Friday, November 24, 2017

Ангиараа хичээлээ хийж хонох их сайхан цаг мөч байдаг шүү!!!

Friday, November 17, 2017


2017 оны 6 сараас 8 сар хүртэл хоёр сарын хугацаанд ганцаараа Дадалд амьдарч чуулганы үйлчлэлд тусалж ажилласан.  Олон сайхан цагуудыг өнгөрөсөндөө! \Бурханд талархъя\
Хүн ганцаараа үйлчлэнэ, амьдарна гэдэг бол их ганцаарддаг хэцүү юм байн лээ. Гэхдээ ямар ч байсан ЭЗЭН хамт байсан учраас даван туулсан шүү ккк.......
Дадалд очоод 1 сар гаран болж байх үеэр хотоос манай багийнхан намайг эргэн ирж 3 хоног хань болж хамт ажилласан. Дээрх зурагнууд бол яг тэр үеийн зураг юм. Бурхан тохиромжтой хэрэгцээтэй үед хүмүүсийг илгээж уулзуулах юм даа!

Friday, November 10, 2017

Анхны өвлийн илгээлт Дадал руу ........... \Бурхан энэ газар намайг анх дуудав\

2010 оны өвлийн энэ зурган дээрх цаг үе их халуун байшинд сумын төвийн итгэгч нараа цуглуулаад хичээл зааж байсан үеийн зураг юм. Одоо бодоход их л жаахан байж дээ. Бурхан хамт байсан учраас л хичнээн залуу байсан ч гэсэн бусдад заах хүч урам зоригтой байсан юм. Энэ үеэс л би орон нутгийн чуулганыг хайрлах тэдэнд үйлчлэх ажиллах сэдэл төрж байсан юм. Аливаа үйл явдлын анхны үе, дурсамж хэзээ ч мартагддагүй гэж би итгэж олйгосон.

Хэнтийн Дадалд "Жинхэнэ хайр" цуглаанд \өглөөний залбирал ба библи судлал хийж байгаа нь\




