханы үгийн дагуу амьдрахад үгийн дагуу бүх зүйл биелэлээ олдог гэдэгт итгэж найдаарай.



Tuesday, January 1, 2019

2019 \1\2 
Чимээгүй цаг 

I.                     ЗАЛБИРАХ
Бидний итгэлийг хэлбэржүүлж байгаа Эзэнд хандав:
§  Монгол чуулганы ахлагч удирдагч нарыг нигүүлсэж байгаа Эзэнд талархья, Үйлчлэл дуудлагадаа итгэмжтэй явж байгаа ахан дүүсийнхээ нөр их сүнслэг хөдөлмөрийн төлөө талархья, Чуулгануудад шинээр мэндлэн байгаа аврагдсан ариун хүмүүсийн төлөө талархья, Хорон муу хүмүүсийн зүрхийг сайн сайханд эргүүлэх чадалтай төгс Хүчирхэг Бурханд талархья, Махбод минь тоос шороонд ороод үхлийг үзсэн ч, биднийг сэрээж мөнхөд амьдруулах Мөнхийн Бурханд талархья, Есүсийн нэрээр залбирч байна.

II.                   ЕРӨНХИЙ АГУУЛГА
Энэхүү шүлэгч нь Бурханы үгийг үгүйсгэдэг хүмүүст дорд үзэгддэг түр суугч байсан. Тэрээр Бурханы үгийг хүсэмжлэн, түүндээ ханамжтай байсан учраас аврагдана гэдэгтээ итгэлтэй байв.
III.                 УНШИХ ХЭСЭГ
Өнөөдрийн унших хэсэг \Дуулал 119: 17-32\.
IV.                Бурхан хэн бэ? гэдгийг олох
Бурхан бол -үгийн дагуу амьдрагч- нэгэнд зовлон тохиолдох үед нь “амлалтын үгийнхээ” дагуу шинэ хүчээ өгдөг. Бурханы үгийг үл хэрэгсэдэг -энэ дэлхийн- амьдрал нь хэцүү боловч, Бид Бурхантай хамт байвал Бурхан бидэнд шинэ хүчийг өгдөг \25, 28\.
V.                  Надад өгч буй сургамж юу вэ?
Бурханы үгийн дагуу амьдрагч нэгэн нь энэ дэлхийн түр суугч билээ. Заримдаа бид дорд үзэгдэн, зовж шаналдаг. Ийм болох тусам бидний анхаарах гол зүйл бол Бурханы үгтэй хамт байх амьдрал юм. Ингэх аваас бид баяр хөөртэй амьдарч чадна.



       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...