Дуулал 73 бүлэг



Сэдэв: Хүмүүсийг хараад унах болов ч Бурханыг харахдаа босогтун!  \Дуулал 73\
Энэ хэсэг дээр 3 гол дүр байна \Бурхан, Асаф, итгэлгүй хүмүүс\
        I.            Бурхан
A.     Зүрх цэвэртэнд сайн \73:1\.
B.     Бурханы газар бол ариун \73:17\.
C.     Бурхан зарим хүмүүсийг хальтиргаатай замд тавьж мөхөл уруу хаясан \иш 18,20\.
D.     ЭЗЭН гэмшдэг хүнийг зууран барьдаг \иш 23\.
E.      ЭЗЭН зөвлөгөөгөөрөө удирдаж хожим сүр жавхланд биднийг угтан авна \иш 24\.
F.      Бурхан мөнхөд зүрхний хад хувь ногдол юм \иш 26\.
G.     ЭЗЭНээс хол байгсдыг ЭЗЭН устгадаг \иш 27\.
H.     Бурхан бол цорын ганц хоргодох газар \иш 28\.
     II.            Асаф
A.     Асаф-н амьдрал
1)      Тэрээр бүдрэхээ шахсан \иш 2\.
2)      Нэгэн удаа тэр атаархсан \иш 3\.
3)      Түүний өнгөрсөн амьдрал ЭЗЭНий өмнө цэвэр байсан \иш 13\.
4)      Үргэлж ЭЗЭН дотор өөрийгөө бэлтгэж ЭЗЭНээр сургагддаг байв \иш 14\.  
5)      Бурханы хүүхдүүдийн нэг байх нь ямар их хувь бэ? гэж тэр боддог байв \иш 15-16\.
6)      Тэр нэгэн удаа Бурханы ариун газарт орсон юм шиг байна. Энэ үед л маш их ухаарлыг ЭЗЭНээс мэдсэн \иш 17\. Өөрөөр хэлбэл хорон муу хүмүүсийн үр дүнд юу тохиохыг гэсэн үг л дээ!! Энэ мэдлэгийг олж мэдсэн. Үнэнийг ухаарах үед түүний зүрх нь гашуудаж өвдөлтийг мэдэрсэн \иш 21\.
7)      Өөрийгөө ямар тэнэг зүйл бодсон бэ? гэдгээ мэдсэн \иш 22\.
8)      ЭЗЭН намайг орхихгүй гэдгийг тэр баттай мэдсэн \иш 23\.
9)      ЭЗЭН удирдаж хожим юу болохыг ч тэр мэдсэн \иш 24\.
10)  Зөвхөн ЭЗЭН уруу харахаа тэр бат мэдсэн \иш 25\.
11)  Асаф Бурханд ойр байхыг Түүнийг гэрчлэн амьдрахыг сонгосон \иш 28\. 
B.     Түүний амьдралд тохиолдсон үйл явдал \түүхэн хүүрнэл маягаар бичнэ\
Асаф Бурханд үйлчилдэг байсан. Тэрээр нэгэн удаа бусдыг харахдаа атаархсан \73:4\. Шалтгаан нь Бурханы өмнө гэм буруутай хүмүүс мандан бадарч амжилттай амьдарч байв \73:3\.  
   III.            Итгэлгүй хүмүүс
1)      Амжилттай амьдардаг \73:3\.
2)      Би хаа нь тарган \73:4,7\.
3)      Бусад хүмүүс шиг гай зовлонгүй \иш 5\.
4)      Тэд маш их бардам байсан бөгөөд магадгүй эрх мэдлийн хүзүүний зүүлт зүүдэг байсан байж магадгүй. Мөн хувцас нь бас эрх мэдлийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл дээд зиндааны хүмүүс байсан байж болзошгүй \иш 6 \.
5)      Тэд хоорондоо бусдыг дарангуйлахын талаар ихэмсэг ярьж элэглэдэг байв \иш 8\.
6)      Өөрсдийгөө хаан мэт аягалж амаараа элдвийг ярина \иш 9\.
7)      Тэр ч байтугай Бурханыг хүртэл басамжилдаг байв \иш 11\.
8)      Эд хөрөнгөө арвижуулдаг \иш 12\.
Тэдэнд тохиолдох ирээдүй:
1)      Тэд мөхсөн бөгөөд халтиргаатай зам дээр байна \иш 18\.
2)      Хоромхон зуур сүйрнэ. Мөн гэнэтийн аймшиг болно \иш 19\. 
3)      Тэд сөнөх ба устгагдана \иш 27\
  IV.            Утгын шилжилтүүд
§  Эхлээд Бурхан уруу хандах нь \иш 1\.
§  Асаф өөрийгөө тольдон харсан нь \иш 2-3\.
§  Гэм буруутууд руу хандсан тэдний талаарх Асаф-н дүгнэлт \иш 4-12\.
§  Асаф ахин өөрийгөө тольдон харсан нь \иш 13-17\.
§  Тэрээр нэгэн удаа Бурханы ариун газарт оржээ \иш 17\. Энэ үед л хорон муу хүмүүс эцэстээ сүйтгэгдсэнийг тэр мэдсэн \иш 18-20\.
§  Асаф өөрийгөө үнэнээр дүгнэв \иш 21-22\.
§  Асаф-н найдвар сэргэв \иш 23-28\.
     V.            Үндсэн зарчим
Заримдаа Бурханд үйлчилдэг итгэлийн хүмүүс эд хөрөнгөөрөө боломжтой баян хүмүүсийг хараад атаархал төрж магадгүй \шалтгаан нь: би ингэж зовж байхад тэднийг хараа ч гэх мэт................\. Энэ үед Бурхан бидэнд ямар нэгэн ухаарлыг өгч амьдралд минь нэг зүйлийг тохиолдуулдаг \энэ нь Бурхан Өөрийнхөө хүслийг бидэнд мэдүүлдэг гэсэн үг л дээ!\. Бурханаас илчлэлтийг авсан тэр үедээ бид зөв замдаа орж Түүнийг алдаршуулах амьдралаа үргэлжлүүлдэг.

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...